Б.МӨНХБОЛОР: Зорчигчдын мөнгө хийдэг хайрцагны амсрыг улам нарийсгаж байгаа

2015 оны 08 сарын 17

“Цахилгаан тээвэр” компанийн кондукторууд хулгай хийж буй бичлэг олон нийтэд ил болж, багагүй дуулиан тариад байна. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболороос тодрууллаа.

-Смарт картны систем нэвтэрсэн эхний хэдэн өдөр автобус компанийн орлого нэмэгдсэн. Гэтэл орлого нь эргээд огцом буурсан. Үүнийг нягталж, камер шүүж үзтэл жолооч, кондукторууд хайрцагнаас мөнгө хулгайлж байгаа цөөнгүй тохиолдол илэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Бэлэн мөнгөний хайрцагт урт нарийнхан төмөр оруулж хавчаад өдөрт 2-3 удаа мөнгө авдаг гэсэн мэдээлэл байгаа.

-Жолоочтойгоо нийлж авдаг гэсэн үг үү?

-Тийм. Ийм үйлдэл “Цахилгаан тээвэр” компани гэлтгүй бусдад нь ч гэсэн гарч байна. Кондуктор зорчигчид бэлэн мөнгөө бүрэн хийж байгаа эсэхийг хянах ёстой. Гэтэл хянах нь бүү хэл шударгаар мөнгөө төлсөн зорчигчдын мөнгийг хулгайлж байгаа тохиолдол камерын бичлэгээс илэрсээр байна. Их олон хүн холбогдсон. Тиймээс шуурхай арга хэмжээ авахаар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

-Камер байсаар байтал мөнгө хулгайлсан гэхээр итгэхэд бэрх л юм.

-Камергүй автобус ганц ч байхгүй. Нэг автобусанд дөрвөн камер бий. Жолооч, кондукторуудын энэ ичгэвтэр үйлдлээс гадна халаасны хулгайчдын нэлээд олон хэрэг илэрсэн. Мөн кабиндаа тамхи татах, цэвэрлэгээгээ хийж байгаа, эсэхийг мэдэх боломжтой. 

-Камерын бичлэгийг хэд хоног хадгаладаг вэ. Бүх камерыг шалгаж байгаа юм уу?

- Бүх камерыг шүүж байгаа. Бичлэгийг 7-45 хоног хадгаладаг. Камерыг шүүж дууссаны дараа аль компанийн хэдэн ажилчин хэчнээн төгрөг хумсалсан нь тодорхой болно.

 Ч.ТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.185 Дэлхийтэй хөл нийлж алхах юмсан, хэдэн кондуктараас болж нүдний булай боллоо л доо нофш гэж
172.101.68.16 B U G S ulaiv.
172.101.68.16 B U G S ulaiv.
202.21.106.124 Zaya ni hay. Uur heleh ug alga
180.235.185.135 iim l teneguud baij dee,,,,
202.70.40.134 карт нь амар юм билээ ш дээ. хулгайлчих байх гэж хардаж суухгүй.
202.72.243.188 Bus-nii chiglel oorchlogdson geed 500 gaar yavdag bsnaa 1000r yavj bna! Aldagdaltai l bna. Yah yostoi yum bol?
103.26.192.94 КОНДУКТОРУУД ОРОЙ БУУХААС ӨМНӨ МӨНГӨӨ АВДАГ ГЭЖ ЯРЬДАГ НЬ ЖИНХЭНЭ УТГААРАА ҮНЭН БОЛЛОО, ТЭГЭХЭЭР КОНДУКТОРУУД ХҮРТЭЛ УЛСЫН МӨНГӨ ХУЛГАЙЛАГЧИД БОЛЖ ТААРЧ БАЙНА, ЮУ БОЛЖ БАЙНАА, БҮГДИЙГ НЬ ШАЛГАЖ, ОРОХ ЁСТОЙ БҮХ ОРЛОГЫГ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, МЭДЭЭЖ 1 УДАА ГЭЖ ХЭЛЖ ГҮРИЙНЭ, 1 ГЭЖ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА, ГАРШИЖ БҮР МЭРГЭШИЖСЭН БАЙГАА ЮМ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ УГ ҮЙЛДЛИЙГ ДАХИН ГАРГУУЛАХГҮЙ БАЙХ БҮХ ТАЛЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ИРГЭДИЙГ МӨНГӨӨР БИШ 9-Р САРЫН 01-НЭЭС КАРТААР ЯВУУЛНА ГЭХ ХЭРЭГТЭЙ,
103.26.192.94 ЁСТОЙ БУЗАРТАЙ ЮМАА, КОНДУКТОРУУД ОРОЙ БУУХААС ӨМНӨ МӨНГӨӨ АВДАГ ГЭЖ ЯРЬДАГ НЬ ЖИНХЭНЭ УТГААРАА ҮНЭН БОЛЛОО, ТЭГЭХЭЭР КОНДУКТОРУУД ХҮРТЭЛ УЛСЫН МӨНГӨ ХУЛГАЙЛАГЧИД БОЛЖ ТААРЧ БАЙНА, ЮУ БОЛЖ БАЙНАА, БҮГДИЙГ НЬ ШАЛГАЖ, ОРОХ ЁСТОЙ БҮХ ОРЛОГЫГ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, МЭДЭЭЖ 1 УДАА ГЭЖ ХЭЛЖ ГҮРИЙНЭ, 1 ГЭЖ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА, ГАРШИЖ БҮР МЭРГЭШИЖСЭН БАЙГАА ЮМ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ УГ ҮЙЛДЛИЙГ ДАХИН ГАРГУУЛАХГҮЙ БАЙХ БҮХ ТАЛЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ИРГЭДИЙГ МӨНГӨӨР БИШ 9-Р САРЫН 01-НЭЭС КАРТААР ЯВУУЛНА ГЭХ ХЭРЭГТЭЙ, ТЭГВЭЛ ХҮМҮҮС КАРТАА АВЧИЛ ТААРАА, УУЛ НЬ КАРТ НЬ ИХ АМАР ЮМ БАЙНА ЛЭЭ, 10 ХҮН ОРЛОО ГЭХЭД ХААЯА Л 1 НЬ ТӨЛӨХГҮЙ БАЙХ ШИГ АНЗААРАГДАЖ БАЙНА ЛЭЭ, ТЭГЭХЭЭР БАРАГ 99,99 ХУВЬ МӨНГӨӨ ТӨЛЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ, ГЭХДЭЭ МӨНГӨ ТӨЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ЗАРИМ НЬ ДУТУУ МӨНГӨ ХИЙЖ БАЙГАА НЬ ОРТОЙ БАЙХ, ТИЙМ УЧРААС ЕРДӨӨ Л КАРТААР ЯВУУЛАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ ЮМ. ШУУД Л ШИЙД, ЭРГЭЖ БУЦААД БАЙХГҮЙГЭЭР ШИЙДВЭР ГАРГА.

202.170.71.100 Zov shalgah heregtei.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл