Байгалийн үнэт чулуу хил давуулах гэсэн хэрэгтнүүдийг илрүүлэв

2014 оны 10 сарын 08      0      2261

Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд энэ сарын 6-ны өдөр зорчигч тээвэрлэн явсан 6363 УБЗ, 2020 ӨМА, 2482 ӨМА, 1892 ӨМӨ, 7273 ӨМӨ улсын дугаартай таван автомашинд эрсдэл тооцон, нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нэг, захиргааны зөрчлийн шинжтэй дөрвөн хэрэг илэрчээ. Урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай, гаалийн хяналт шалгалтад өртүүлэхгүй байх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар нэмж тоноглосон байсан гэнэ. 2020 ӨМА тээврийн хэрэгслийн...

Өвлийн цагийн хуваарьт шилжив

2014 оны 10 сарын 08      0      1450

Өвөрхангай аймгийн төрийн байгууллагууд эргээд цагийн хуучин хуваариараа ажиллаж эхэлжээ. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ онд 11 дүгээр тогтоол гарган, төрийн албан хаагчдын ажлын цагийн хуваарийг өөрчилж, дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал 08.00-12.00, 13.00-17.00 цаг, аравдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд ажиллахаар болгож зохицуулсан юм байна. Уг аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бүх байгууллага энэ сарын...

Гар аргаар ашигт малтмал олборлогч амиа алджээ

2014 оны 10 сарын 08      0      1418

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын I багийн нутаг Цагаанцахирт гэдэг газраас гар аргаар ашигт малтмал олборлож байсан 22 настай залуу нүхэнд амиа алджээ. Уг нүх борооны усаар дүүрсний улмаас уг залуу хөл алдсан бололтой. Гэтэл тэр нүх бусдаасаа өндөрлөг газарт байрлалтай, борооны ус орох боломжгүй байсан гэнэ. Цагдаагийн байгууллагынхан уг газарт үзлэг хийгээд 50 метрийн зайтай орших нүхэнд үерийн ус орж, газар доогуур ухаж хөндийлсөн хоолойгоор урсан ойр хавийнхаа нүхний ханаар нэвчин...

Хүүхдүүд цэцэрлэгийн уснаас халдвар авсныг тогтоожээ

2014 оны 10 сарын 08      0      1609

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн 60 хүүхэд яагаад гэдэсний халдварт өвчин туссаныг тогтоох шинжилгээний хариу гарлаа. Тэд хоол  хүнснээсээ гэдэсний бүлгийн савханцар авсан нь лабораторийн шинжилгээгээр тодорхой болов. Уг цэцэрлэгийн ундны ус нянгаар бохирдсон байсан нь  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр илэрчээ. Хордлого аван, эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан ч...

Баянхонгорын театр “Алтан тоорой” наадамд оролцжээ

2014 оны 10 сарын 08      0      1767

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны төв Далайхөв хотноо болж буй “Алтан тоорой” олон улсын наадамд Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан тус аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид уг наадмын үеэр урлагийн бүрэн хэмжээний тоглолт хийсэн байна. Тоорой мод, элсэн манхан, тэмээгээрээ алдаршсан Эзнээ хошууныхан аялагч жуулчдад зориулан ийм наадам хийгээд 15 жил болж буй аж. Бүтэн сар...

Ч.Мөнгөндалай мөрөөдлөө биелүүлчихээд ирж явна

2014 оны 10 сарын 07      0      1907

Хөгжлийн бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялаж байгаа Ч.Мөнгөндалай зорилгоо биелүүлээд гэрийн зүг хүлгийн жолоогоо залсан байна. 4 сарын өмнө яг энэ өдөр 6-р сарын 7 буюу автомашингүй өдрөөр замдаа гарч байсан тэрээр өнөөдөр гэрийн зүг  жолоогоо эргүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хоёр хоногийн өмнө гарсан бөгөөд Төмөрбулаг сумын  нутгаас Шинэ идэр...

Залуу хүний заавал унших 100 номын жагсаалт гаргана

2014 оны 10 сарын 07      0      2579

Монголын залуучуудын холбоо залуу хүний заавал унших 100 номын жагсаалт гаргах гэж байна. Уг жагсаалтад оруулах номын саналаа фэйсбүүк, твиттерээр өгч болох аж. Хүн бүр хэвлэгдсэн ном бүрийг уншиж чадахгүй, бас амжихгүй. Тиймээс залуусын амьдрал ахуйд хэрэг болох мэдлэг, мэдээлэл, сургамж өгөх ямар ном байгааг залуустаа хэлж өгөх зорилгоор уг жагсаалтыг гаргахаар болжээ.   “Номоор нээе” төслийн хүрээнд хийж байгаа энэ ажлынхаа дагуу МЗХ  шинжлэх ухаан, танин мэдэхүй,...

Галт тэргэнд нуусан мах илрүүлжээ

2014 оны 10 сарын 07      0      1849

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид хууль бусаар хил давуулахыг завдсан бог малын мах илрүүллээ. Энэ сарын 5-нд Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн дөрөвдүгээр галт тэрэгний 24 дүгээр вагоны үйлчлэгчийн өрөөнд бог малын 46 кг мах, 29 кг өлөн гэдэс нуусныг ИХШХЕГ-ын шалгагч Г.Баярмаа, Д.Соёл-Эрдэнэ нар илрүүлж, гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгсөн байна.

Залууст тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв

2014 оны 10 сарын 05      0      2884

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран, “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-ийн хүрээнд энэ сарын 3-нд МЗХ-ны Залуус танхимд “Залуучууд ба бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Залуучуудын талаар баримтлах бодлого болон суурь судалгаанд дүн шинжилгээ хийх, “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-т залуусын үзэл бодлыг тусгах зорилгоор зохион байгуулсан энэ хэлэлцүүлэгт 21 аймаг,...

Баавгай агнагчдыг шийтгэв

2014 оны 10 сарын 05      0      1908

Баавгай агнан, эд эрхтнийг нь наймаалсан Д.Болдбаатар, С.Өлзийбаяр, Х.Отгонжаргал нарт нийслэлийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс ял оноов. Тэд Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас хүрэн баавгай хулгайгаар агнаж, савар, доньт, цөсийг нь заржээ. Энэ хэргийгшүүгчид хэлэлцээд, Д.Болдбаатарт чанга дэглэмтэй хориход дөрвөн жил, С.Өлзийбаярт жирийн дэглэмтэй хориход хоёр жил зургаан сар,  Н.Отгонжаргалд нэг жил зургаан сар хорих ял оноов. Хүрэн баавгайн...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй