ЕВРОП ХУВЦАСНЫ МОНГОЛ БРЭНД “1206”

2015 оны 08 сарын 03

“Би 15 настайгаасаа л хятад хэлний орчуулга хийж, урд хөрш рүү их явдаг байлаа. Тэр үед нэгэн хятад “Танай монголчууд дотуур хувцсаа ч оёод өмсөж чадахгүй байж их зантай, голомтгой улс” гэж хэлсэн нь миний эгдүүцлийг хүргэсэн. Яагаад бид өөрсдөө хувцсаа оёж чадахгүй гэж. Монгол хүний уран гараар европ хувцас урлаж болно шүү дээ. Хэд дахин илүү үнэ төлж авах ёстой гэж үү” гэж бодсон. Тэгээд л хувцас үйлдвэрлэхээр зориглосон” гэж ярьж буй хүн бол “Эм жи энд эф эс” ХХК-ийн захирал Э.Гомбо.

Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн танил ахтайгаа хамтран компаниа байгуулан, “1206” брэндийг гаргажээ. Эзэн Чингис хаан Их Монгол Улс байгуулснаа зарлан тунхагласан түүхэн оныг бэлгэшээн ийн нэрийдсэн бөгөөд тэд 1206 гэсэн тоог дэлхий дахинд брэнд болгох гол зорилготой. 26 настай ч 20-иод хүнийг ажлын байраар хангасан Э.Гомбо захиралтай “Эм жи энд эф эс” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа.

АНХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ФУТБОЛК

“1206” брэндийн үйлдвэр нийслэлийн Баянгол дүүргийн VI хороонд төвхнөжээ. Өнгө өнгийн утас, даавуу, шугам, хайч, футболк, цамц, ажлын хувцас, оёдлын машины чимээ, дор бүрнээ хичээнгүйлэн ажиллах монгол залуус. Ийм л дүр зураг биднийг угтав. Тэд эх орондоо европ хувцас үйлдвэрлээд тун ч завгүй. Тус үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн нь футболк.

Монгол хүний биеийн онцлогт тохирсон, элдэв харшил өгөхгүй, чанартай материалаар үйлдвэрлэсэн “1206” брэндийн бүтээгдэх үүнүүд зах зээлд хэдийнэ өөрийн гэсэн байр сууриа олжээ. Анх 80 футболк үйлдвэрлээд баярлаж, одоо борлуулах л үлдлээ дээ хэмээн урамшин сууснаа тус компанийн захирал дурсан ярьсан. Харин одоо жилд 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

Улирлын байдалд тохируулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ онцлог. Зуны улиралд эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн футболк, майк, цамц, даашинз, богино өмд үйлдвэрлэдэг бол намрыг угтан биеийн тамирын хослол урлахаар төлөвлөжээ. Нэг удаа хувцас худалдан авсан хүн “Шинэ бараа гарсан уу” гэж дахин ирдэг хэмээн ажилчид нь урамтай хэлсэн.

Тэдний онцлог нь нэг бүтээгдэхүүнийг олон тоо ширхэгээр үйлдвэрлэдэггүй бөгөөд эрэлтэд тулгуурлан цөөн тоогоор нийлүүлдэг аж. Сорочкан цамц гэхэд нэг улиралд ердөө 100 ширхгийг гаргажээ. Өнгө, төрөл, загвар хамгийн олонтой нь футболк. Нэг гэр бүлийнхэнд зориулан өнгө, загвар ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргасан нь борлуулалт сайтай байгаа аж.

ЧАНАРТАЙ МАТЕРИАЛААР ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ

Тус компанийн оёдолчид ажлын хувцасны захиалгад дарагджээ. “MCS”, “Юнител”, зэрэг томоохон компаниуд үндэсний үйлдвэрээ дэмжин, ажилчдадаа ажлын хувцас захиалсан байна.

Мөн сагсанбөмбөгийн Үндэсний супер лигийн аварга “Танан гарьд” багийнхан “1206” брэндээр гоёсон бол, “Шинэ үе” продакшны хамт олон тоглолтын хувцсаа тус үйлдвэрээс захиалжээ. Хувцасны үндсэн түүхий эд болсон даавуугаа БНСУ, БНХАУ-аас авчирдаг аж. Лабораторийн шинжилгээнд оруулж, хүний биед харшил өгөх, эсэх, орц бүтцийг нь шалгуулсны дараа түүхий эдээ татаж авдаг юм байна.

“Манай улс хэдийгээр үйлдвэрлэгч орон биш ч сүүлийн хэдэн жилд дотооддоо олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. “Говь”, “Гоёо” зэрэг компанийн ноолууран бүтээгдэхүүн дэлхийд брэнд болсон. Гурван сая монголчуудынхаа нэг саяыг нь үндэсний үйлдвэрийн хувцсаар хангахад 100 сая ам.долларыг гадаадын зах зээлд урсгахг үй авч үлдэж чадна гэсэн үг.

Бид хэн нэгний ашиг бодсон бүтээгдэхүүнд дахин ашиг тооцож бараа, бүтээгдэхүүн худалдаалж байна. Харин эх орондоо үйлдвэрлэснээр түүхий эд дээрээ ашиг бодоод л үнээ тогтоож зах зээлд гаргахад хамааүй хямд. Өөрөөр хэлбэл, чанартай материалаар хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргах боломж байна” хэмээн Э.Гомбо захирал хэлэв.

Мөн тэрбээр “1206” брэндийг дэлхий нийтэд таниулж, Хятад болон Европын улс орнуудад экспортлох томоохон зорилготой байгаагаа ч нуусангүй. Өдөр тутам өмсөж болох энэ брэндийн хувцсыг зөвхөн ганц хүнд зориулан, дахин давтагдашг үйгээр үйлдвэрлэхээр зорьж буй аж. Ингэснээр зөвх өн өөрийнхөө нэрийг бичсэн товч, шошготой хувцас өмсөх боломжтой болох нь.

Тус үйлдвэрийн дизайнер Б.Цолмончимэг “Хүмүүсийн хэрэглээ, ямар бүтээгдэхүүн хүсэж байна гэдэгт үндэслэн загвараа гаргадаг. Биед эвтэйхэн загвар гаргахыг чухалчилж байна. Гэхдээ манай нөхцөлд яг төсөөлсөн шигээ өнгө, загвартай бүтээгдэхүүн гаргахад хэцүү. Гоё материалдаа үндэслэн загвар гаргах тохиолдол ч бий. Эсгүүрээ гаргаад оёдолчиндоо өгнө.

Оёдлоос гарсны дараа савлагаа, өнгө үзэмжинд нэлээд анхаардаг. Эхлээд нэг бүтээгдэхүүн гаргалаа гэхэд өөрсдөө өмсөж, угааж, туршиж үзсэний дараа олноор үйлдвэрлэдэг. Өөрийн биеэр мэдэрч байж л бусдын биед эвтэйхэн хувцас “төрүүлнэ” шүү дээ” гэв. “Алтантөгрөг” худалдааны төвд “1206” брэндийн эмэгтэй футболк 10.000, эрэгтэй болон хүүхдийн бүх хувцас 15.000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна. Ингэж хямд үнээр зарж байгаа нь хэдийгээр тус компанид ашиггүй ч шинэ бүтээгдэхүүнээ олонд сурталчилж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олохыг эн тэргүүнд тавьж буйтай нь холбоотой гэнэ.

ОЁЖ БОЛОХ БҮХНИЙГ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Залуу хүн бизнесийн салбарт хүч үзэхэд хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй ч Э.Гомбо аль нэг банкнаас зээл авахыг урьтал болгоогүй. Тэрбээр эрсдэлээ тооцоолон, хөл дээрээ боссоны дараа л зээл авахыг зорьжээ. Эхний хэдэн сардаа ашигтай ажилласан учраас орлогоосоо нэг ч болов оёдлын машин нэмж худалдан авсаар өдий зэрэгт хүрсэн байна. Оёдлын машин түрээслүүлэх, зээлээр өгөх зэргээр шинэ үйлдвэрийг дэмжигчид ч цөөнгүй байсан аж.

Тус үйлдвэрт хоёр дизайнер, долоон оёдолчин, борлуулагч, менежер гээд 20-иод хүн ажилладаг бөгөөд тэд сардаа 500 орчим мянган төгрөгийн цалинтай. Гэхдээ ажлын ачаалал, ашигтай ажилласан зэргээс шалтгаалан нэмэлт урамшуулал авдаг аж. “Үйлдвэрийн амин сүнс нь би биш, манай дизайнер, оёдолчид” хэмээн тус компанийн захирал ярьсан. Үнэхээр монгол залуусын ирмүүн хүсэл зорилгоор нэгдсэн тэд одоогоор ашиг орлого гэхээс илүү ард түмэндээ чанартай бүтээгдэхүүн хүргэж, монголчууд эх орондоо үйлдвэрлэж чадна гэдгээ үлгэрлэн харуулахыг зорьж буй.

Үүнийгээ ч илэрхийлэн “Эх орондоо үйлдвэрлэх боломжтой хувцсыг гадаад орноос битгий аваач ээ. Монголчуудад хийж чадахгүй юм байхгүй, бид оёж болох бүхнийг үйлдвэрлэх болно. Харин төр засгаас үндэсний үйлдвэрээ дэмжээсэй” гэж хүсэж буйгаа манай сониноор дамжуулан дайлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.93.159 Bayr hurgie,Tanai ham olond amjilt husie
202.179.28.246 Амжилт хүсье. Зориж очоод бүтээгдэхүүнээс чинь авнаа.
43.242.243.110 tanai hamt olond ylam ih amjilt husie manai zaluuchuud chadhaa
112.72.13.145 nzda amjilt husey gol ni hariutslaga shu zahialagch nariinha itgeliig aldahgui tsag tuhaid ni chamartai buteegdrhune tugeegeerei gol ni chanar itgel une shde
103.229.121.78 Сайн охин байна.Ийм л хүн юм хуран даа
103.229.121.78 Таны хариулт ... хаяг нь хаа юм бэ хаяггүй нийтлэл чинь зам заахгүй л байна даа. Гэхдээ худалдаж авнаа
  • 2015 оны 08 сарын 04
103.229.121.78 ohin bish zalu shde
  • 2015 оны 08 сарын 04
180.235.185.95 амжилт найзаа мөнхболд: зүтгэлтэй хүн юуны ч ард гарнаа
150.129.141.194 Gomboodoo amjilt husie Bb ah ni
122.201.21.172 Монголчууд чадаж байна шдээ
124.158.110.101 амжилт хүсье
208.54.80.172 Mundag baina aa .heregtei zuilee hudaldaj avnaa.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл