МОНГОЛ БАНХАР ХИЛ МАНАНА

2015 оны 07 сарын 31

Хил хамгаалах байгууллагын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Вязьма хот дахь Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Л.И Карташев, Нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны сургагч, ахлах ахлагч Р.В Прошутинский нар манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард хүрэлцэн ирсэн юм. Тэд гурван сарын хугацаанд манай Хил хамгаалах байгууллагын алба хаагч 26 хүнийг нохой сургах бэлтгэл, сургуулилалтад хамруулжээ. Сургалт Хил хамгаалах байгууллагын Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн цогцолборт явагдаж, энэ сарын 29-нд төгсөлтөө хийжээ.

Тэд энэ үеэр юу сурснаа тайлагнасан юм. Албаны нохой сургалтад анх удаа хоёр монгол банхрыг оролцуулснаараа онцлог болж чадсан гэнэ. Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Л.И Карташев монгол банхрыг сургахад ямар байсан талаар “Монгол банхрыг анх удаа сургаж үзлээ. Их сонирхолтой санагдсан. Урьд нь Дундад Ази, Кавказын нохой сургаж байлаа. Монгол банхар их тайван учраас догшин авирыг нь хөдөлгөж, аливаа зүйлийг сургахад бага зэрэг хүндрэлтэй байсан. Мөн аливааг удаан сурдаг хэдий ч, сурсан зүйлээ мартах нь бага. Харуул хамгаалалт, хар тамхи илрүүлэхэд сургавал илүү үр дүнтэй санагдлаа. Сургасан 26 нохой улсын хил хамгаалах үйлсэд үүрэг гүйцэтгэнэ” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
125.111.198.166 sain baina. banhar huurhun shuu.
122.201.22.46 Булганы Могодын айраг зарж байна Утас 99668665
122.201.22.46 Таны хариулт ...sn nohoi
  • 2015 оны 07 сарын 31
122.201.22.46 damchin ene zaraa uur gazar tav”
  • 2015 оны 07 сарын 31

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл