Халх сурын харваанд гэр бүлийн хоёр түрүүллээ

2015 оны 07 сарын 12

Ч.Туяа

 

Үндэсний их баяр наадмын халх сурын харвааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. Урианхай, Буриад, Халх, хүүхэд гэсэн дөрвөн төрөлд  мэргэнээ сорьсон харваачдын нум нь хүчтэй, сум нь хурдан , хараа нь хурц байж, хурсан олны уухай нь цээл байлаа. Энэ жилийн халх сурын харваанд 350  харваач цэц мэргэнээ сорьсноос анх удаа гэр бүлийн хоёр түрүүлснээрээ онцлог болов.

Сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг 40 сумнаас 36 онож,  хошой мэргэн болсон бол түүний хань, спортын мастер Б.Батбаатар 40 сумнаас 35 онож, Улсын мэргэн харваачийн тоог нэгээр нэмлээ. Шилдэг таван харваач Төв цэнгэлдэх хүрээлэнд саатаж, өргөмжлөл, медалиа хүртэн, түрүүлсэн хоёр мэргэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын бэлгээ гардуулсан билээ.

Энэ үеэр 29 жилийн дараа мэргэнийхээ цолыг дахин баталсан С.Энхтунгалаг харваачийн сэтгэгдлийг сонсов. Бүх харваачдын мааны сайхан энерги манай гэр бүлийг ивээж, Үндэсний их баяр наадмаар анх удаа бид хоёр түрүүллээ. Хань маань Улсын мэргэн, би өөрөө мэргэнийхээ цолыг 29 жилийн дараа дахин баталж байгаадаа маш их баярлаж байна. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Намайг энэ сайхан спортод хөтөлж оруулсан  багшдаа үнэхээр их баярлаж байна. Алтан шар зурхайдаа мөргөе. Бүх харваачдадаа, тэр дундаа намайг байнга ирлэж, хурцалж байдаг эмэгтэй харваачдадаа баярлалаа. Манай алтан шар зурхайд олон сайхан эмэгтэй харваачид төрөх болтугай” гэв. Шилдэг наймд үлдсэн харваачдын  оносон байдлыг танилцуулъя.

Эрэгтэй

 Улсын мэргэн Б.Баярсайхан 32

Спортын мастер Ж.Мягмар 32

Спортын дэд мастер Т.Очироо 32

 Улсын мэргэн, Ёндон 31

Спортын мастер Б.Батбаатар 31

 Спортын мастер А.Баттөр 31

Гоц мэргэн Л.Отгонбаяр 30

Спортын мастер Ш.Баянсэнгэ 30

Эмэгтэй

Улсын мэргэн С.Энхтунгалаг  33

Улсын мэргэн Д.Норжмаа 32

Спортын мастер М.Мөнх-Амгалан 32

Гарамгай мэргэн Х.Оюунчимэг 30

Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа 30

Спортын мастер Ч.Гандаваа 30

Спортын мастер О.Чинзүрх 30

Спортын мастер Б.Пунсалдулам 30

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл