Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

2015 оны 02 сарын 23

Монголчууд бид Цагаан сарыг өвлийг өнтэй давж, урин цагтай золгосны баяр хэмээдэг. Гэвч хаврын сартай золгов уу үгүй юү хангай дэлхий “ааш”- аа гаргаж, сар шинийн өдрүүдэд зарим нутагт цасан шуурга шуурч, зам даваа хаагдан, онц байдал зарласан билээ.

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газраас тодрууллаа. Өнөөдөр Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудаар цас орохгүй бол энэ сарын 24, 27-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 24-25-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүсэх аж. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөд өө 35-40, өдөртөө 17- 22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 4-9, бусад нутгаар шөнөд өө 20-25, өдөртөө 8-13 градус хүйтэн байх юм байна.

Ч.ТУЯА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл