Архины зөвшөөрөл авах шат дамжлагыг цөөлжээ

2015 оны 12 сарын 15      1      2350

“Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хэлэлцэн баталлаа. Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган, бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлж, өмнө нь 6-8 төрлийн бичиг баримт цуглуулдаг байсныг дөрөв болгожээ. Ингээд хүсэлтээ нийслэлийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд гаргах юм байна. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс...

ГЕРМАНЫ ШҮҮХ НЬ ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЛД ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2015 оны 12 сарын 11      2      2386

DPA (Deutsche Presse-Agentur) 24 цагаар тасралтгүй ажиллан, герман, англи, испани, араб хэлээр өдөрт 800 мэдээ, сурвалжлага, 1000 гэрэл зураг, 10 инфографик болон аудио, видео бичлэг бэлтгэн, дэлхийн 100 оронд нийлүүлдэг. Эдний нэг сэтгүүлч энэ ажлаа хийхийн тулд 2-4 дэлгэц ашигладаг “Чи алдаа гаргажээ” гэж хэлээд өгөх байгууллагатай байх нь зүгээр шүү” хэмээн Германы өдөр тутмын сонинуудын хамгийн жижиг нь болох “Taz.die tageszeitung” (taz нь амьтны мөр...

Алтны компаниуд Хүдэр голын гольдролыг өөрчлөн ой сүйтгэж байна

2015 оны 11 сарын 27      2      4677

“Зүб гол”, “Халнит”, “Сонголдо”, ДБТХ компани хаягдлын далангаа 2015.11.01-нд сэтэлж, бохир усаа Хүдэр голд нийлүүлж байгаа нь Монгол Улсын хойд хил дээр, Хан Хэнтийн нурууны хойд суганд байрлах, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрийн 61.8 хувийг ой эзэлдэг. Гэвч энэ ой араатан амьтад, жигүүртэн шувууд, ус, ургамалтайгаа зөвхөн зураг, дурсамжинд л үлдэж мэдэхээр болжээ. Энэ талаар “Хүдэр гол” төрийн бус байгууллагын тэргүүн...

Малаар өвс, тэжээл солих хүсэлт их ирж байна

2015 оны 11 сарын 27      0      3344

Баян-Өлгий аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй болоод буй. Өнгөрсөн зун тус аймагт зуншлага тааруу байсан тул малчид олигтой хадлан, тэжээл бэлтгэж чадаагүй аж. Тиймээс малчид улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг зээлээр эсвэл малаар сольж авах хүсэлт гаргаж байгаа гэнэ. Сагсай, Цэнгэл, Баяннуур сумын малчдаас тус аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газарт ийм хүсэлт нэлээд иржээ. Гэсэн ч Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд  орон нутаг дахь улсын...

Халаалтгүй байранд иргэд зутарч байна

2015 оны 11 сарын 26      0      3272

Говь-Алтай аймгийн төвд сүүлд барьсан 32 айлын хоёр орон сууцны 160 гаруй оршин суугч гэртээ халаагуур залгаад, үстэй дээл, эсгий гуталтай сууж байна. Тус аймагт арваннэгдүгээр сар гарснаас хойш олон удаа цас орж, эрс хүйтрэн, шөнөдөө 30 градус хүйтэн хонож байгаа гэнэ. Гадаа хүйтэн, гэрт халаалтгүй байгаагаас дээрх байрны цонхнууд цантаж, хана, тааз нь чийг даан мөөгөнцөртсөн байна. Ийм нөхцөлд хүн тогтох аргагүй учраас оршин суугчдын олонх нь хамаатан, садныдаа толгой хоргодож байгаа аж....

Орон нутгийн зөвшөөрөлгүй компанид лиценз олговол шалтгаанаа тайлбарлахыг хүсэв

2015 оны 11 сарын 26      0      3273

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5 дахь “Ашигт малтмалын хайгуулыг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэсэн  заалтыг Ашигт малтмалын газар  хэрэгжүүлэхгүй байна гэж Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид  үзжээ. Учир нь тус аймгийн ИТХ-ын саналыг авалгүйгээр Ашигт малтмалын газраас Баян сумын Баян хэмээх газарт “Нутгийн орд” ХХК-д  519.2 га, Бүрэн, Дэлгэрхаан сумын Жавхлант гэдэг...

Дотуур байрны есөн сурагч хоолонд хорджээ

2015 оны 11 сарын 26      0      3409

Увс аймгийн Улаангом сумын II цогцолбор сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ес нь хоолонд хорджээ. Энэ сарын 19-нд тэдний гэдэс нэгэн зэрэг өвдөж, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул яаралтай тусламжийн эмч дуудан үзүүлэхэд Нэгдсэн эмнэлэгт яаралтай хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж. Тухайн өдөр дотуур байрнаас сурагчдад өгсөн хоолны дээжийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өгөн шинжлүүлж байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал...

Отор хийх малчдад туслахаар тогтов

2015 оны 11 сарын 26      0      3223

Дундговь аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, өвөлжилтийн асуудлыг хэлэлцлээ. Энэ сарын 16-наас хойш тус аймгийн нийт нутгаар цас орж, эрс хүйтэрчээ. Ойрын хугацаанд цас нэмж орон, улам хүйтрэхийг цаг уурчид анхааруулсаар байгаа. Өвөлжилт хүндрэхээс сэргийлэхийн тулд юу хийх талаар Онцгой комиссын гишүүд хэлэлцээд нимгэн цастай газруудыг судалж тогтоон, малчдад отор нүүдлийн зам, чиг гаргаж өгөхөөр тогтов. Дундговийн малчид аймгийнхаа өөр суманд отор хийвэл төлбөр мөнгө нэхэхгүй байх,...

Чоно хоёр хүнд ноцжээ

2015 оны 11 сарын 24      0      2921

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд чоно хүнд ноцсон явдал тохиолдлоо. Тус сумын гуравдугаар багийн нутаг дахь Хотгор цагаан хамар гэдэг газарт өвөлжиж буй малчин А-н хотонд энэ сарын 20-ны орой чоно халдаж, мал руу дайрчээ. Малаа хамгаалахаар гарсан хоёр хүнийг хоточ нохойтой нь чоно урж гэмтээсэн байна. Гэсэн ч чоныг устгаж чаджээ. Чоно эзгүй хээр газарт л биш бол айлын хотонд хүн рүү дайрдаггүй. Тиймээс уг чоныг галзуу байх гэж таамаглан, уруулсан хоёр хүнийг Бүсийн оношилгоо,...

Машин талдаа хүртэл усанд оржээ

2015 оны 11 сарын 24      0      2759

Булган  аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутагт орших Айрхан нуураас хужир ачиж байсан “Фуссо” загварын, 4.5 тоннын даацтай автомашиныг татан гаргаж чадаагүй хэвээр байна. Нутгийн иргэдийг нуурын голд байх хужиртай аралд хүрэхээр нэг км орчим яваад байхад нь мөс цөмөрч, машин усанд суусан байна. Машины тал нь усанд орсон, арлаас 30-аад метр зайтай газарт байгаа аж. Үүнээс гадна нуур гурван метр гүн, нимгэн хэсэгтээ мөсний зузаан 20 см байгаа тул машинаар татаж гаргах...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй