Н.Алтанхуягийг гэрчээр дуудах санал гаргасан гэв

2015 оны 08 сарын 04

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Ганс үхэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшлогдлоо. Учир нь Л.Ганс үхийн өмгөөлөгч Л.Цэндс үрэн гадаадад томилолтоор явсан учир 14 хоногийн дараа буюу энэ сарын 17- ны 10.00 цагт шүүх хурлыг явуулах тов гаргав.

Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн оныхоо аравдугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан билээ. Л.Гансүх нарын хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан, 166.2-т заасан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид Н.Алтанхуягийг гэрчээр дуудах саналыг шүүхэд гаргасан талаар албан бус эх сурвалж мэдээлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл