“Хүүхдийн эрхийг дээдлэе” парадад 1000 орчим дугуйчин оролцлоо

2015 оны 05 сарын 25      0      1729

Ч.Туяа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос “Хүүхдийн эрхийг дээдлэе” унадаг дугуйтай өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих, ялангуяа автозамын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг нь олгох, хүүхдийн эрхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн нээлт Чингисийн талбайд болсон юм. Тус өдөрлөгт 7-50...

Налайх, Багахангай дүүрэгт гарсан хээрийн түймрийг унтраав

2015 оны 05 сарын 22      0      2277

Ч.ТУЯА Ой хээрийн түймэр бүр ойртоод ирлээ. Зүүн гурван аймагт гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрч, олон айл орох оронгүй болж, мал, эд хөрөнгөнөөсөө салсан бол нийслэлийн Налайх, Багахангай  дүүрэгт  өчигдөр хээрийн түймэр гарсан байна. Налайх  дүүргийн III хороо,  Ар булгийн ганц тов гэдэг газар гарсан хээрийн түймрийг аврах, гал унтраах 28 дугаар ангийнхан унтрааж, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгчээ. Мөн Багахангай дүүргийн I хороо, Хангайн IX зөрлөг...

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал ирэх сарын 3-нд болно

2015 оны 05 сарын 21      1      5642

Дөрвөн настай охиноо хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй төрсөн эцэг Т.Цогт, хойт эх Г.Маралмаа нарыг  өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүхээр тов гарсан. Гэсэн ч шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хойшилж, ирэх сарын 3-ны 11.00 цагт  болохоор боллоо. Учир нь улсын яллагч нь сургалтад сууж байгаа аж. Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан ч шүүгч нар дахин нээлттэй хийхээр болсон....

Хүнсний 30 тн бараа ачсан автомашин онхолджээ

2015 оны 05 сарын 21      0      1638

Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, Энхтайваны гүүрэн доогуур гарч явсан “Daewoo” маркийн автомашины жолооч Т уржигдар гүүрний өндрийн хязгаарлагчийг мөргөн, онхолджээ. Хүнсний бараа ачсан автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага мягмар гаригийн 20.27 цагт ОБЕГ-т ирсэн аж. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн зургаан алба хаагч түрүүлж очоод, машин татах техник хэрэгсэл дуудсан байна. Ослын улмаас жолооч болон өөр хүн...

Ж.МЭНДБАЯР: ХЭДЭН ЖИЛ ӨНГӨРСНӨӨС ҮЛ ХАМААРЧ ИРГЭН ХОХИРОХГҮЙ БАЙХЫГ ХУУЛЬД ТУСГАХ ЁСТОЙ

2015 оны 05 сарын 20      1      2870

Хэрэг хуучирдаггүй гэдэг. 10 жилийн өмнө шуугиан тарьсан хадгаламж зээлийн хоршооны хэрэг дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болсон “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр эрх чөлөөтэй болсон явдал. Түүнтэй ярилцсан юм. Тэрбээр шоронгоос суллагдаад сар орчим болж буй. -Ярилцлагаа 2006 оны тэр шөнө буюу таны баривчлагдсан цагаас эхэлье гэж бодлоо. 10 жилийн ял сонсгоход танд юу бодогдож байсан бэ? -2006...

Д.ДАГВАДОРЖ: БИ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА. ЭНЭ ШААРДЛАГА БИШ ШҮҮ, ТҮР ХОРООНЫХООН

2015 оны 05 сарын 19      2      2714

Монголын чөлөөт бөхийн холбоог тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл тасрахгүй нь. Өнгөрсөн баасан гаригт чөлөөт бөхийн шигшээ багийн зарим дасгалжуулагч, тамирчин “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо” байгуулж, удирдлагуудаа тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан. Харин өчигдөр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, нягтлан бодогч Д.Бямбадулам нар хэвлэлийн...

78 СУРГУУЛЬ, 103 ЦЭЦЭРЛЭГ, 146 ЭМНЭЛГИЙН БАРИЛГА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ

2015 оны 05 сарын 12      0      2105

“Монголчууд бид тэнгэрээ эцэг, дэлхийгээ ээж гэж тахин шүтсээр ирсэн ч эхийнхээ хэвлийг ухсаар байна. Энэ хэрээр байгалийн гамшиг, аюулт үзэгдэл сүүлийн 10 жилд эрс нэмэгдлээ” гэж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өчигдөр болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Өндөр түвшний хэмээх тодотголтой уг...

Р.Алтансүх: Үхэлтэй хэд хэд туллаа, нас минь болоогүй юм байлгүй дээ

2015 оны 05 сарын 10      2      8250

“Уулын хөх сүүдэр”, “Ноён солиот”, “Буруу эргэлт”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Үх­лийн симфони” зэрэг 10 гаруй киноны ерөнхий болон туслах най­руулагч, уран сайх­ны 30 гаруй, хошин урлагийн 60 орчим тоглолтод гол болон туслах дүр бүтээсэн хүн бол жүжигчин Р.Алтансүх буюу Аси. Түүний амьд­ралд олны алга ташилтад урамшин баярлаж явсан үе байхад, осолд орж, эмнэлэгт ухаангүй хэвтэн, үхэл амьдралтай тэмцэж явсан үе ч бий....

Унадаг дугуйгаар зорчиж байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ

2015 оны 05 сарын 06      0      1381

Ч.Туяа   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр  зам тээврийн ослын 276 дуудлага иржээ.  Зам тээврийн осолд долоон хүүхэд өртөж,  17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Тэдгээр хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх насных, зургаа нь сургуулийн насных байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг саатуулсан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Нуурын XII гудамжинд “Королла” маркийн авто машины жолооч унадаг дугуйгаар зорчиж байсан...

“ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ” СУРГУУЛЬД ОРОСУУД ХҮҮХДЭЭ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ БОЛЖЭЭ

2015 оны 05 сарын 06      67      16754

БХИС-ийн харьяа “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 44 сонсогч Ангараск хотод болох эх орны дайны ялалтад зориулсан ёслолын парадад оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ бол эхлэл. Монгол цэрэг, Монголын Зэвсэгт хүчин дэлхийд нэрээ гаргасан, одоо ч гаргаж яваа, ирээдүйд улам тодоор дуурсгана. Ийм омогшлоор хүүгээ цэргийн хүн болгох сонирхол монголчуудын дунд хэдийнэ бий болжээ. Ялангуяа эцэг эх нь цэргийн хүн бол хүүхдээ цэргийн сургуульд сургах гэж зүтгэх нь гэм биш...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй