Бурхан Халдун дэлхийн өв боллоо

2015 оны 07 сарын 06

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо болж байгаа билээ. Тус хорооны энэ сарын 4-ний хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэн, Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргаж, соёлын дурсгалт газраар бүртгэлээ. Хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гиш үүн орноос 17 улс дэмжсэн байна. Тодруулбал, БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, ХБНГУ, Ямайка, БНТУ, Алжир, Филиппин, Малайз, Катар, Серб, Сенегал улс дэмжиж, “Чингис хаантай холбоотой Бурхан Халдун уулыг ийнхүү Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийг үй Дэлхийн өвийн хорооны гиш үүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг юм” хэмээгээд дэлхийн түүх, соёлын өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл