Бусдын орон сууцыг давхар түрээслүүлэн их хэмжээний хохирол учруулжээ

2015 оны 08 сарын 13

Ч.Туяа

Хэрэв та байр түрээслэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу. Орон нутгаас Улаанбаатар руу ирэх шилжилт, хөдөлгөөн  нэмэгдсэнийг далимдуулан орон сууц давхар түрээслэхийн зэрэгцээ бусдын эзэмшлийн байрыг зөвшөөрөлгүйгээр түрээсэлж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан А-г цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тэрбээр иргэдийн орон сууцыг өөрөө түрээсэлнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээсэлж, онц их хэмжээний хохирол учруулсан байна.  Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон иргэд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатайг манай сониноор дамжуулахын зэрэгцээ байр түрээслэх гэж байгаа бол бичиг баримт, гэрчилгээг нь  сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл