“Улаанбаатар смарт карт” компанийн программ хангамжийг шалгаж эхэллээ

2016 оны 03 сарын 29      0      1233

Би нийтийн тээврийн үнэнч үйлчлүүлэгч. Хотын төвөөс 20 гаруй км газраас автобусаар ажилдаа ирж, буцдаг. Амьдралынхаа багагүй хугацааг автобусаар “аялж” өнгөрүүлдэг болохоор тэнд юу болж буйг гадарлана. Хөл гишгэх зайгүй болтол чихэлдэн, ааштай кондукторуудад хараалгаж байсан нь саяхан. Нийтийн тээвэр ухаалаг үйлчилгээнд шилжсэн ч энэ нь олигтой шинэчлэл болж чадсангүй. Автобуснаас буух карт уншигч эвдэрсэн байхтай цөөнгүй таарав. Үүнээс болоод өөр чиглэлийн автобусанд дамжин...

Зургаан тамирчин осолдон, гурав нь амиа алджээ

2016 оны 03 сарын 21      0      758

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу Залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцохоор энэ сарын 17-ны шөнө явсан зургаан тамирчин зам тээврийн осолд орж, гурван нь газар дээрээ нас баржээ. Өөр гурван тамирчин хүнд гэмтсэн тул Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэд тус аймгийн Сант сумын шигшээ багийн тамирчин бөгөөд Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд болсон гар бөмбөгийн D зэрэглэлийн сонирхогчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн...

НАР бэлэглэгчид

2016 оны 03 сарын 17      16      13168

“Эмч, өвчтөн хоёр санаа нэгтэй байвал өвчин ганцаардаад ялагдана. Харин өвчтөн, өвчин хоёр нийлчихвэл хэцүү дээ” гэж ярих хүн бол олонд “Нүдний” хэмээн танигдсан, Ардын болон хүний Гавьяат эмч, доктор, профессор Эрзийн Санжаа. Тэрбээр 82 нас зооглосон ч ном бичиж, оюутнуудад хичээл заан, үзлэг эмчилгээ хийж тэр ч бүү хэл мэс засалд гар бие оролцож байна. Түүний таван хүүхдийн хоёр нь эмч бөгөөд тэр дундаа ганц охин С.Удвал болон дөрвөн ач, зээ нь нүдний...

Л.ГАЛБААТАР: НЭГ САРЫН ХУГАЦААНД МАНАЙ УЛС РУУ БНХАУ-ААС 18.405 УДАА ХАЛДСАН

2016 оны 03 сарын 11      0      3454

Мэдээллийн аюулгүй байдал, кибер гэмт хэргийн талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр ажилладаг цөөн судлаачийн нэг юм. -Манай улсад кибер гэмт хэргийн байдал ямар хэмжээнд байгаа бол? -Монголд Улсад гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. 2002 оны Эрүүгийн хуульд “Компьютерын мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн тусдаа бүлэг бий. Үүгээр кибер гэмт хэргийг зохицуулах гэж оролддог боловч бүрэн...

Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно

2016 оны 03 сарын 07      0      629

МХЕГ ээлжит цахим, шуурхай хурлаа өчигдөр хийж, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсон, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах болон цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Тус газраас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй, хэрэв уралдааныг зохион байгуулсан нөхцөлд уралдаанч хүүхэд болон уралдааны аюулгүй байдлыг...

Шуурганаар хоёр хүн осгож 700 гаруй мал цасанд дарагдлаа

2016 оны 03 сарын 07      0      711

Төв аймгийн Атарын 35 кВт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам шуурганд хугарч унажээ Өнгөрсөн баасан гаригт ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон. Орон нутгийн онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цасанд боогдсон, автомашин нь суусан, шатахуун нь дуусан хээр саатсан зэрэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэн 638 иргэнийг осгох, хөлдөхөөс аварч, 152 автомашиныг татан гаргажээ. Төв болон орон нутгийн чиглэлийн бүх...

С.ЗАЛУУХҮҮ: ЦАСНААС ЦУХУЙСАН ӨВСӨНД Ч ТҮЙМЭР ГАРДАГ

2016 оны 03 сарын 04      1      1094

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сүүлийн жилүүдэд гал унтраах автомашин, техникийг нэлээд сайн шинэчилсэн. Одоо техникийн хувьд санаа зовохооргүй болж байна уу? -Гал унтраах ангиудын стандарт гэж байдаг. Үүнийг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газраас улсын стандарт болгон баталсан. Тэр стандартаар гал унтраах ангиудыг 1-4 дүгээр зэрэглэлд хуваадаг юм. Зэрэглэлийн ангиллаар хэдэн хүн, хэчнээн машин байх нь...

Т.БЯМБАТОГТОХ: ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙН ИХЭНХ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ГАРСАН БАЙДАГ

2016 оны 02 сарын 26      6      1640

Гэр бүлийн асуудлыг хүмүүс төдий л тоодоггүй. Үүний нэг жишээ нь эрх баригчид 2014 онд өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өдий хүртэл батлаагүй явдал. Энэ талаар болон гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааны талаар “Хайрын дархлаа” төрийн бус байгууллагын захирал, гэр бүл судлаач Т.Бямбатогтохтой ярилцлаа. -Хайрын дархлаа гэж юу вэ, түүнийг хэрхэн бий болгох вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье. -Хүн...

БОХИР УС ХААНААС ХАЛЬСНЫГ МЭДЭХ ХҮН АЛГА

2016 оны 02 сарын 24      0      1070

Баянгол дүүргийн II, XVIII хорооны нутаг дэвсгэр буюу III, IV хорооллын орон сууцны байрнуудын дундах үерийн далан бохир усаар дүүрсэн тухай мэдээлэл манай сонины редакцад ирсэн юм. Үүний дагуу өчигдөр тус газарт очлоо. Уг далангийн баруун хэсгээр шар ногоон өнгийн ус овойн хөлдөж, өмхий үнэр сэнхийх аж. Хажуугаар нь цүнх үүрсэн багачууд холхилдоно. Зарим нь бохир холилдсон уг мөсөн дээр гулгаж тоглодгоо нуусангүй. Ийм байдал жилийн өмнөөс үүссэн гэнэ. Бохир ус хаанаас урсаж...

МОРИНЫ ХҮҮХЭД “ХУДАЛДАЖ АВЪЯ”

2016 оны 02 сарын 23      14      4973

“12 настай, 28 кг жинтэй, өнгөрсөн онд аймаг, бүсийн наадамд 15 удаа айрагдаж, түрүүлж байсан хүүхэд байна. Сонирхож байгаа хүн холбогдоно уу. 017 дугаартай” гэсэн зарлал фэйсбүүкийн Залуу уяачдын группт байх юм. Хүний наймаа юу гэлтэй хачин зарлал морины хүүхдийг үнэ хаялцан худалдаж авдаг увайгүй байдлыг илчилнэ. Эрт үеэс монголчууд морио уралдуулж, бөхөө барилдуулж, эрхийн мэргэн харваачид нь цэцээ сорьж ирсэн уламжлалтай. Эрийн гурван наадам хүн төрөлхтний соёлын биет...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй