Ц.ХИШИГБААТАР: НАМАЙГ “ДАРГА АА” Л ГЭЖ ДУУДДАГ

2015 оны 04 сарын 22      18      7499

Аугаа ялалтын 70 жилийн ойн баярт анх удаа Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцохоор болсон билээ. Тэд тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд уухай нэмэх бол БХИС-ийн харьяа “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуулийн 44 сонсогч Ангарск хотод болох ёслолын парадад оролцон, монгол цэргийн сүр жавхааг харуулах юм. Халаасандаа генаралын мөрдэстэй сонсогчид маань ирэх сарын 5-нд эх орноосоо мордоно. Баярын парадад оролцох бэлтгэлээ хийх үеэр тус сургуулийн сонсогч түрүүч...

Ачаа өргөгчийн ган татлага мултарч нэг хүн нас барж, нөгөө нь хүнд бэртжээ

2015 оны 04 сарын 22      0      1830

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XII хорооны нутагт “Жигүүр гранд” ХХК-ийн барьж байсан барилга дээр энэ сарын 18-нд 11.20 цагийн орчимд осол гарч, нэг хүн нас барж, нөгөө нь хүнд бэртэн ГССҮТ-д хүргүүлжээ. Энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс тодруулахад “Ачаа өргөгч дээр ажиллаж байсан хоёр хүн 18 давхраас доошилж байгаад зургадугаар давхар орчмоос унасан юм шиг байна лээ. Ачаа өргөгчийн ган татлага нь аваарын ганц...

Элэг нэгтнээ хайрлах сэтгэлийг ЭНДЭЭС ИЛҮҮ ТЭНД МЭДЭРМЭЭР БАЙНА

2015 оны 04 сарын 20      0      2514

Малайзын Куала Лумпур дахь Таман Малури барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-нд гарсан. Энэ нь манай улсын иргэн хилийн чанадад нас барсан 33 дахь тохиолдол. Өөрөөр хэлбэл, 2015 оны эхний дөрөвхөн сарын байдлаар 33 монгол хүн харь газарт амиа алджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад их тоо. Өнгөрсөн онд хилийн чанадад 86 иргэн нас барсан юм билээ. Эрдэм номын мөр хөөсөн эсвэл амьдрал ахуйгаа өөд татах зорилго өвөрлөн хүний...

ЭРҮҮЛ МЭНДЭЭР НААДАГЧДЫГ ИНГЭЖ ДАВРААЖ БОЛОХ УУ

2015 оны 04 сарын 17      0      6893

Дэлгүүрээс талх тариа, чихэр жимс авч байгаа мэт аль таарсан эмийн сангаасаа антибиотикийг ямар ч хяналтгүйгээр худалдан авч буй дүр зураг Монголд хаа сайгүй. Жороор олгодог эмийг жоргүй өгөх нь хэвийн үзэгдэл. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16.5.1- т заасан “Жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Гэвч үүнийг эмийн сангийн “эрдэмтэй” эмзүйчид мэддэггүй эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт царайлдаг...

НАРАНТУУЛ” НУРЖ, ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ

2015 оны 04 сарын 17      1      3721

“2013 оны наймдугаар сард “Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал гарч, нэг хүн нас баран, олон хүн эд хөрөнгөөрөө хохирон, ажлын байраа алдсан харамсалтай явдал болсон. Удалгүй тус захын эзэд хүнсний захын шатсан суурин дээр шинээр өргөтгөл барьж эхэлсэн юм. Гэтэл тус хүнсний захын барилгын гадна талын тоосго энэ сарын 15-нд нурж, тэнд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн, 60 настай Ч амиа алджээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн,...

Малайзад монгол эмэгтэй цонхоор унаж нас баржээ

2015 оны 04 сарын 14      0      1920

Малайзад монгол эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 12 буюу өнгөрсөн ням гаригт гарчээ. Талийгаач Д.Отгонтуяа нь Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байсныг олсон аж. Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишигээс тодруулахад “Бангкок дахь ЭСЯ болон тус улсад суугаа Өргөмжит консулаас манай улсын нэг иргэн нас барсан талаар мэдээлэл ирсэн. Талийгаач нь 29 настай оюутан. Тэрбээр өрөөндөө гурван монгол эмэгтэй...

ҮГИЙН ХҮЧ

2015 оны 04 сарын 12      5      5887

Бидний хэлсэн үг биеллээ олтлоо агаарт тогтож байдаг гэвэл та итгэх үү. Тэгээд тэр үг биелэгдсэний дараа л сарнин алга болдог байна. “Үүргээ гүйцэтгэх” хүртлээ үг амьд оршин байдаг гэсэн үг. Нэгэн ээж охиндоо “Чи энэ нэг хар юмнаасаа удахгүй сална даа. Гэдсээ чирээд ирэх гэж байгаа юм” гэж үглэдэг байж. Охин үнэхээр ээжийнхээ хэлснээр жирэмсэн болоод нөгөө залуугаасаа салаад гэртээ иржээ. Энэ явдал тохиолдлын мэт байж болох ч “Амаараа юу тарина, түүнийгээ...

Кристинагийн ХҮҮХДҮҮД

2015 оны 04 сарын 10      5      5544

Гудамжинд хог түүж, дуу дуулан мөнгө гуйж зогсох бяцхан охин. Түүний амьдралд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй. Хайр, энэрэл хүссэн гунигтай харц, бусдаас гуйлга гуйсан жижигхэн халтар гар. Энэ бол Ирландын Дублин хотын ядуусын хороололд өссөн бяцхан охины дүр зураг. Түүний бага насандаа авсан сэтгэлийн шарх, мэдэрсэн ганцаардал өөр шиг нь өлсгөлөнд нэрвэгдсэн, тарчиг амьдрал дунд өссөн хүүхдүүдэд туслах хөшүүрэг нь болжээ.  Энэ бол Кристина Нобле. Тэрбээр Монгол болон...

Хоригдлуудыг ангилан байрлуулахыг зөвлөв

2015 оны 04 сарын 01      1      2862

Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Каритас Чех” байгууллага “Монголын хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийг дэмжих” төсөл хэрэгжүүлжээ. Гурван жил хэрэгжүүлсэн уг төслийн үр дүнг өчигдөр хэлэлцлээ. Үүний хүрээнд ял эдэлж буй хүмүүсийн хүний эрхийн нөхцөл, өнөөгийн байдлыг анх удаа судалж, тайлан гаргажээ. Манай улсын хэмжээнд 25 хорих анги, 40 хорих байр байдаг. Тэдгээрээс 23 хорих анги судалгаанд...

БНСУ-д түлэгдсэн монгол эмэгтэйн бие хүнд байна

2015 оны 04 сарын 01      0      2320

БНСУ-ын Кимпо хотод гуравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00.50 цагт монгол эмэгтэй галд түлэгдсэн хэрэг гарчээ. Эмэгтэйн биеийн 80 орчим хувь нь түлэгдэн, эмнэлэгт маш хүнд байгаа аж. Галыг санаатай тавьсан байж болзошгүй гэж сэжиглэн нэгэн монгол залууг шалгаж байгаа гэнэ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Б.Болдоос тодруулахад “Тус улсад ажилладаг манай улсын нэг иргэн түлэгдэж, нөгөө нь хэрэгт сэжиглэгдсэн нь үнэн. Монголд байгаа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн....

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй