14 дүгээр сургуулийг хэзээ барих вэ, Л.Гантөмөр сайд аа

2016 оны 05 сарын 05      0      2226

Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн тааз нурсан учир нийслэлийн МХГ-аас сургуулийн барилгыг ашиглах боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлт гаргасан. Ингэснээр тус сургуулийг буулган, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Энэ явдал 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон. Тиймээс тус сургуулийн сурагчид дөрвөн өөр сургуульд хуваагдан гурван жилийн нүүр үзэж байна. Ийм байдлыг цаашид тэвчих аргагүй болсон багш, сурагч, эцэг эхчүүд өнөөдөр сургуулийнхаа...

ОРГИЛД МӨРТЭЙ ЦАГДАА

2016 оны 05 сарын 03      0      1911

Дэлгэрхаан уулын оргилд байгууллагынхаа тугийг мандуулсан нь 2016.02.12 -Байна уу. 102 уу? Манай гэрийн үүдэнд согтуу хүмүүс зодолдоод, нэг нь ухаан алдаад уначихлаа, цагдаа бас эмч хэрэгтэй байна” гэх дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирлээ. Энэ мэтээр цагдаа, эмч хоёрыг зэрэг дуудсан дуудлага тасардаггүй аж. Өдөрт тус төвд 9000-10000 дуудлага ирдэг. Өмнө нь 102 руу залган цагдаа, 103 руу утас цохин эмч дууддаг байсан бол 2010 оноос буюу Мэдээлэл, шуурхай...

Эмнэлгийн төсөв танасны горыг ИРГЭД АМСАЖ БАЙНА

2016 оны 04 сарын 29      5      1012

“Эдийн засаг хүнд байна, бүсээ чангал” гэсэн уриан дор эрүүл мэндийн салбарын төсвийг танасан. Тухайн үед “Өвчтэй хүмүүсийг яаж эм, тариагүй эмчлэх юм” гэж хэсэг шуугиад өнгөрсөн. Харин үүний горыг Баянзүрх дүүргийн иргэд амсаж эхэлсэн байна. Тодруулбал, тус дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн салбар X төв халуун, хүйтэн усгүй хоёр хоножээ. Энэ байдлыг сурвалжлахаар тус эмнэлгийг өчигдөр зорилоо. Үүдээр нь ортол үйлчлэгч нар учир зүггүй хана, шалаа угааж байгаа...

Б.Гүнбилэг: Сонгуулийн тойрог том байх ёстой

2016 оны 04 сарын 28      2      1127

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалт, 120.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Энэ талаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээс тодрууллаа. -Пропорциональ буюу хувь тэнцүүлэх системийн талаар Үндсэн хууль дүгнэлт гаргачихлаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? -Үндсэн хуулийг батлахдаа хууль тогтоогчид пропорциональ системээр УИХ-ын сонгууль явуулахгүй...

НЭГДСЭН СТАНДАРТТАЙ БОЛЧИХВОЛ ХҮҮХДИЙНХЭЭ НҮДИЙГ ДАРАХ ШААРДЛАГАГҮЙ

2016 оны 04 сарын 27      0      1167

Хүүхдүүдээ телевиз үзэхэд “Том хүний кино” гэж дуу алдаад яаран сандран суваг солих эцэг, эхчүүдтэй бишгүй л таарч байв. Тэгэх тусам хүүхдүүд нь “Юу байдаг юм бол” гэж сонирхож буй нь харцнаас анзаарагдана. Би ч гэсэн ялгаагүй хүүхэд байхдаа аав ээжийнхээ “үзэж болохгүй” гэсэн хоригт эргэлзэн, айх гайхах зэрэгцдэг байлаа. Гэтэл одоо хүүхдүүд алаан хядаан, хүчирхийлэл, садар самуун явдалтай киног ч тоолгүй үздэг болж. Яагаад гэхээр телевизүүдийн...

Ц.МӨНХБАТ: Б.БУЛГАНЫГ ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИЙН ЭМНЭЛЭГ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

2016 оны 04 сарын 22      9      2284

Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд нар Төв аймгийн Цагдан хорих байранд очиж С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзсан мэдээлэл олны анхаарал татаад байна. Түүнийг эрчүүдтэй хамт хорьсон, бүх зүйл нь олны нүдний өмнө ил байна гэж ярьсан. Энэ үнэн үү? -УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн яриаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр...

Г.ГАНЗОРИГ: Гэм буруутанд ял эдлүүлэхийг Малайзын талаас шаардана

2016 оны 04 сарын 21      0      1058

Одоогоос 10 жилийн өмнө  Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад гэмт хэргийн улмаас харамсалтайгаар амиа алдсан. Түүний аав С.Шаарийбуу энэ олон жилийн хугацаанд охиных нь аминд хүрсэн этгээдүүдийг баривчлуулахын тулд уйгагүй зүтгэж ирсэн билээ. Гэвч өдий болтол ямар нэг үр дүнд хүрсэнгүй. Харин тэрбээр УЕПГ-т өнгөрсөн гуравдугаар сард өргөдөл өгчээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодрууллаа....

Цагдаагийнхан малчдад тусаллаа

2016 оны 04 сарын 18      0      433

Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслалцаа үзүүлэх "Сайн үйлсийн нэг сарын аян" зохион байгуулжээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 17-ноос дөрөвдүгээр сарын17-ны хооронд өрнүүлсэн тус аянд цагдаагийн байгууллагын алба хаагчид идэвхитэй хамрагдан нийт 1.803.000 төгрөг болон хивэг 64 шуудай, нэмнээ, элгэвч зэрэг шаардлагатай зүйлсийг цуглуулан Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэж өгсөн байна. Ч.ТУЯА

ЭЛЭГНИЙ ВИРУС ТАРААГЧ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА

2016 оны 04 сарын 15      1      772

Монголчуудын нас баралтын хоёрдогч шалтгаан нь хорт хавдар бөгөөд үүний 44 хувь нь элэгний хавдар. Элэгний хавдраар нас барсан хүний тоогоор манай улс дэлхийн дунджаас найм дахин их. Энэ мэтчилэн тоо дурдаад байвал айдас төрөм. Гэхдээ элэгний С вирустэй хүмүүст найдвар төрүүлсэн “Харвони” эмийг манай улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард оруулж ирсэн нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар 1550-иад хүн уг эмийг хэрэглэн, үр дүнг үзээд байгаа юм. Бас нэг сайн мэдээ нь АНУ-ын...

Түймэрт “бэлэглэх” газар нутаг тийм их бил үү

2016 оны 04 сарын 14      2      675

Өнгөрсөн оны хавар зүүн гурван аймагт ихээхэн хэмжээний хээрийн түймэр гарч, есөн хүн түлэгдэн, 8000 орчим мал хорогдож, 6.5 сая га газар хуйхлагдсан . Тэр жил ой хээрийн түймэр 354 удаа дэгдсэн бол энэ хавар мөн л энд тэнд түймрийн утаа суунаглан, мал, амьтад хамар хатгах юмгүй болоод байна. Ой, хээрийн түймрийн 95-98 хувь нь хүний буруугаас болж гардаг гэж албаныхан хэлдэг. Тиймээс ухамсарт хүмүүн бид л анхаарал болгоомжтой байж, байгаль эхээ хайрлан хамгаалж чадвал ой, хээрийн...

Ч.Болортуяа

Овог нэр: Чулуунбаатарын Болортуяа Төгссөн сургууль: МУБИС 2009 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн Шагнал: 2012 онд "Болор үзэг" шилдэг бичлэгийн шагнал 2014 оны 9-р сараас "Өнөөдөр" сонины Эрэн...    » Дэлгэрэнгүй