Г.Доржпалам: Цахим картгүй бол ирэх сарын 1-нээс 1000 төгрөгөөр зорчино

2015 оны 08 сарын 18

Г.Доржпалам: Цахим картгүй бол ирэх сарын 1-нээс 1000 төгрөгөөр зорчино

Нийслэлийн Тээврийн газраас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өгөв. Энэ үеэр тус газрын Зорчигч тээвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпаламаас сэтгүүлчид дараах асуултуудыг асуулаа.

-Угсраа автобус дундуураа салж, хүн гэмтсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Энэ бол ташаа мэдээлэл. Замаас болж угсраа автобусанд бага зэрэг саатал учирснаас биш салсан юм байхгүй. Замын нэгдүгээр эгнээнд байрлах борооны ус зайлуулах шүүрэн таг боолтгүй байсан юм билээ. Түүн дээгүүр угсраа автобус гарахдаа дунд талын дугуй нь хазайж, залгаас хэсэг нь дээш өргөгдсөн. Үүний улмаас нэг зорчигч эмнэлэгт хүргэгдсэн ч  гэмтэж бэртээгүй байна гэсэн.

-Зарим автобус “Том хүн 1000 төгрөг” гэсэн бичигтэй явж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Офицеруудын ордноос Таван шарын уулзварын хооронд 20 гаруй чиглэлийн 350 орчим автобус үйлчилдэг байсныг 11 чиглэлд 210 автобус болгож, давхацлыг нь багасгасан. Чиглэлийг богино болгосноор хүмүүст дамжин суухад хүндрэлтэй байгааг үгүйсгэхгүй.  Гэхдээ энэ нь аль болох хурдан шуурхай үйлчлэх, түгжрэлийг бууруулахын тулд гаргасан төлөвлөгөө. Иргэд бүгд картаар зорчдог болчихвол хоёр дахь сэлгэн суултыг зохицуулах юм. Одоо зорчигчдын 14-15 хувь нь картаар, үлдсэн нь бэлэн мөнгөөр төлбөрөө төлж байна. Иргэдээ чирэгдүүлж, 500-гаар явдаг байсныг 1000 төгрөг болгоогүй.

-Цахим карт авахгүй бол 1000 төгрөгөөр зорчуулна гэдэг үнэн үү?

-Тийм. Есдүгээр сарын 1-нээс бэлэн мөнгөөр үйлчлүүлж буй тохиолдолд 1000 төгрөг төлөхөөр  гэрээнд тусгасан. Тэр болтол 500 төгрөгөөр зорчино. Тиймээс ирэх сарын 1-нээс өмнө карттай болох хэрэгтэй. Ингэж цахим системд шилжүүлснээр тооцоо, судалгаа, мэдээлэлтэй болж, үүнд үндэслэн иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ.

-Иргэд 3600 төгрөгөөр карт аваад бас цэнэглэх бүртээ шимтгэл төлж байгаа учраас бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийг илүүд үзэж байгаа.

-Зорчигчдыг карт авахуулах үүднээс шимтгэлгүй болгож өгөөч гэж “Улаанбаатар смарт карт” компанид санал тавьсан.  

-Нийтийн тээврийн жолооч, кондукторуудын мөнгө хулгайлсан хэрэг юу болж байна?

-Хуулийн дагуу торгууль оногдуулна. Одоогоор 7-8 тохиолдол илэрсэн.  

Ч.Болортуяа

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.117 карт гарснаас хойш автобус чинь ер явахаа больсон шүү дээ, богино эргэлт чинь олон түмэнд маш их чирэгдэл болж байна. цагтаа ажилдаа ирдэг нэгч хүнгүй болсныг эрхэм мэдэмхийрэгч нар мэдэрч чадахгүй дээ. бушуу л сонгууль болоосой
183.81.169.58 автобусны үнэ 2 дахин нэмэгдэж 1000 төгрөг боллоо. цалингаа 2 дахин нэмэх үү? 5 шараас офицер орох чиглэлийн автобуснууд 1 буудал дээр 2-3 аараа овоорон хоосон явж байхад зарим чиглэлд 30 минутаас 1 цаг хүлээж байна хотын дарга аа ????????????????????????????
183.81.169.58 заавал 2-3 удаа дамжих болсон нь автобусны үнэ 2 дахин нэмэгдэж 1000 төгрөг болсонтой адил боллоо. автобусны алдагдалаа нөхөхийн тулд богино эргэлт гэгчийг санаачилав. цалинг 2 дахин нэмэх үү? 5 шар офицерүүдийн ордны чиглэлийн автобуснууд 1 зогсоол дээр 2-3 аараа бөөгнөрөн хоосон давхиж байхад зарим чиглэлд 30 минутаас 1 цаг хүлээж байна. зарим чиглэлд автобус явахаа бүр мөсөн больжээ. хотын даргаа одоо яах вэ???????????????????
183.81.169.58 энэ чинь хүний эрхийг зөрчиж байна.
60.33.127.160 Za ix xutsaarai, odor bur 500-aa belneer ogood yavaxad yu ni boloxgui baigaa um be.
60.33.127.160 Za ix xutsaarai, odor bur 500-aa belneer ogood yavaxad yu ni boloxgui baigaa um be.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл