Борзя, Чойбалсангийн хооронд автобус явуулна

2014 оны 11 сарын 05      0      2015

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаараас Монгол Улсын Дорнод аймаг хүртэл автобусаар зорчигч тээвэрлэх шинэ чиглэл нээхээр Өвөр Байгалийн хязгаарын  Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яам, Дорнод аймгийн ЗДТГ, “Чита автотранс" компанийн төлөөлөгчид хэлэлцээ хийж байна. Борзя хотоос Соловьевск суурингийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин Чойбалсан хүртэл зорчигч тээвэрлэхээс гадна Верхний Ульхун суурингаар дайран Борзягаас Чойбалсан хүрэх хоёр дахь...

17 чонын арьс онгоцоор хил давуулахаар завджээ

2014 оны 11 сарын 04      0      1916

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн  онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17 чонын арьс илэрчээ. Гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөл аваагүй, улсын хилээр хууль бусаар ангийн арьс гаргахыг завдсан хятад иргэнийг  саатуулан шалгасан байна.

АНУ-аас илгээсэн түүвэр ачаанаас 220 ш сум илэрчээ

2014 оны 11 сарын 04      0      2051

Монгол Улсын нутаг дэвсгэрт сум хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлогыг гаальчид таслан зогсоолоо. ГЕГ-ын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн улсын байцаагч нар АБТЭМА дахь гаалийн хяналтын талбайд өнгөрөгч аравдугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн чингэлэгтэй түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд “Remington”,  “Winchester”,  “Federal” маркийн галт зэвсэгт хэрэглэдэг 220 ширхэг сум илэрчээ. Үүнийг зохион байгуулалттай, урьдаас...

“Сэлэнгийн цом” спортын анхдугаар наадамтай

2014 оны 11 сарын 04      0      2389

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбоо хамтран, энэ сарын 21-23-нд Биеийн тамирын сургууль дээр “Сэлэнгийн цом” спортын анхдугаар наадам зохион байгуулна. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, үндэсний бөхөөр Сэлэнгэ аймгийн 17 сумын залуус өрсөлдөх энэ тэмцээнд хамгийн олон төрөлд түрүүлсэн сум багаараа шилжин явах цомын эзэн болох юм.  Сум бүрээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг, шатар, теннис, үндэсний бөхийн төрлөөр сум бүрээс...

Нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн осол Дорнодод гарлаа

2014 оны 11 сарын 04      0      2044

Дорнод аймгийн Хэрлэн сумын X багийн нутаг дахь таван давхар орон сууцнаас гурван хүн унаж, нэг нь амиа алдан, хоёр нь хүнд гэмтсэн осол уржигдар гарлаа.  Иргэн Э-ийн захиалгаар “ТСГ” компани энэ барилгын ажлыг гүйцэтгэж байсан аж. Осолд өртсөн хүмүүс дүүжинт өргүүр дээр зогсоод энэхүү угсармал барилгын гадна талыг засаж байсан аж. Энэ үед нь дүүжинт өргүүр унасан байна. Осол гарсан газарт тус аймгийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газрын...

Хил дамнасан түймрээс хамгаалах зурвас байгуулжээ

2014 оны 11 сарын 04      0      1926

Хил дамнасан түймрээс хамгаалах зорилгоор Дорнод аймгийн Чулуунхороот суманд шороон зурвас байгуулжээ. Монгол, ОХУ-ын хилийн дагуух энэ зурвас 10 метр өргөн, 15-30 см гүн, 250 км урттай аж. Үүний 150 км-ийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, 100 км-ийг нь БОНХЯ-ны санхүүжилтээр хилийн 0275 дугаар анги байгуулсан байна.

“Полиси” төв “сэрлээ”

2014 оны 10 сарын 22      0      2207

Нэг хэсэг “унтсан” “Полиси” төв “сэрлээ”. МЗХ энэ төвөөрөө дамжуулан залуучуудыг улам их мэдлэгтэй, чадвартай болгохоор зорьж ирсэн юм. Өдгөө тус төв хувь хүнийг хөгжүүлэх, байгууллагуудад зөвлөгөө өгөх, ажилтан нэг бүрийг чадваржуулах, бүтээмжийг нь сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын мэдлэгийн дээшлүүлэхэд түлхүү анхаарч байгаа аж.

588 зөвлөл байгуулагдсан байна

2014 оны 10 сарын 22      0      1805

Залуучуудын нийгмийн идэвхийг сэргээх зорилгоор МЗХ есдүгээр сарыг “Залуучуудын зөвлөл байгуулах сар” болгон зарласан юм. Үүний хүрээнд улсын хэмжээнд нийт 588 зөвлөл байгуулагдсан байна. Орон нутгийн залуучуудын холбоо 275, УБ хот дахь 21 аймгийн залуучуудын холбоо 65, Залуучуудын боловсролын хороо 75, албан байгууллагуудад 173 зөвлөл бий болжээ.  

“Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” яармаг болно

2014 оны 10 сарын 22      0      2137

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж энэ сарын 24-нд Монголын залуучуудын холбооны "Залуус танхим"-д “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриан дор “My job” хөдөлмөрийн яармаг зохион байгуулах гэж байна. Миграци буюу нийгмийн шилжилт хөдөлгөөн Монголд 20 гаруй жилийн өмнөөс үүссэн. Энэ үзэгдэл ганцхан манай улсад тохиолдоогүй. Дэлхийн миграцийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хамгийн үр дүнтэй нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах, чадвартай...

Хил дамнасан түймрээс хамгаалах бүс тогтооно

2014 оны 10 сарын 22      0      1999

“Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хоёр улсын хамтарсан комиссын ээлжит XIII хуралдаан энэ сарын 22-24-нд Улаанбаатарт болж байна.  Энэ хурлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдорж ОХУ-ын Онцгой байдлын яамны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч, Комиссын Оросын хэсгийн дарга, дэслэгч...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй