“1000 унаганы баяр”-аар 108 унага уралдууллаа

2014 оны 10 сарын 21      0      1988

Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв энэ сарын 19-нд Төв аймгийн Алтанбулаг суманд “1000 унаганы баяр” бэсрэг наадам зохион байгуулжээ. Монголд анх удаа болсон энэ наадамд 108 унага уралдуулж, 2000 орчим адуутай төрөл бүрийн үзүүлбэр үзүүлсэн байна. Наадамд оролцсон гадаад, дотоодын жуулчид энэ үеэр унага зүслэн авч, “Миний унага түрүүлнэ” гэх зэргээр мөнгөгүй бооцоо тавин, уралдааныг шимтэн үзжээ. Үүнээс гадна унага тамгалах, уурга шүүрэх, морь уургалах, эмнэг...

Ном уншиж ялаа хөнгөрүүлэх боломж 340 хүмүүжигчид олдох нь

2014 оны 10 сарын 21      0      1985

Хорих ангид ял эдэлж буй хүмүүжигч нарт ном уншиж ялын хоногоо хасуулах боломж олгохоор ирэх арванхоёрдугаар сараас “Номоор нээе” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монголын залуучуудын холбооноос санаачилсан энэ төслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дэмжин, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Нэгдүгээр шатанд хорих 411 дүгээр анги буюу хүүхдийн хорихын 30, Говьсүмбэр дэх хорих 425 дугаар ангийн 310 орчим хүмүүжигчийг оролцуулна. Тэд “Наран тээл” ХХК-ийн...

Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна

2014 оны 10 сарын 21      0      2052

Монгол орныхоо баруун аймгуудыг унадаг дугуйгаар тойрох мөрөөдлөө биелүүлж яваа, “Залуу дугуйчин” клубийн гишүүн Ч.Мөнгөндалай Архангай аймгийн Тариат суманд хүрчээ. 5500 км аялахаар анх төлөвлөсөн тэрбээр өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 5200 км зам туулаад байна. Одоо Булган, Орхон, Дархан-Уул аймгаар дайран 14 хоногийн дараа Улаанбаатар хотод ирэх нь. Ингэснээр нийт 6000 км зам туулах юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ ийм урт замыг унадаг дугуйгаар туулсан монгол хүн...

Т-Батаарын дүү нар гэртээ ирлээ

2014 оны 10 сарын 21      0      1945

Холын Америкаас эх орноо зорьсон 22 үлэг гүрвэл гэртээ ирлээ. 70 сая жилийн настай тэдгээр аварга биетнүүдийн дотор Т-Батаар, овирапторын чулуужсан өндөг, хамтдаа чулуужсан таван үлэг гүрвэлийн яс зэрэг сонирхолтой, ховор олдвор бий. Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болж, харьд худалдагдсан эдгээр үлэмж биетэн бүгд Монголын говиос олдсон гэдгийг судлаачид тогтоожээ. Судлаач Марк Норелл “Ийм төрлийн олдворууд нэн ховор бөгөөд шинжлэх ухааны чухал судлагдахуун...

Ч.Лодойдамбад гэрэлт хөшөө босголоо

2014 оны 10 сарын 20      0      2079

Ч.Лодойдамбын нэрэмжит, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн өмнө зууны манлай роман “Тунгалаг Тамир”-ын зохиолчийн  гэрэлт хөшөөг босгожээ. Уг хөшөөн дээр Ч.Лодойдамбын “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэсэн үгийг сийлсэн байна. Зохиолчийн хүү Л.Галбадрах хөшөөний нээлтэд оролцож, уг хөшөөг санаачлан босгосон “Шадар туслагч” ХХК-ийн захирал Ж.Дашдаваад аавынхаа уран бүтээлийн дээжээс...

Өмнөговь, Увс аймаг Хөнгөвчлөх эмчилгээний тасагтай боллоо

2014 оны 10 сарын 20      0      1987

Монгол Улсын тэргүүн хатагтай, “Итгэл-хавдаргүй Монгол” үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа Өмнөговь, Увс аймагт хавдраар шаналж буй өвчтөнүүдэд зориулан, Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээжээ. Өмнөговь аймгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дотрын тасагт байгуулсан бол Увсынхыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын тасагт өрөө гарган иж бүрэн тохижуулсан аж. Эдгээрт тус бүрт нь 23 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Өвчин нь эцсийн шатандаа...

Үлийн цагаан оготны кг хөеөг 500 төгрөгөөр авч байна

2014 оны 10 сарын 20      0      2034

Говь-Алтай аймгийн Цээл сумын нийт нутгийн 40 хувь нь үлийн цагаан оготнод баригджээ. Тиймээс үлийн цагаан оготнотой тэмцэх зорилгоор тус сумын ЗДТГ 10 сая төгрөг гарган, оготны үүрнээс авсан нэг килограмм хөеөг 500 төгрөгөөр худалдан авч байгаа аж. Ийм урамшуулал зарласнаас хойших арван хоногт дөрвөн тн хөеө цуглуулаад байгаа гэнэ. Оготны нэг үүрнээс 10-40 кг ноохой гардаг. Тэр нь 40 см-ийн гүнд байдаг агаад намар ноохойг нь ухаж хөеөг нь авбал тухайн үүрний бүх оготно устдаг юм байна.

23 дугаар сургуулийн нэг ангийн хүчин чадал 15-25 хүүхдээр хэтэрчээ

2014 оны 10 сарын 20      0      2040

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль хүчин чадлаасаа 2.5-3 дахин давсан олон хүүхэдтэй хичээллэж байгаа аж. Энэ хичээлийн жилд нэгдүгээр  ангийн долоон бүлэгт тус бүр 54-62 сурагч элсүүлсэн, бага, дунд ангийн сурагчдын тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 15-25 хүүхдээр хэтэрсний улмаас багш нарын ачаалал хэт ихсэж, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тодорхой болов. Нэг хүүхдэд ногдох талбай нормд зааснаас 2.2...

Аман голоос нүүрс олборлох зөвшөөрөл олгосныг эсэргүүцэв

2014 оны 10 сарын 20      0      2178

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хүслэнтэйн аман гол хэмээх газраас Хятад улсын “Эпидот” ХХК хүрэн нүүрс олборлохоор тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүсэлтээ ирүүлсэн аж. Уг хүсэлтийг ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд ашигт малтмал олборлох, ашиглах зөвшөөрөл олгожээ. Үүнийг Баян-Өндөр сумын 550 иргэн болон “Суман хад хайрхан” ТББ эсэргүүцэн, аймгийнхаа ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөх бичиг барьж, шийдвэрээ даруй цуцлахыг хүссэн байна....

Ойн зурвас байгуулалцаад 10 сая төгрөг авч, гадаадад аялах нь

2014 оны 10 сарын 19      0      2241

Баянхонгор аймгийн төвийнхөн салхин талдаа ойн бүс байгуулахаар шийдвэрлэжээ. Баруун, баруун хойд, хойд талаараа 5600х50 м хэмжээтэй газарт  байгуулах ойн зурваст тарьсан моддыг хамгаалах, арчлан ургуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяраар ахлуулсан байна. Тус Ажлын хэсэг иргэд, албан газар байгууллагуудыг ойжуулалтад зохион байгуулалттайгаар оролцуулж, хийсэн ажлаа хоног бүр танилцуулах юм. Мод тарих газрыг энэ сарын 30-ны дотор кадастрын зурагт...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй