Хуурамч цагаан будаа илрээгүй

2015 оны 07 сарын 07

Ч.ТУЯА

Олон нийтийн цахим сүлжээгээр хуурамч цагаан будаа илэрсэн мэдээлэл шуугиан тариад байгаа. Энэ мэдээллийг МХЕГ-аас няцаалаа. Манай улсад хуурамч цагаан будаа орж ирээгүй бөгөөд бизнесийн байгууллагынхны санаатай үйлдэл гэж  тус газрын  Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан тайлбарлав.  Манай улс БНХАУ, БНСУ, ОХУ,  Япон, Вьетнам зэрэг улсаас жилд 40 гаруй тонн цагаан будаа импортолдог. Одоогийн байдлаар 21 орчим тонн цагаан будаа оруулж ирээд байгаа аж. МХЕГ-т хуурамч цагаан будаатай холбоотой гомдол албан ёсоор тав иржээ. Гомдлын дагуу гуравт нь  шинжилгээ хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй гэнэ.  Өөрөөр хэлбэл, чийг,  хэлбэр хэмжээ хэвийн будаа байсан юм байна. Харин цавуулаг шинж чанар, хадгалалтын горимтой холбоотой асуудал гарчээ. Тус газраас цагаан будаа импортолдог  20 гаруй байгууллагад эрсдлийн үнэлгээ хийх чиглэл өгсөн гэнэ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл