Сурагчид малчдад хомоол түүн өгч байна

2014 оны 09 сарын 29      0      1766

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн сурагчид нутгийнхаа малчдад туслахаар адууны хомоол түүж байна. Гурван сурагч дундаа нэг шуудай хомоол түүн сумын ЗДТГ-т өгч байгаа аж. Ийм байдлаар сурагчид нийт 2000 гаруй шуудай хомоол түүжээ. Үүнийг өвөл, хаварт хэрэглэх тэжээл болгох үүднээс малчдад хуваарилж өгөхөөр төлөвлөжээ. Зуншилга сайхан болсон жил малчид ургамлын дарш, хатаамал хийх зэргээр гар тэжээл бэлтгэдэг. Гэтэл энэ жил зуншлага тааруу болж, өвс эрт...

Залуус байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалахад оролцоно

2014 оны 09 сарын 26      0      1839

“Одооноос бид байгаль эхээ хайрлаж, ирээдүй хойчдоо нүүр бардам хүлээлгэн өгнө” гэсэн зорилго өвөртөлсөн хэсэг залуус “Эко аялал” зохион байгуулахаар болжээ. Залуусын өөрсдийн санаачилгаар хийж байгаа энэхүү аялалд оролцохыг хүсэгчдийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорацын 201 тоотод бүртгэж байгаа аж.  

“Архины хэрэглээг багасгах үндэсний хөтөлбөр”-т залуус дуу хоолойгоо нэгтгэлээ

2014 оны 09 сарын 26      0      2217

Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс МЗХ-нд хүсэлт тавьсны дагуу “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг МЗХ-ны залуус танхимд зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт орон нутаг, нийслэлийн 30 гаруй залуу биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэхүү хөтөлбөрт архины татварыг хэрхэн ногдуулах, архи үйлдвэрлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох явц, өсвөр үеийг энэ хорт зуршлаас хэрхэн хамгаалах, залуусын өнөөгийн...

Трактортай хадланч эрэг рүү унаж, нас баржээ

2014 оны 09 сарын 25      0      1572

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг Зүүнтэрэмийн харзны тохой гэдэг газраар урсдаг Сэлэнгэ голын урд салаанд хадлан хадаж явсан эрэгтэй голын эрэг рүү трактортойгоо унаж нас барсан хэрэг гарчээ. Энэ нь санамсаргүй осол байв уу, санаатай хэрэг үү гэдгийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын Дээд шагналын эзнийг тодруулна

2014 оны 09 сарын 25      0      1614

Нийслэлийн өдөр буюу аравдугаар сарын 29-нд "Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал" гардуулах ёслол болно. Тухайн ондоо хийж бүтээсэн шилдэг бүтээн байгуулалтын эздийг шалгаруулан шагнадаг  уламжлал тогтжээ. Энэ жил нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан 2014 онд салбартаа манлайлан Улаанбаатар хотын хөгжилд бодитой томоохон хувь нэмэр оруулсан байгууллагын эздийг шалгаруулах болзол гарчээ. "Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал"-д нэр дэвшигчдийн бүтээл, материалыг аравдугаар...

Онон голд живсэн залуугийн цогцсыг оросууд олжээ

2014 оны 09 сарын 25      0      1701

Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Онон голд энэ сарын 21-ний ням гаригт тус сумын иргэн, 30 гаруй насны залуу живжээ. Талийгаачийн цогцсыг нутгийн иргэд өөрсдөө хайгаад олоогүй тул аймгийн төвөөс усчин-аврагчдыг дуудсан ч нэмэр болоогүй аж. Энэ хооронд талийгаачийн цогцос хил давж урссаныг оросууд олсон байна. Уг залуу эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, архи дарс хэрэглэдэггүй хүн байсан гэнэ. Өнгөрөгч ням гаригт Баян-Уулд нартай халуун байсан тул Онон голын эрэгт олон хүн цугласан аж....

Сургууль, цэцэрлэгийн ойролцоох түүхий эдийн цэгийг нүүлгэн шилжүүллээ

2014 оны 09 сарын 25      0      1771

Нийслэлийн Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс дүүргийн хэмжээнд хаягдал түүхий эд хүлээн авах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Энэ ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгтэй ойрхон байрладаг 12 цэгийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөснөөс долоогийнх нь үйл ажиллагааг зогсоож,...

Чулуу олборлосон иргэдийг нэг сая төгрөгөөр торгов

2014 оны 09 сарын 25      0      1559

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас иргэд мана түүж, ченжүүдэд худалддаг. Ченжүүд иргэдээс чулуунуудыг жинлэн авч, БНХАУ руу гаргадаг аж. Иргэд газрын хөрсөн дээр ил байгаа чулууг түүдэг учраас цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль хамгаалагчийн хэн нь ч тэдэнд хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэслэл байгаагүй аж. Тэгвэл сүүлийн үед иргэд газрын хөрс сэндийчин, чулуу хайж эхэлжээ. Энэ нь байгаль орчинд халтай тул тус аймгийн Цагдаагийн хэлтэс чулуу олборлож байгаа иргэдийг тарааж,...

Бүргэдчид наадлаа

2014 оны 09 сарын 25      0      1443

Баян-Өлгий аймгийн  аймгийн бүргэдчид Сагсай суманд уламжлалт наадмаа тэмдэглэжээ. “Орог саарал” компанийн ивээн тэтгэдэг уг наадмыг Англи, АНУ, Хятад, ОХУ, Япон, Бангладеш зэрэг орны 100 гаруй жуулчин үзэж сонирхсон байна. Энэ үеэр 30-аад хүн бүргэдээр ан бариулах урлагаа үзүүлснээс гадна арьс булаалдах, “хүүхэн хөөх”, морины давхил дунд мөнгө шүүрэх тэмцээн, хурдан морь, тэмээний уралдаан зохион байгуулсан аж.

Үзэмчин хонины баяр тэмдэглэв

2014 оны 09 сарын 25      0      1582

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Сүхбаатар аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын ЗДТГ хамтран, Эрдэнэцагаан суманд үзэмчин хонины баяр зохион байгуулжээ. Энэ үеэр үзэмчин хонины үзэсгэлэн, худалдаа гаргахад 19 аж ахуйн нэгж, малчид 80 гаруй хониор оролцсон байна. Эдгээрээс 99.6 кг жин татсан бүдүүн хуц, 75.5 кг жинтэй төлгөн хуц, 77 кг эм хонь, 62 кг охин төлөг амьдын жингээр тэргүүлж, гойд ашиг шимт малаар тодорчээ. Дараагийн байрт орсон бүдүүн хуц 96.4, төлгөн...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй