НАДАД ПАДГҮЙ

2014 оны 12 сарын 22

“Ханиад, хатгалга ихсэж, эмнэлгүүд ачааллаа даахаа болив. Хүүхдүүд шалан дээр хэвтэж байна” гэж өдөр болгон шахуу л хэвлэлд гардаг. Гэхдээ энэ асуудал надад падгүй. Миний гэр бүл, найз нөхдөөс хэн нэг нь ханиад, хатгалга тусаж, эмнэлэгт хэвтээгүй учраас. Дэлхий үргэлж эргэж байдгийн адил бидний амьдрал сайнаас муу, муухайгаас сайхан, хуучнаас шинэ, төр өхөөс үхэх гээд хором бүрт өөрчл өгд өн хувьсдгийг бид мэддэг хэрнээ, мэдээгүй юм шиг царайлдаг. Энэ мэтчлэнгээр уялдаа холбоо, хамааралгүй зүйл гэж байдагг үйг амьдрал харуулдаг аж. Надад падгүй гэж бодож явсан асуудал нэг л өдөр хамгийн их хамаатай болдог юм байна.

Хоёр настай охин минь хатгалга тусчээ. Ханиалгаж, халуурах охиндоо эм өгөөд аргацаагаад, ажил гэж гүйсээр байтал хүндэрсэн байлаа. Өрхийн эмчээс маягт аван, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сандран ирэв. Эмнэлгийн Хүлээн авах тасагт хөл гишгэх зай алга. Нүд нь бүлцийн, хацар нь улайсан хүүхд үүдээ тэвэрсэн хүмүүсийн царай тун баргар. Олны дундуур зүтгэсээр арайхийн эмчийн бараа харлаа. Гэтэл эмч “Ор байхгүй шүү. Гэхдээ хөнжил, гудсаа аваад ир” гэв. Ингээд тус эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын тасагт очлоо. Халуурч уйлах бяцхан үрс, яахаа мэдэхгүй сандрах ээж нар өр өвтгөм. “Энэ хүү амьсгалын дутагдалд орсон байна. Хүчилтөрөгч хурдан залга. Наад хүүхдээ Сэхээний тасаг руу аваад яв. Ээж нь уйлаад байхаар хүүхэд дагаад хямардаг юм. Нярай хүүхдүүдийг яаж шалан дээр хэвтүүлэх билээ. Оргүй болохоор арга алга” зэргээр эмч нарын яриа, хүүхдүүдийн уйлахтай зэрэгцэн сэтгэл үймрүүлж орхив.

Ханиадны вирус хоол идэх дуршилгүй болгодог аж. Тиймээс өвчтэй хүүхдүүдэд ус сайн уулгахыг эмч зөвлөсөн. Тус хүүхдийн тасаг 150 ортой ч тухайн үед 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Тиймээс боломжоороо ороо хуваах нь хувааж, үлдсэн нь газраар зулжээ. Яг л “шопроод” шиг. Дарга нар ирээд нэг хараасай гэж бодсон шүү. Гэвч эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд ийм эмнэлэгт хэвтэхгүй, эмчлүүлэхгүй учраас энэ асуудал тэдэнд падгүй. Гэхдээ надад падгүй гэсэн ойлголт байхг үйг амьдрал харуулна. Бид нэг тэнгэр дор амьдарч нэг агаараар амьсгалж байгаа цагт хэн нэгэнд хамаагүй асуудал гэж үгүй аж.

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл