Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

2015 оны 01 сарын 05

Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шинэ жилийн баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэлээд бүртгэгджээ. Арванхоёрдугаар сарын 31-нд гэхэд зам тээврийн 451 осол гарч, нэг хүн нас барж, 11 хүн гэмтсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нутагт явган зорчигч 29 настай залууг “Инфинити” маркийн автомашины жолооч дайрч, амь насыг нь хохироожээ.

Мөн уржигдар Сонгинохайрхан дүүргийн XII хорооны нутаг, I хорооллын замд “Тоёота Чейзер” маркийн автомашины жолооч нь 25 настай эрэгтэйг мөргөсний улмаас амиа алдсан байна. Тэдгээр жолооч осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Нэгдүгээр сарын 1, 2-нд зам тээврийн осол бага зэрэг буурч, нийт 436 дуудлага хүлээн авсны 154 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байсан гэнэ.

Ч.ТУЯА

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл