Алтайн сурагчид од дурандана

2014 оны 10 сарын 13      0      2046

Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 15 сургууль АНУ-д үйлдвэрлэсэн, одон орны дурантай боллоо. Олон улсын одон орны холбооноос хэрэгжүүлж буй “Сургууль бүрт одон орны дуран” төслийн хүрээнд өгсөн эл дуран чамгүй өндөр хүчин чадалтай гэнэ.

Бод малд дохиоллын систем суурилуулж байна

2014 оны 10 сарын 13      0      1821

Баянхонгор аймгийн Цагдаагийн газар мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бод малд чип буюу дохиоллын систем суулгаж эхэлжээ. Тус аймгийн Жаргалант, Галуут, Бөмбөгөр, Заг, Баянбулаг, Бууцагаан, Гурванбулаг зэрэг хангайн суманд малын хулгай их гардаг аж. Энэ ажлаа тус аймгийнхан Монгол Улсын хэмжээнд жишиг болно гэж үзэж байв. Тус аймгийн Засаг дарга энэ оны есдүгээр сарын 30-нд 557 тоот захирамж гарган, малд дохиоллын систем суурилуулахад зарцуулахаар Гамшгаас хамгаалах...

1000 төгрөгөө нийлүүлж цэцэрлэг барина

2014 оны 10 сарын 10      1      2708

Баянхонгор аймгийнхан 1000 төгрөгөө нийлүүлж, цэцэрлэг барихаар “Хүүхэд нас таныг дуудаж байна” аян өрнүүлж буй. Тав, зургадугаар багийн нутагт байгуулах 100 хүүхдийн цэцэрлэгийн шаваа хэдийнэ тавьчихсан, цэцэрлэгээ “Хонгорын багачууд” гээд нэрлэчихэж. Үүнийг “Баялаг эрдэм” компани 600 гаруй сая төгрөгөөр барьж өгөхөөр болжээ. Энэхүү гэгээн үйлсийг бүтээхээр зорьж яваа иргэд “Хонгор нутгийн үрс” ТББ байгуулан, ХААН банкинд 5225507123, Төрийн...

Монгол Улс олон улсад эрэн хайх, аврах багтай болно

2014 оны 10 сарын 10      0      2288

Манай улс олон улсын түвшинд эрэн хайх, аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчидтай болохоор бэлтгэж байна. Үүний тулд Япон, БНХАУ, Шинэ Зеланд, БНСУ-ын шинжээчдээс бүрдсэн олон улсын үнэлгээний баг урьжээ. Үнэлгээний баг энэ сарын 6-10-нд Улаанбаатарт ирж, нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Сэлэнгэ аймагт ажиллан, Монгол Улсын гамшгаас хамгаалах бүтэц, үйл ажиллагаа, албан хаагчдын бэлэн байдал, эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн чадавх, техник хэрэгсэлтэй танилцаж...

Маргааш унадаг дугуйн парадтай

2014 оны 10 сарын 10      0      2452

ЭЗХЯ-ны “Гудамж” төсөл, Монголын залуучуудын холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран, маргааш буюу энэ сарын 11-ний 10.00 цагаас “Гоё мэдээ, гоё парад” унадаг дугуйн парад зохион байгуулна. “Гудамж” төслөөс санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” төслийг энэ үеэр иргэдэд танилцуулах юм. Уг парадыг нийслэлийн ЗДТГ, ЗЦГ хамтран зохион байгуулах аж. Оролцогчид Чингисийн талбай-Баруун дөрвөн зам-Зүүн...

“Үүлэн домог” тэргүүллээ

2014 оны 10 сарын 09      0      2530

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны Далайхөв хотод болж буй "Алтан тоорой" олон улсын наадмын үеэр болсон торгууд үндэсний хувцас загварын уралдааны үндэсний уламжлалт хувцасны төрөлд Монгол Улсын загвар зохион бүтээгч Ж.Сарнай “Үүлэн домог” коллекцоороо оролцон, түрүүллээ. Тэрбээр Баянхонгор аймгийн “Дээлтэй монгол-375” анхдугаар уралдаанд түрүүлэн, уг наадамд уригдсан аж. Гурван төрлөөр болсон эл уралдаанд Хятадын 10 орчим баг өрсөлдсөн юм байна. Ж.Сарнай...

13 настай анчин охин 74 бүргэдчинг ардаа орхижээ

2014 оны 10 сарын 09      0      2008

Баян-Өлгий аймагт 15 дахь удаагаа болсон бүргэдчдийн наадамд 74 бүргэдэч оролцож, гадаад, дотоодын 500 гаруй үзэгч сонирхжээ. Бүргэд, анчны унаа, морьтны болон анчны хэрэгсэл, үндэсний хувцас эдлэл, бүргэдийн хэл сурсан байдал, хурд авхаалж, ан шүүрэх урлаг зэрэг үзүүлэлтээр шилдэг бүргэдчинг шалгаруулахад Алтанцөгц сумын иргэн, 13 настай анчин охин Н.Айшолпан тэргүүлжээ. Түүний өвөө мянгат малчин Б.Рыс нэрт анчин юм байна. Охины эцэг Р.Нургайрат, ах Р.Ерганат, Р.Тастүлек нар ч...

Башкортостанаас 800 бүл зөгий “ирж байна”

2014 оны 10 сарын 09      0      4088

Манай улс ОХУ-ын Башкортостан улсаас 800 бүл зөгий, башкир үүлдрийн 500 хатан зөгий авчээ. Эдгээр зөгийг 10 хүрээтэй, олон тасалгаатай үүртэй нь ачсан 20 тоннын багтаамжтай, ачааны бүхээгтэй дөрвөн автомашин ачин энэ сарын 1-нд Башкортостанаас Монгол руу хөдөлжээ. Башкирийн Зөгий үржүүлэг болон зөгийн балаар анагаах аргыг судлах шинжлэх ухаан судалгааны төв гадаадад анх удаа ийм олон бүл зөгий нийлүүлж байгаа аж. Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерийн дагуу авч буй...

Эцэг эх нь журамд заасан хугацаанаас өмнө нийслэлд суурьшсан бол шинээр төрсөн хүүхэд газар өмчлөх эрхтэй

2014 оны 10 сарын 08      0      2033

“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор “Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам”-ыг баталж, сонгогдсон 52 байршлын эхний 5 байршилд газар олгох ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан журмын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн...

Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл батлагдвал хотын бүтээн байгуулалт зогсоно

2014 оны 10 сарын 08      0      1966

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Монголын парламентын түүхэнд өмнө нь байгаагүй төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад удаа дараа энэ талаар хандсан ч бидний хүсэлтийг үл ойшоон нийслэлийн өдөр тутмын ажил, бүтээн...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй