Ботаникчид баяраа тэмдэглэв

2014 оны 10 сарын 19      0      2175

Эх орныхоо байгалийн үнэт баялаг болсон ой мод, ургамлын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, унаган байгалийн ургамлыг хойч үедээ үлдээхэд хүч хөдөлмөрөө зориулдаг ургамал судлаачид, ой зүйчдийн баярын өдөр энэ сарын 17-нд тохиолоо. Хүний буруугаас сүйдэж буй эх дэлхийгээ аврахад үе үеийн ботаникчид хүчин зүтгэж буй. Тэдэнд зориулсан баярын хурлыг БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас 2012 онд шинэчлэн баталсан Байгаль орчныг хамгаалах тухай, Ургамлын тухай, Ойн тухай,...

Ховдын дулааны станцыг хүлээн авлаа

2014 оны 10 сарын 19      0      2289

Ховд аймагт 2012 оны зургадугаар сараас барьж эхэлсэн дулааны II станцыг Улсын комисс хүлээн авлаа. 11 Гв-ын хүчин чадалтай энэ станцыг Улаанбаатар хотын МЭЗ компани барьж, өнгөрсөн сард ашиглалтад оруулсан байна. Улсын комисс уг станцын үйл ажиллагаа, барилга байгууламжтай танилцаад хүлээн авч, ажиллуулах эрхийг Ашиглалтын өмнөх захиргаанд өгсөн байна. Гэхдээ ялтсан бойлууртай учраас найдвартай, хэвийн ажиллагааг хангахад тохирох нүүрсээр горимын дагуу галлахыг хатуу анхааруулжээ. Энэ...

Шарын голын сурагчид салат, төмсний нухашнаас хордлого авсныг тогтоов

2014 оны 10 сарын 19      0      2309

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн 6а ангийн сурагчид энэ сарын 9-нд хоолны хордлого авч, 16 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэд салат, төмсний нухашнаас хордлого авсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоожээ. Зургаан хүүхдийн шинжилгээнээс Staphylococcus aureus буюу алтлаг стафилакокк гэх цөсний замын өвчин үүсгэгч илэрсэн байна. Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, болон хүүхдүүдийн ходоодыг угааж...

Хулгайлагдсан мотоциклийн дийлэнх нь улсын дугааргүй

2014 оны 10 сарын 19      0      2367

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ, Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  тасаг, Тээвэр, авто замын газар хамтран мотоцикль бүртгэлжүүлэх 14 хоногийн аян зарлалаа. Тус аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн 14 хувь буюу 2.4 хувийг мотоциклийн хулгай эзэлж байгаа аж. Гэтэл хулгайд алдагдсан мотоциклийн дийлэнх нь улсын дугааргүй, бүртгэлгүй байдаг тул олох, хэрэгтнийг илрүүлэхэд хүндрэл учирдаг гэнэ. Тиймээс эл аяны хүрээнд мотоцикльд улсын дугаар олгож бүртгэлжүүлэх, жолоочийн...

Ховд аймаг найрагт умбаж байна

2014 оны 10 сарын 19      0      2414

Аймгийнхаа хүүхдүүдийг ертөнцийн цонхоор харуулах үүднээс Ховдын ЗДТГ-аас “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Уг хөтөлбөрийнхөө хүрээнд хэсэг зохиолч, яруу найрагчийг аймагтаа урьжээ. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, Болор цомын эзэн Г.Мөнхцэцэг, Төрийн шагналт Х.Чилаажав болон Ж.Баяржаргал, Д.Одгэрэл, О.Чинбаяр, Б.Золбаяр, Ш.Одонтөр зэрэг зохиолч, яруу найрагч тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид,...

JCI байгууллагын бүсийн чуулга уулзалт Улаанбаатарт болох нь

2014 оны 10 сарын 16      0      1849

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  өнөөдөр JCI байгууллагын 2014 оны ерөнхийлөгч Шайн Баскаран болон JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар JCI Монгол байгууллагын 2014 оны ерөнхийлөгч С.Сайнбат 2017 онд Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж, тус үйл ажиллагааг хотын захиргаатай хамтран зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэв. Түүнд нийслэлийн Засаг дарга  “JCI байгууллага ажил хэрэгч...

”Монгол наадам” цогцолборт хийх ажлын жагсаалт гаргав

2014 оны 10 сарын 16      0      1964

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/866 дугаар захирамж гаргалаа.  Уг захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Хүй долоон худаг дахь “Монгол наадам” үндэсний цогцолборын хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг гаргав. 399.7 сая төгрөгөөр  9500 га газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, суурь судалгаа, 2300 га газарт инженер геологийн судалгаа хийнэ. Батлагдсан төсөл, арга хэмжээг “Улаанбаатар...

“Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн их наадамтай

2014 оны 10 сарын 15      0      2311

МЗХ-ны дэргэдэх Хэнтий аймгийн залуучуудын холбоо арваннэгдүгээр сарын 1-11-нд “Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн их наадам зохион байгуулна. Дуу, бүжиг, мисс гэсэн төрлөөр болох наадмын бүртгэл энэ сарын 14-25-ныг дуустал үргэлжлэх юм. Наадамд амжилттай оролцсон залуусыг клип хийлгэх, дуу бичүүлэх эрх зэрэг олон шагнал хүлээж байгаа гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/groups/hentiinzaluus/ хаягаар үзээрэй.

Явган зорчигчдын төлөө “За” гэж хэллээ

2014 оны 10 сарын 15      0      2094

Монголын залуучуудын холбооноос холбогдох байгууллагуудад “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явган хүний зам, гарц дагуух босоо хашлага (бордюр)-ыг улаан өнгөөр будаж, налуулах хүсэлт тавьсан юм. Явган зорчигчдын төлөөх энэхүү хүсэлтийг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн баруун салбарын хамт хүлээн авч, явган зам дагуух хашлагуудыг өчигдрөөс налуулж эхлэв. Налуулах шаардлагатай хашлаганы тоо, байрлалыг “Улаанбаатар” нэгтгэлд МЗХ...

Малын хулгайч нарыг үйлдэл дээр нь барьжээ

2014 оны 10 сарын 14      0      2212

Төв аймгийн Баян сумын нутгаас энэ сарын 7-8-нд шилжих шөнө мал хулгайлж байсан Н, М, Ш, Э нарыг цагдаагийнхан үйлдэл дээр нь саатуулжээ. Тэд 50-02 ДГО улсын дугаартай “Исүзү Бикхорн” маркийн машинд ачихаар хоёр үхэр нядалж байгаад баригдсан байна. Энэхүү бүлэг хулгайч Хэнтий, Дорноговь аймаг, нийслэлийн харьяат агаад галт зэвсэг ашигладаг байж болзошгүй гэнэ. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр тус аймгийн Аргалант сумын нутгаас 13 адуу хулгайлсан Ц нарын бүлгийг...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй