Хөвсгөлийн замыг энэ долоо хоногт нээнэ

2014 оны 10 сарын 14      0      2316

Хөвсгөл, Сүхбаатар аймаг энэ сарын 30 гэхэд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох нь. Зам, тээврийн яамнаас тухайн чиглэлд зам тавьж буй гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээ ёсоор энэ долоо хоногийн сүүлч гэхэд Хөвсгөл аймгийг Улаанбаатартай холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орно. Өчигдрийн байдлаар энэ чиглэлийн замаас найман км-т нь хучилт хийх үлдээд байв. Тэгвэл Сүхбаатар-Улаанбаатарын замын зорчих хэсгийг ирэх долоо хоногт нээхээр төлөвлөжээ. Энэ замын 17 км-т...

ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь чөлөөлжээ

2014 оны 10 сарын 14      0      2487

Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр Авлигын эсрэг хуулийн 7.1.6, 33.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 29.2.4-т заасныг үндэслэн, ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь чөлөөлжээ. С.Энх-Амгалан нь өөрийн хүү Э.Ганхүүд сургалтын төлбөр 59.000 ам.доллар гаргуулан авсан, мөн хүүгийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулахаар шинэчилсэн дүрмийн найруулгын...

Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Ражин боомтоор далайд гаргана

2014 оны 10 сарын 14      0      2675

БНСУ-ын Далайн болон загас агнуурын технологийн институтэд манай улс 2012-2014 онд 10 далайчин сургасан. Тэд сургуулиа төгсөн, далайн дадлагаа дуусгаад эх орондоо ирж байгаа аж. Монгол далайчдыг сургах, дадлагажуулах зардлыг БНСУ-ын Далайн хэргийн яам болон Бусан хотын Далайн болон загас агнуурын технологийн институт хариуцжээ. Монгол далайчид Монгол, Солонгосын хамтарсан далайн тээврийн компанид ажиллана. Тус компани ирэх арваннэгдүгээр сараас эхлэн Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг...

5.8 тонн дэрэвгэр жиргэрүү ачиж яваад баригдав

2014 оны 10 сарын 14      0      5789

Дорнод аймгийн Халхгол сумаас байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүүгийн 5.8 тонн үндэс хууль бусаар бэлтгэн, Улаанбаатар хот руу  тээвэрлэж явсан иргэнийг цагдаагийнхан саатуулжээ. Халхгол сумын ажилгүй иргэд нэлээд хэдэн жилийн өмнөөс зун, намрын улиралд дэрэвгэр жиргэрүүгийн үндэс түүж борлуулдаг болсон байна. Сүүлийн жилүүдэд энэ ургамлын нөөц эрс багассан учир хилээр гаргахыг хориглож, бага хэмжээгээр түүхийг зөвшөөрсөн. Энэ онд БОНХЯ Халхгол сумын нутгаас дэрэвгэр жиргэрүү...

Иххэт суманд чулуу түүдэг 159 иргэн байна

2014 оны 10 сарын 14      0      2469

Дорноговийн нутаг дэвсгэрээс хагас үнэт чулуу олборлох иргэд эрс олширсонтой холбогдуулан тус аймгийн Засаг даргын энэ оны А/312 тоот захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулжээ. Хууль бусаар чулуу олборлосон иргэдэд хариуцлага хүлээлгэх, газрын хэвлий ухаж төнхөх явдлыг таслан зогсоох зорилготой уг Ажлын хэсэг Иххэт суманд гэхэд хууль бусаар өнгөт чулуу олборлодог нийт 16 айл өрхийн 159 иргэн байгааг тогтоон, тээврийн 57 хэрэгсэлтэй нь бүртгэлжүүлж, түүсэн 233 кг өнгөт чулуу, 75 маажуур хураан...

Башкираас нисдэг сүрэг ирлээ

2014 оны 10 сарын 14      0      2354

ҮХААЯ-ны захиалгаар Башкираас авч байгаа 800 бүл, 500 хатан зөгий Монголд ирлээ “Агро трейд импекс” ХХК эдгээр зөгийг Башкирийн Зөгийн эрдэм шинжилгээний төвөөс үүртэй нь оруулж ирсэн юм. Үүнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 200 бүл зөгий, 200 үүр, Төв аймгийн Баянчандмань суманд 400 бүл зөгий, 400 үүр, Улаанбаатар хотод 200 бүл зөгий, 200 үүр, 500 эх зөгий хуваарилжээ. Эдгээр газарт нисдэг сүрэг хариулдаг аж ахуйн нэгж, иргэдэд зөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох юм....

1000 хунгийн чуулган үзэв

2014 оны 10 сарын 14      0      2486

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорац хунгийн чуулган үзэх аялал зохион байгуулжээ. Таван аймгийн нутгаар 2000 км зам туулсан энэ аялалд МЗХ-ны дэргэдэх Аяллын түүчээ, Маргад клубийн гишүүд, “Их Монгол” дээд сургууль, Технологийн сургуулийн оюутан, багш нийлсэн 30 хүн оролцож, Алтан овоонд мөргөж, хүн чулуун хөшөөтэй танилцаад Ганга нуурт хунгийн чуулган үзжээ.

166 оюутан, залуу ажилд зуучлуулжээ

2014 оны 10 сарын 14      0      2156

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн цагийн болон байнгын ажлын байрны мэдээллийг оюутан залуучуудад ойртуулах, нээлттэй байлгах зорилгоор фэйсбүүк олон нийтийн сүлжээнд "Цагийн ажил" нээлттэй групп ажиллуулж байна. Эндээс болон тус төвийн цахим хуудаснаас мэдээлэл авсан 166 оюутан, залуус өнгөрсөн долоо хоногт цагийн болон байнгын ажилд зуучлуулжээ. Залуучуудын хөдөлмөрийн төв биржид эдүгээ байнгын нээлттэй ажлын байр 450, цагийн ажлын байр...

“Зуншин”-гийн тусгай зөвшөөрлийг гурван сар түдгэлзүүлэв

2014 оны 10 сарын 14      1      2173

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар томилогдсон “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох“ Ажлын хэсгийн 30/14 хурлаар “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг  хэлэлцжээ. Тус компанийн барьж байгаа барилга дээр удаа дараа осол гарсан тул Мэргэжлийн...

“JEA800D” загварын 10 троллейбус үйлдвэрлэнэ

2014 оны 10 сарын 13      0      1897

“Цахилгаан тээвэр” компани ОХУ-ын Новосибирск хотын "Арс-Терм" компаниас “JEA800D” загварын 10 троллейбус үйлдвэрлэх доторх эд анги авах гэнэ. Тус компани хойд хөршөөс оруулж ирсэн тоног төхөөрөмжөө өөрсдийн бүтээсэн гаднах эд ангитай угсран, троллейбус угсарч туршсан нь амжилттай болсон байна. Тиймээс удахгүй дотооддоо уг компанийн эд ангиар тролейбус угсрахаар зэхжээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй