УЛААНБААТАРЫН ШӨНИЙГ ГИЙГҮҮЛЭХ ГЭРЭЛТҮҮЛГИЙГ НЭМНЭ

2014 оны 12 сарын 18

  Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, дэвшилт техник технологи нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээ шинээр бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх хөтөлбөр баталлаа. Хөтөлб өрийн хүрээнд 2015-2016 онд 14.450 гэрэлт үүлэг шинээр суурилуулахаар болов. Тодруулбал, шинээр тавих 80 км авто зам дагуу 3400, нийслэлийн төсөв, Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 10.000, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 1050 гэрэлтүүлэг суурилуулна. Мөн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шилэн кабель, утасгүй WiFi, WiMax, үүрэн телефоны сүлжээ ашиглан хотын гэрэлтүүлгийн удирдлага, хяналтын автомат системийн сүлжээ бий болгохоор зорьжээ. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар анх удаа гэрэлтүүлгийн сүлжээтэй болж, ашиглалт, засвар үйлчилгээний зардал нь буурах юм. Үүний үр дүнд Улаанбаатар хот дэлхийн хөгжингүй хотуудын жишигт хүрсэн гэрэлтүүлэгтэй болох юм байна.

Энэ онд гэр хороололд 7.1 тэрбум төгрөгөөр 5500 гэрэлтүүлэг байршуулахаар болсон билээ. Гэхдээ суурилуулсан гэрэлт үүлг үүдийн зарим нь асахгүй байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хорооны гэр хороололд тавьсан гэрэлтүүлэг нэг өдөр асаад маргааш нь тас харанхуй болжээ. Үүний учрыг тус дүүргийн гэрэлтүүлэг, хот тохижилт хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяраас лавлахад “Дүүргийнхээ 20 хороонд 1004 гэрэлт үүлэг суурилуулаад байна. Үлдсэн 714 гэрэлт үүлгийг ирэх оноос байрлуулна. XX хороо буюу Гачууртын гэр хороололд тавьсан гэрэлтүүлгээс нэг гудамжных нь бүхэлдээ асахгүй байсныг өнөөдөр өглөө засаж хуучин хэвэнд нь оруулсан. Цагийн релейний тохиргоо нь гэмтсэн байна лээ. Эдгээр гэрэлтүүлэг гурван жилийн баталгаатай. Нийслэлийн бүх гэрэлтүүлгийг 17.00-08.30 цаг хүртэл асааж байгаа. Цагийн тохиргоог тухайн хариуцсан компанийн мэргэжилтнүүд даваа гариг бүрт ирж хийдэг” гэв.

Ч.БОЛОР, Э.ЭРДЭНЭ

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах мэдээлэл