Морины хөшөөт цогцолбор байгуулж байна

2014 оны 11 сарын 06      0      4639

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  хурдан морины хөшөөт цогцолбор  байгуулж  байна. Бага дөрвөлж хэмээх толгой дээр байгуулж буй  эл цогцолборт одоогоор Нийгмийн хонгор, Орлойн хонгор морины хөшөөг боссгожээ. Улс, бүс, аймгийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийнхээ хөшөө дурсгалыг эзэд нь энд өөрийнхөө хөрөнгөөр бариулах боломжтой гэнэ.

Хөдөө анх удаа реалити шоу болж байна

2014 оны 11 сарын 06      0      2422

Хэнтий аймгийн 16 сумаас цугласан 26 гоо охин, 40 орчим дуучин залуус, бүжгийн 12 хамтлаг реалити шоунд оролцон, авьяасаа сорьж байна. Орон нутагт анх удаа болж буй энэхүү реалити шоуг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо санаачлан, “Залуусаа дэмжье” уриан дор зохион байгуулж байгаа аж. Энэ сарын 1-нд эхэлж, дуу, бүжиг, мисс гэсэн төрлөөр явагдаж буй эл шоуг гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат, Д.Энхзул, “Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар...

Дэлгэрмөрөний ай савыг хамгаалалтад авлаа

2014 оны 11 сарын 06      0      2600

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр  Дэлгэрмөрөний ай савыг орон нутгийн хамгаалалтад авлаа. Энэ голын сав дагуух 18.6 км газар Мөрөн суманд, бусад нь Бүрэнтогтох сумын нутагт хамаардаг. Сүүлийн жилүүдэд иргэд голын бургасыг машин машинаар нь түлш болгон бэлтгэдэг болжээ. Тиймээс энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, бургасан шугуйг нөхөн сэргээхээр ИТХ-ын тэргүүлэгчид дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дорноговьд “Дугуй” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2014 оны 11 сарын 06      0      2853

Иргэдээ эрүүл байлгах, нийтийн биеийн тамирыг сэргээн хөгжүүлэхэд унадаг дугуй тохиромжтой гэж үзээд Дорноговь аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын холбоо хамтран “Дугуй” хөтөлбөр боловсруулж, аймгийнхаа ИТХ-д өргөн барьжээ. Үүнийг ИТХ дэмжсэн байна. Тус аймгийн төв, томоохон суурин газруудад унадаг дугуйн зам байгуулах, худалдаа, үйлчилгээний төвүүд, авто зогсоол, галт тэрэгний буудал, эмнэлэг, дунд сургуулиудын гадна дугуйн нэгдсэн зогсоол байгуулах, унадаг...

Зам тавьж байсан ажилчид чулуужсан олдвор олджээ

2014 оны 11 сарын 06      0      2678

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутгаас үлэг гүрвэлийн өндөг байж болох чулуужсан бөөрөнхий зүйлс олджээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен” ХХК-ийн захиалгаар засмал зам тавьж байсан “Дорноговь АЗЗА” компанийн ажилчид эдгээр зүйлийг олсон аж. Тэд өнгөрсөн есдүгээр сард зам тавьж байсан газраасаа нийт 15 ширхэг ийм чулуужсан зүйл олсон ч тухайн үед холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй юм байна. Харин энэ сарын 4-нд олдворуудаа аймгийнхаа...

“Спортлог Багахангай” аян өрнүүлж байна

2014 оны 11 сарын 06      0      2439

Монголын залуучуудын холбоо Багахангай дүүргийг залуучуудын хот болгох зорилгоор долоо хоног бүр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй. “Инээмсэглэсэн Багахангай”, “Эрүүл Багахангай”-н араас энэ долоо хоногт  “Спортлог Багахангай” аян өрнүүлж, спорт өдөрлөг зохион байгуулав. Уг өдөрлөгийн хүрээнд Багахангай дүүргийн иргэдийн дунд бүх нийтийн гүйлт,  залуусын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт боллоо. МЗХ арваннэгдүгээр...

Сум дундын мал нядалгааны цех байгуулав

2014 оны 11 сарын 06      0      2649

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд улсын төсвийн 198 сая төгрөгөөр сум дундын мал нядалгааны цех барьж, ашиглалтад оруулав. Хоногт 10 бод, 50 бог нядлах хүчин чадалтай энэ цех зүүн гурван аймгийн хил залгаа арваад сумын иргэдэд үйлчилнэ. Энэ нь манай улсын хэмжээнд байгаа хоёрхон цехийн нэг юм. Өмнө нь Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ийм цех барьжээ.

Гэрийн шилдэг номын сан шалгаруулжээ

2014 оны 11 сарын 05      0      3439

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит, Хэнтий аймгийн номын сан 70 жилийнхээ ойн хүрээнд гэрийн шилдэг номын сан шалгаруулжээ. Уг уралдаанд Монголын болон гадаадын уран зохиол, улс төр, хууль эрх зүй, танин мэдэхүй, шинжлэх ухаан, бизнес, түүх, соёл, зан заншил, спорт, эрүүл мэнд, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, цэрэг эх орны зэрэг төрөл бүрийн сэдэвт 550 номоороо С.Ганболд түрүүлсэн байна. Тэрбээр 1970-аад оноос ном цуглуулан, уншиж судлан, ажил амьдралдаа хэрэглэж ирсэн...

Шилдгийн шилдэг тэмээчнийг 10 лангийн мөнгөн буйлаар шагнана

2014 оны 11 сарын 05      0      1907

Говь-Алтай аймаг энэ сарын 16, 17-нд ес дэх жилдээ “Их говийн тэмээний баяр” тэмдэглэхээр зэхэж байна. Төгрөг суманд болох энэ баярыг энэ жил ҮХААЯ хамтран зохион байгуулж, тэмээчдийн зөвлөгөөн хийж, тэмээн сүргийг өсгөх талаар төрөөс явуулж буй бодлого, чиглэлийг хэлэлцүүлэн, санаа оноог нь сонсох юм. Тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэн, тэмээ маллах арвин туршлага хуримтлуулсан “Шилдгийн шилдэг" нэг тэмээчнийг 10 лангийн мөнгөн буйл хүлээж...

Малтай иргэдэд зориулсан хороолол байгуулжээ

2014 оны 11 сарын 05      0      1877

Сүхбаатар аймгийн төвийн малтай иргэд “Хот суурин газарт мал маллалаа” хэмээн нүд үзүүрлэгдэхээ больжээ. Баруун-Урт сумаас долоон км зайтай газарт 50 айлын “Таван эрдэнэ” хороолол байгуулснаар энэ асуудлыг шийдвэрлэсэн байна. Бүх төрлийн малыг аймгийн төвөөс гаргаж, малчдын хороолол байгуулахад орон нутгийн төсвөөс 390 сая төгрөг зарцуулсан аж. Төвлөрсөн усан хангамжтай, цахилгаантай, зам тавьж, холбоо, худалдаа, үйлчилгээний цэг салбар, эмнэлэг байгуулсан энэ хороололд суурьшсан малчид...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй