Хатгал тосгоныг сум болгох, эсэхийг Засгийн газраар шийдүүлнэ

2015 оны 11 сарын 15      0      2682

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг Алаг-Эрдэнэ сумаас тусгаарлан, бие даасан сум болгох асуудлыг Засгийн газраар шийдүүлэхээр болжээ. Хатгалын иргэд тосгоноо бие даасан сум болгож, туурга тусгаарлахаар хөөцөлдөөд багагүй хугацаа өнгөрч байгаа ч тус аймгийн ИТХ энэ асуудлыг шийдэж чадалгүй өдий хүрсэн юм. Тус тосгоны иргэд энэ асуудлаар Эрхээ сэргээх хөдөлгөөн хүртэл байгуулж, тосгоны захирагч Б.Ганбаатараар дамжуулан энэ оны нэгдүгээр сард Алаг-Эрдэнэ сумын ИТХ-д “салах” хүсэлтээ...

45 кг цагаан будаа хурааж авлаа

2015 оны 11 сарын 15      0      5833

Монголчууд бага ч болов цагаан будаа тарьж, ургуулдаг болоод байгаа. Нийслэлийн Багануур дүүрэг, Дорноговь аймагт цагаан будаа тарих туршилт амжилттай болсон. Тэгвэл Монгол орны хөрсөнд цагаан будаа тарьж, ургах юм байна гэдгийг баталсан өвөрхангайчууд энэ жил 45 кг 950 грамм будаа хураан авчээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Төгрөг, Хархорин, Баруунбаян-Улаан суманд 296 ам метр талбайд тарьсан тутарганаас ийм хэмжээний ургац авсан байна. Түүнийгээ Монгол орны цаг уурт тэсвэртэй...

”Аттила” багийн Т.Төгөлдөр түрүүлжээ

2015 оны 11 сарын 13      0      3151

2015 оны "Үзэсгэлэнт Юньань" олон улсын "Гранфондо" унадаг дугуйн их наадмын хоёр дахь шатанд Монголын "Аттила" багийн тамирчин Т.Төгөлдөр түрүүлж, шар өмсгөлийн эзэн боллоо.  Тэрээр хоёрдугаар шатыг 04 цаг 26 минут 41 секундын амжилтаар тэргүүлсэн бөгөөд ням гаригт болсон нээлтийн шатанд ч "Аттила" баг түрүүлсэн байна. Хоёр дахь шатны 174 км-ын уралдаан Ни-йр талбайгаас эхэлж, Юйси хотын Ансан зочид буудалд дууссан юм. “Их хэцүү байсан ч би түрүүллээ. Энэ...

ШУУРХАЙ МЭДЭЭ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаав

2015 оны 11 сарын 13      13      7402

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт мэдээлэл хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сум дахь  Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаав. Тэрбээр “Энэ залуусын төлөө шатвал ч шатъя” хэмээн гэнэт усны савтай бензин өөр рүүгээ цацаж гал тавьсан юм. Азаар  галын хор ойрхон байсан тулдаа галыг унтраалаа. Тэрээр “Зууны...

Дорнодод Өүлэн эхийн хөшөө босголоо

2015 оны 11 сарын 11      0      5063

Эх хүнд зориулсан нэгэн хөшөө Дорнод аймагт сүндэрлэлээ. Багадаа эцгээсээ өнчирч үлдсэн Тэмүжинг их хаан, дүү нарыг нь төрийн түшээ, баатар эрс болгож төлөвшүүлсэн хүн бол Өүлэн эх. Тиймээс Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс Өүлэн эхийн хөшөө босгожээ. Ийм хөшөө босгох санааг ардын жүжигчин А.Энхтайван гаргаж, эх загварыг нь бурханч лам Г.Пүрэвбат боловсруулсан гэнэ. Хөшөөг цаашид цогцолбор болгохоор төлөвлөжээ. Хонгирад аймгийн, олхонууд овогт Өүлэн эхийн төрсөн газар нь...

170152 мал онд орохгүй

2015 оны 11 сарын 11      0      4160

Баянхонгор аймгийн малчид энэ өвлийг давахгүй, онд орохгүй малаа нядлах, цөм сүрэг бүрдүүлэх арга хэмжээ авч эхэллээ. Бүх малын эрүүл мэнд, тарга тэвээргийг үзэж, ангилахад 170.452 толгой мал онд орохгүй нь тодорхой болжээ. Эдгээр малын 80 хувь нь бог аж. Үүнийг хамгийн түрүүнд заазалж, идшинд хэрэглэхийг малчдад зөвлөсний дагуу Гурванбулаг сумынхан “Тэнгэр трэйд” ХХК-д 500 адуу, “Мах импекс” ХХК-д 700 ямаа нийлүүлээд байна. 

Зургаан настнууд хичээллэх ангитай боллоо

2015 оны 11 сарын 11      0      3068

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн хичээлийн III байрыг өргөтгөн, ашиглалтад орууллаа. Хоёр анги хичээллэх танхим, ариун цэврийн өрөө, урлагийн заал байрлах уг өргөтгөлийг “Шинэ асар” компани 192 сая төгрөгөөр барьсан байна. Энд шинээр хоёр анги нээж, нэгдүгээр ангийн сурагчдыг хүлээж авчээ. Уг хоёр ангид БСШУЯ, тус аймгийн Боловсрол, соёлын газраас  ширээ, сандал нийлүүлсэн...

Гурван сая дахь иргэний чацуутанд байр өглөө

2015 оны 11 сарын 11      0      3010

Монгол У лсын гурван сая дахь иргэний үе чацуутан Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн А.Солонг ын хүү Тэмүгэд тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нэг өрөө байрны гэрчилгээ, түлхүүр гардууллаа. Хэрлэн сумын VII багт “Ц ог октаэдр ” компаний н барьсан 43 дугаа р байрны 53 тоот од нэг өрөө байр олгожээ. Гурван сая дахь иргэний чацуутан, Халхгол сумын иргэн П.Хандмаагийн Сумъяабазар хүүд өөрсдийнх нь саналаар байшин барьж өгөхөөр болсон байна....

Улс, малчин хоёул өвс, тэжээл хангалттай нөөцлөөгүй байна

2015 оны 11 сарын 11      0      3001

Энэ жил манай улсын хэмжээнд нийт 145 мянган малчны хотонд 56.3 сая (хонин толгойд шилжүүлвэл 92.8 сая) мал өвөлжинө. Засгийн газрын 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс бэлтгэх үүрэг даалгавар өгсөн атал 23 мянган тонныг хадгалжээ. 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх ёстойгоос дөнгөж 3.3 мянгыг л нөөцөлсөн байх юм. Энэ бол бэлтгэх ёстой хадлангийн 78.2, тэжээлийн 30.1 хувийг л авсан гэсэн үг. Тэгвэл малчид 1.2...

СЭЛЭНГЭЧҮҮДИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХАД СУРГАЖ БАЙНА

2015 оны 11 сарын 11      1      2865

Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулилалт зохион байгуулж байна. Сургуулилалт өчигдөр 07.00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиудад “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохио өгснөөр эхэллээ. Уг дохиогоор тус аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, мэргэжлийн 26 ангийн нийт 526 хүн,...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй