Сайхан сэтгэлээсээ болж, гар утас, түрийвчээ алдуузай

2015 оны 08 сарын 13

Ч.БОЛОР 

Бохь, ном, дэвтэр зарах нэрийдлээр ресторан, цайны газарт үйлчлүүлж буй  хүмүүсийн анхаарлыг сарниулж эд зүйлийг нь хулгайлдаг хүүхдүүд есдүгээр сар дөхөхөөр нэмэгддэг байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15 хүүхдийг мөрдөн шалгаж эхэлжээ. Тэд 8-13 насныхан бөгөөд нэг хүүхэд 20-50 гар утас хулгайлсан нь тогтоогдсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн олонх нь эцэг эхийн хараа хяналт сул, сургуульд сурдаггүй, аав ээж нь архидан согтуурдаг, гэр оронгүй гэнэ. Тэд Iphone5, скайтелийн S3, LG гэх мэт маркийн утас хулгайлж, “Тэди” “Монтель” зэрэг төвийн гар утас худалддаг ченжүүдэд зардаг байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн буруу үйлдлийг өөгшүүлж буй тэдэнд ч мөн хариуцлага тооцоход илүүдэхгүй санагдана.  Цагдаагийн газраас ийм байдлаар хулгай хийдэг хүүхдүүдээс болгоомжилж, анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл