Замын цагдаагийн газраас уралдаан зарлалаа

2015 оны 06 сарын 17      0      2485

Ч.ТУЯА Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, “Хамба” студи, Албан журмын даатгалын холбооноос хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,  зам тээврийн осол, хэргийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний хууль дүрмийн мэдлэгийг сайжруулах, хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох дадлыг зөв хэвшүүлэх зорилгоор  сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийг хүргэх  шторк, дэлгэцийн богино хэмжээний бүтээлийн уралдааныг...

ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД 537 ХҮН ХАНДСАНЫ 360 НЬ ХҮҮХЭД

2015 оны 06 сарын 16      0      1924

Гудамжинд гуйлга гуйж буй бяцхан хүүхэд хаана хоног төөрүүлдэг вэ. Түүнд анхаарал тавих аав ээж, дулаан гэр, халуун хоол бий болов уу. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хараа хяналтгүй, тэнэмэл амьдралтай 40, төөрсөн 115, хаягдсан 15 хүүхэд байгаа аж. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн өчигдөр Түр хамгаалах байрны үйл ажиллагааны талаар танилцууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах хуучнаар...

Бусдын нэр ашиглан улсын хил нэвтрэх гэж байгаад баригджээ

2015 оны 06 сарын 04      0      2112

Ч.ТУЯА  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өчигдөр  манай улсын иргэн Б бусдын нэр ашиглан улсын хил нэвтрэх гэж байгаад баригджээ. Уг зөрчлийг тус шалган нэвтрүүлэх боомтын шалгагч илрүүлсэн аж.  Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор зорчиж явсан  иргэн А, Н, Э нар байгалийн 50 кг улаан хас чулуу тээврийн хэрэгсэлд нууж, хил нэвтрүүлэх гэж байсныг тус газрын шалгагч нар илрүүлсэн байна.  

Илүү хоёр орлогчоо чөлөөлөхийг Хан-Уулын Засаг даргаас шаардлаа

2015 оны 06 сарын 04      0      1878

Ч.Туяа Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ажлаа хэрхэн хийж буй талаар тэндхийн оршин суугчдаас тус дүүргийн МАН-ын хорооныхон судалгаа авчээ. Судалгаанд 1418 хүн хамрагдсаны 80 хувь нь Засаг даргаа хангалттай ажиллаж чадахгүй байна гэж үзсэн аж. Мөн түүнийг гурван орлогчтой байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж хариулжээ. Энэ талаар өчигдөр уг дүүргийн МАН-ын хороо, Хан-Уулын хөгжлийн төлөө холбооныхон мэдээлэл өгсөн юм. Тус хорооны дэд дарга Б.Цэрэн “Бид судалгаанд үндэслэн...

Байраа хүлээсэн ахмадууд төрөөс батлан даалт хүсэж байна

2015 оны 06 сарын 02      3      1682

Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн ахмад, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан барьж буй орон сууцны барилгын ажил хөрөнгөгүйн улмаас зогсжээ. Дархан-Уул аймгийн төвд барьж байгаа орон сууцанд гэхэд л 85 ахмад захиалга өгч, урьдчилгаа 10 хувиа төлсөн юм байна. Энэ тухай сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригт хэсэг сэтгүүлч Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Сайхан сумыг зорьсон юм. Улаанбаатараас гурван цаг гаруй давхиад зорьсон газартаа хүрлээ. Биднийг ДарханУул аймгийн...

Мэдэх эрхийг БООМИЛОГЧИД

2015 оны 05 сарын 31      0      2577

Царцаа усанд унасан шоргоолж найзаа аврах гэж бөөн явдал болдог тухай үлгэр байдаг даа. Хөөрхий царцаа гахай, царс, хэрээ, өндөг, тахиа, будаа, байшин, оготно, муур, үнээг царайчлан байж, эцэст нь хэдхэн ширхэг хялгастай болдог. Яг л ийм дүр зураг нийгэмд хаа сайгүй байна. Ялангуяа мэдэх, мэдээлэл авах эрхийг боомилогчид өдрөөс өдөрт олширсоор. Олон нийтэд мэдээлэл дамжуулах үүрэгтэй сэтгүүлч хэмээх над мэтийг үл ойшоосон том дарга нар хөөрхий царцааг гүйлгэдэгтэй адил аашлах нь...

Автобус машинтай мөргөлдөж, хүн бэртээжээ

2015 оны 05 сарын 27      0      1581

Сонгинохайрхан дүүргийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ханын материалын замд “Трансбус” ХХК-ийн “Daewoo”  маркийн автобусны жолооч Т  “Сонота” маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч Б-г  гэмтээжээ. Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг Их тойруу Ардын эрхийн хойд замд “Верна” маркийн автомашины жолооч М нь явган зорчигч хоёр хүнийг мөргөж гэмтээсэн аж. Замын цагдаагийн газарт өчигдрийн байдлаар нийт 341 дуудлага,...

ГАЧУУРТЫН “ААВ”

2015 оны 05 сарын 27      6      3562

Тэндхийнхэн “Гачуурт тосгон” гэж нэрлэнэ. Угтаа бол Баянзүрх дүүргийн XX хорооны нутагт харьяалагддаг. Хотын төвөөс 20-иод км зайтай ч тэнд суурьшигчдын хүрээ өдрөөс өдөрт тэлсээр. Анх 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумын IX багийн нутагт Амгалангийн аж ахуйн Улиастай, Дархит, Хуандайн фермүүдийг түшиглэн энэ тосгоныг байгуулсан түүхтэй. Энд тарвага, зурамнаас эхлээд буга, хүдэр зэрэг ховордсон амьтан ч бий. Гэхдээ үүнийг хамаагүй хэлж болохгүй. Учир нь “Энд ийм тийм амьтан...

“Мэсний 20 орчим шархтай байхад миний дүүг амиа хорлосон гэж үзсэн”

2015 оны 05 сарын 27      0      1710

Булган аймагт 2012 онд гарсан хүн амины хэргийн талаар талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийн хурал хийв. Хэрэг гараад хэдий гурван жил болж байгаа ч шүүх шударга шийдвэр гаргаж чадахгүй, илэрхий нэг талд үйлчилж байна гэж тэд үзэж буй аж. Хуралд талийгаачийн ээж болон хүргэн ах Д.Лхагважав, хуульч Д. Хувьтөгөлдөр нар оролцсон юм. Д.Лхагважав “2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт О.Бат-Өлзий, Б.Отгонцэцэг (талийгаач) хоёр мотоцикльтой явж...

Зургаан сарын дараа микронуудыг ОРОН НУТГИЙН ТЭЭВЭРТ ЯВУУЛАХГҮЙ

2015 оны 05 сарын 27      0      2444

Дарханд нэг цагийн дотор хүргэж өгнө гэх нь холгүй юм ярьдаг болж. Улаанбаатараас 230 км зайтай тус аймаг руу ганц цагийн дотор “нисээд” очих юм гэнэ. Энэ үлгэрт итгэсэн хүмүүс хол замд гарахдаа хувийн унаа, микро автобусыг илүүд үзэх болсон байна. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд тохирсон зориулалтын автобусаар зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, иргэд хол газрыг богино хугацаанд туулах хүсэлтэй байна. Мэдээж хэн ч...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй