“ЧӨТГӨРИЙН УРИЛГА”-аас татгалз

2015 оны 08 сарын 12      0      3896

-Ерөнхийлөгч өө, хэлсэн амандаа хүрнэ үү- Эрүүл мэндээрээ хохирох, эд хөрөнгөгүй хоосрох, эрх чөлөөгүй хоригдон, амиа алдах гэсэн гурван зам л тэднийг хүлээж байдаг. Өөр ямар ч сонголт, ирээдүй байхгүй. Яг хар дарсан зүүд мэт. Энэ бол хар тамхи хэрэглэгч, мансуурагчдын амьдрал. Тэдэнд ийм л гурван зам байдгийг олон улсын эрүүл мэндийн байгууллагын судлаачид хэлж байна. Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхож, эсвэл хор уршгийг нь мэдсээр байж хэрэглэсэн аль нь ч ялгаагүй...

Б.Дуламсүрэн: Ногоон бүсэд гал түлж, бүрэн унтраалгүй явснаас түймэр гарсан

2015 оны 08 сарын 11      0      3141

Гол, усанд хүн живж, амиа алдсан харамсалтай явдал сүүлийн хэд хоног давтагдсан. Мөн ой, хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчин дэгдэх нь ихэссэн байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дуламсүрэнгээс тодрууллаа. -Өчигдөр (уржигдар) гэхэд л хоёр хүн усанд живж энджээ. Он гарснаас хойш ийм харамсалтай явдал хэчнээн гарсан бэ? -Энэ онд улсын хэмжээнд усны осол 67 гарч, 74 хүн нас барсан....

85 ЖИЛИЙН ТҮҮХ ДЭЛГЭСЭН АЛДРЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО

2015 оны 08 сарын 11      0      4008

Мөнгөн арслан бүхий лацны тэмдэг, дардас, шүгэл хамгийн түрүүнд нүдэнд тусав. Үүнийг манай улсын прокурорууд 1935 онд хэрэглэж байжээ. Цаашлаад прокурорын хувцас, олон улсын тэмцээнээс хүртсэн шагнал, цом, үе үеийн удирдлага, гавьяат хуульчдын гэрэл зураг гээд прокурорын байгууллагын түүхийг өгүүлэх Алдрын танхим өчигдөр үүдээ нээлээ. Тодруулбал, Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 85 жилийн ойг угтан Алдрын танхим байгуулсан нь энэ. Түүх сөхвөл 1930 оны...

БУРУУ ТОГЛООМД ДОНТСОНОО БОДИТ АМЬДРАЛ БОЛГОСНЫ ГАЙ

2015 оны 08 сарын 11      0      3400

-Хоёр жилийн өмнөөс GTA тоглоомыг тоглож эхэлсэн ба одоогоор 30 орчим машин хулгайлсан нь тогтоогджээ- Автомат тоглоомын газруудад нойр хоолгүй, хонон өнжин тоглодог хүүхдүүд цөөнгүй. Тэдний ингэж явааг эцэг эх нь мэдээгүй байх нь элбэг. “Ангийнхаа хүүхдийнд хичээлээ давтаж хононо” зэрэг элдэв шалтгаан хэлээд эцэг эхээ аргалдаг шигээ тэд амьдралаа ч “аргалчихна” гэж эндүүрдэг нь харамсалтай. Нэг хоёр цаг, сүүлдээ хэдэн хоногоор ч хамаагүй улайран...

Г.СЭДЭДСҮРЭН: 370 ТАРВАГАНЫ МАХ ОРУУЛЖИРЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

2015 оны 08 сарын 07      0      4206

Манай улс тарвага агнахыг 2005 оноос хориглосон. Гэвч тарвага агнаж, арьс, махыг нь зарж борлуулахын зэрэгцээ хүмүүс тарваган тахлын халдвараар өвчилж, нас барах тохиолдол гарсаар байна. Ховд аймгийн Булган суманд 14 настай хүү тарвага агнан, өвчсөнөөс болж уг өвчний халдвараар нас барсан харамсалтай явдал өнгөрсөн сард гарсан. Жил бүрийн найм, есдүгээр сард тарваган тахлын идэвхжил өндөр байдаг аж. Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн...

Г.Сэдэдсүрэн: 370 тарваганы мах оруулж ирэх гэж байсныг илрүүллээ

2015 оны 08 сарын 06      0      3342

Манай улс тарвага агнахыг 2005 оноос хориглосон. Гэвч өдий хүртэл тарвага агнах, арьс, махыг нь зарж борлуулахын зэрэгцээ хүмүүс тарваган тахлын халдвараар өвчилж, нас барах тохиолдол гарсаар байна. Ховд аймгийн Булган суманд 14 настай хүү тарвага агнан, өвчсөнөөс болж уг өвчний халдвараар нас барсан харамсалтай явдал өнгөрсөн сард гарсан. Жил бүрийн найм, есдүгээр сард тарваган тахлын идэвхжил өндөр байдаг аж. Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин...

Н.Алтанхуягийг гэрчээр дуудах санал гаргасан гэв

2015 оны 08 сарын 04      0      2154

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Ганс үхэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшлогдлоо. Учир нь Л.Ганс үхийн өмгөөлөгч Л.Цэндс үрэн гадаадад томилолтоор явсан учир 14 хоногийн дараа буюу энэ сарын 17- ны 10.00 цагт шүүх хурлыг явуулах тов гаргав. Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаж,...

СУРАГГҮЙ БОЛОГСДЫГ СУРАГЛАХАД...

2015 оны 08 сарын 04      0      3087

- Эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 2100 орчим хүн сураггүй алга болж, эрэн сурвалжлагджээ-   “Тийм хувцастай, ийм зүс царайтай, төдөннастай хүн алга болсон тул харсан, үзсэн хүн холбообарина уу” гэсэн зартай бид бишгүй л таардаг. Тэрболгонд “Яасан юм бол доо. Хурдан олдоосой билээ” лгэж бодоод өнгөрөхөөс алга болсон хүний ар гэрийнхэн ньямар их шаналж, цагдаагийн байгууллага хэрхэн эрэнсурвалжилдаг талаар төдийлэн ойшоодоггүй байж.Саяхан...

ЕВРОП ХУВЦАСНЫ МОНГОЛ БРЭНД “1206”

2015 оны 08 сарын 03      12      8725

“Би 15 настайгаасаа л хятад хэлний орчуулга хийж, урд хөрш рүү их явдаг байлаа. Тэр үед нэгэн хятад “Танай монголчууд дотуур хувцсаа ч оёод өмсөж чадахгүй байж их зантай, голомтгой улс” гэж хэлсэн нь миний эгдүүцлийг хүргэсэн. Яагаад бид өөрсдөө хувцсаа оёж чадахгүй гэж. Монгол хүний уран гараар европ хувцас урлаж болно шүү дээ. Хэд дахин илүү үнэ төлж авах ёстой гэж үү” гэж бодсон. Тэгээд л хувцас үйлдвэрлэхээр зориглосон” гэж ярьж буй хүн бол “Эм жи энд...

МОНГОЛ БАНХАР ХИЛ МАНАНА

2015 оны 07 сарын 31      4      5782

Хил хамгаалах байгууллагын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Вязьма хот дахь Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Л.И Карташев, Нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны сургагч, ахлах ахлагч Р.В Прошутинский нар манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард хүрэлцэн ирсэн юм. Тэд гурван сарын хугацаанд манай Хил хамгаалах байгууллагын алба хаагч 26 хүнийг нохой сургах бэлтгэл, сургуулилалтад хамруулжээ. Сургалт Хил хамгаалах байгууллагын Баянчандмань дахь сургалт...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй