Ч.Мөнгөндалайг машин мөргөжээ

2014 оны 11 сарын 10      0      2437

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубийн гишүүн Ч.Мөнгөндалай Монгол орноо дугуйгаар тойрох аялалаа энэ долоо хоногт дуусгах нь. 5500 км замыг унадаг дугуйгаар туулахаар зориглосон тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 7-нд аялалаа эхэлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй гээд хүнд бэрхээс хойш суугаагүй энэ залууг гурав хоногийн өмнө Хөтөлөөс Дархан явах замд нь Сэлэнгэ аймгийн Номгон сумын ойролцоох авто зам дээр ОРХ 82-48 улсын дугаартай жийп машин мөргөжээ. Азаар Ч.Мөнгөндалай гайгүй...

“Монгол тэмээ-999” уралдаан зохион байгуулна

2014 оны 11 сарын 10      0      2808

Өмнөговь аймаг 2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд “Монгол тэмээ-999” уралдаан зохион байгуулахаар болжээ. Дэлхийн дээд амжилт тогтоон, “Геннис”-т бүртгүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд малчид 999-ээр тогтохгүй олон тэмээ оролцуулна гэж зохион байгуулагчид нь тооцож байна.

Сум бүр бяцхан төглөөр цөлжилтөөс хамгаална

2014 оны 11 сарын 10      0      2533

Монгол Улсын 14 аймгийн 89 суманд 2005 оноос хэрэгжүүлж байгаа “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрт хамрагдаж буй Дундговь аймаг 98 га газраа ногооруулжээ. Үүнд 92 сая төгрөг зарцуулсан байна. Тус аймгийн Сайхан-Овоо, Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан сумаар “Ногоон хэрэм” өнгөрдөг. Ирэх жилээс энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шат эхэлнэ. Үүнд иргэдийг татан оролцуулж, бүлэг нөхөрлөлүүдийн хүчээр цөлжилттэй тэмцэхээр энэ аймгийнхан төлөвлөжээ. Тус аймгийн Хулд сумын...

Сэлэнгэд “хил зөрчигч” түймрээс хамгаалах зурвас татлаа

2014 оны 11 сарын 10      0      1915

Хил дамнасан түймрээс хамгаалахаар БОНХЯ Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймагт зурвас байгуулж байгаа. Үүний нэг болох Сэлэнгэ аймагт ОХУ-тай хил залгаа 97 км газрын дагуу 10 метр өргөнтэй байгуулсан зурвасыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүлээн авлаа. 30 сая төгрөгийн санхүүжилттэй эл зурвасыг хилийн цэргийн 0243 дугаар анги гардан татжээ. Энэ зурвасыг байнга сэргээж, арчлах үүргийг тус анги хүлээж байгаа юм. Тэд уг зурвасыг үргэлжлүүлэн татаж, 250 км урт болгох юм байна. Ийм зурвас...

Монголын тэнгэрт нисэх онгоцны тоо нэмэгдэх төлөв гарлаа

2014 оны 11 сарын 10      0      2222

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал энэ өвөл Монголын агаарын орон зайгаар нисэж өнгөрөх онгоцны тоо 8.1, манай улсын нисэх буудлуудад газардах олон улсын болон орон нутгийн онгоцны тоо тус бүр таван хувиар нэмэгдэх төлөв гарчээ. ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс гаргасан 2014 оны аравдугаар сарын 26-наас 2015 оны гуравдугаар сарын 28-ны хоорондох өвөл цагийн нислэгийн хуваариас үзвэл Монгол Улсын агаарын зайд тогтмол нислэг үйлдэх гадаад,...

Дарханд хоккейн талбай байгуулж байна

2014 оны 11 сарын 10      0      2171

Дархан-Уул аймаг орон нутагтаа өвлийн спортын нэг төрөл хоккейг хөгжүүлэхээр зориулалтын талбай байгуулж эхэллээ. Дархан сумын есдүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг хусаж тэгшлэн, хоккейн талбай болгож байгаа аж. Тус сургуулийн хөлбөмбөгийн талбай дундуур явган зорчигчид байнга явж зам гаргасан, борооны ус тогтдог хотгор олонтой тул хоккейн талбай болгохоор сонгосон гэнэ. Эдүгээ хоккейн талбай байгуулах ажлын 40-өөд хувийг нугалаад байна. Үүнд 15 сая шахам төгрөг зарцуулахаар төсөвлөжээ....

Баянхонгор аймаг Засаг даргатай юу

2014 оны 11 сарын 10      0      2045

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилсон шийдвэрээ өнгөрөгч аравдугаар сар (огцрохоосоо өмнө)-д хүчингүй болгожээ. Үүний дараа Д.Жаргалсайхан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад ээлжийн амралтаа авсан байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа авах байсан ч тухайн үед амарч амжаагүй гэнэ. Ингээд Баянхонгор аймаг Засаг даргатай, үгүй нь мэдэгдэхгүй болжээ. Өдгөө Баянхонгор аймгийн Засаг даргын...

Авлигатай тэмцэх тэргүүн туршлага шалгаруулна

2014 оны 11 сарын 09      0      2095

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдаан зарлав. Олон нийтэд хээл хахууль, хүнд сурталгүй үйлчилж буй, сайн засаглалыг салбар бүрт нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, эздийг нь урамшуулах зорилгоор ийм уралдаан зохион байгуулж буй аж. Уралдаанд оролцох төрийн болон төрийн өмчит байгууллага, хувийн хэвшил,...

Орхон аймгийн удирдлагууд шиг бай л даа

2014 оны 11 сарын 06      0      2906

Орхон аймгийн төвийн V хорооллын орон сууцны 23, 24 дүгээр байрны дундах талбайд “Шилдэг брэнд” компанийн барьж байсан гараашийг нураалгажээ. Тус компани газар дор 60 машины далд гарааш, дээр нь хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл авчээ. Тэгсэн хэрнээ тоглоомын талбай барилгүй гараашаа давхарлан барьж эхэлсэн байна. Тиймээс гараашийн давхарлан барьж буй хэсгийг буулгуулахаар тус аймгийн Засаг дарга өнгөрсөн есдүгээр сард захирамж гаргасан аж. Гэтэл дээрх компанийнхан уг...

83.5 тн жимс хураав

2014 оны 11 сарын 06      0      2886

Сэлэнгэ аймгийн жимсчид энэ намар 992 га талбайд жимс, жимсгэнэ тарьж, 83.5 тн ургац хураалаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран иргэдэд жимсээ борлуулах цэг гаргаж өгсөн байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотод 30 жимс, жимсгэнэ борлуулжээ.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй