Наран багийн малчдын 50 гаруй хувь нь оторт гарчээ

2014 оны 11 сарын 17      0      2026

Булган аймгийн Гурванбулаг суманд өвөл хатуухан болж мэдэхээр байгаа гэнэ. Малчид хэрэндээ л бэлтгэлээ базаасан ч бэлчээр халцгай, ус бараг байхгүйтэй адил байгаа аж. Хур багатай, зуншлага тааруу болсноос бэлчээрт өвс ургамал муу ургасны дээр үлийн цагаан огтоно ихээхэн талбай сүйтгэжээ. Улсын төсөв, төсөл, хувийн хөрөнгө оруулалтаар гурван худаг шинээр гаргаж нийт 65 худагтай болсон ч өвөл харзалдаг гол горхи, булаг ховордож, малын тоо өссөний улмаас нийт малын 50 хувь нь л устай өвөлжих...

200 хүүхэд дотуур байртай болов

2014 оны 11 сарын 17      0      2043

Сүхбаатар аймгийн төвд улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр барьсан 200 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо. “МОН-МАРС холдинг” компанийн барьсан энэ байр хоёр корпустай. А корпус нь 50 өрөөтэй агаад өрөө бүр дөрвөн ортой юм байна. Б корпус нь гал тогоо, интернэт, номын сан, соёл мэдээллийн төв зэрэг үйлчилгээний газартай. Давхар бүртээ халуун усны газар, ариун цэвэр, угаалга, индүүдлэгийн өрөө, хяналтын камертай. Баруун-Уртын ерөнхий боловсролын дөрвөн сургуульд...

Сүм хөх бүрдийн нуурыг сэргээн, аялал жуулчлалын цогцолбор байгуулна

2014 оны 11 сарын 17      0      2895

Адаацаг суман дахь Сүм хөх бүрдийн нуурыг сэргээхээр Дундговь аймаг зорьж байгаа. Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдарч, уран бүтээлээ тууриж байсан барилгын балгас хөвөөн дээр нь байдаг энэ нуур зэгстэй, усны шувууд чуулдаг үзэсгэлэнт газар байсан бол эдүгээ ус нь ширгэж, зэгс ургахаа больжээ. Тиймээс тус аймгийн Засаг дарга энэ нуурын ойролцоо уст цэг байгуулан, нуур луу усыг нь хоолойгоор татахаар мөрийн хөтөлбөртөө тусгаад хоёр жил болсон ч өнгөрсөн хугацаанд юу ч...

Хойлог, янгир учир битүүлгээр хорогдож байна

2014 оны 11 сарын 14      0      4034

Баян-Өлгий аймгийн нутагт янгир, хойлог хорогдож байгаа гэнэ. Тус аймгийн холбогдох байгууллагуудад Тавалдай уулан дахь янгирын сүргээс хэд хэд нь учир битүүлгээр үхсэн тухай мэдээ иргэдээс ирсэн байна. Нэг тэх бэртлийн улмаас үхсэн бололтой. Орооны үедээ өөр тэхтэй мөргөлдсөнөөс хүнд бэртжээ гэж үзэж байгаа гэнэ. Хойлог шувуу бөөнөөрөө хорогдож байгаа нь хорт бодисоос болсон байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Тиймээс үхсэн хойлогноос хэдийг нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв...

Тагтнаас хоёр хүүхэд унажээ

2014 оны 11 сарын 14      0      3136

Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 9-нд гурав, таван настай хоёр хүүхэд тагтан дээрээс унаж осолдсон байна. Тухайн үед хүүхдүүд гэртээ хоёулхнаа, харж хандах хүнгүй байсан гэнэ. Тус аймагт өнгөрсөн аравдугаар сарын байдлаар зам тээврийн болон ахуйн ослоор 47 хүүхэд гэмтэж бэртсэний найм нь амиа алджээ.

228 тарваганы арьс илрүүлэв

2014 оны 11 сарын 14      0      2706

Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 9-нд 228 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил давуулах гэж байсныг гаальчид илрүүлжээ. УНК 36-06 улсын дугаартай машины эд анги, шал, хана, таазанд нуусан энэ олон арьсыг хэсэг хэсгээр багцлан боосон байсан гэнэ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

800 ажлын байр эзнээ хүлээж байна

2014 оны 11 сарын 13      0      1842

Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт 25 залуу байнгын, 149 оюутан цагийн ажилд оржээ. Тус биржид өдгөө цагийн ажилд орох хүсэлтэй 4000 оюутан залуучууд мэдээллээ ирүүлсэн бол эзнээ хүлээж буй ажлын байр 800 байна. Эрх зүйч, эдийн засагч, архитектор, барилгын ерөнхий инженер, маркетингийн менежер, гадаад аяллын менежер, цахилгааны хяналтын инженер, үйлдвэрийн менежер, нярав, борлуулалтын менежер, зөөгч, барилгын туслах ажилтан, үйлчлэгч, борлуулагч, худалдагч...

“Авьяаслаг хэнтийчүүд” тодорлоо

2014 оны 11 сарын 13      0      2053

Улаанбаатар хот дахь Хэнтий  аймгийн залуучуудын холбооноос зохион байгуулсан “Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн анхдугаар их наадмын шилдгүүд тодорлоо. "Залуусаа дэмжье" уриатай энэ наадмын нэгдүгээр шатанд 45 дуучин залуу, бүжгийн 12 хамтлаг, 26 гоо охин оролцсоноос уржигдар болсон гала тоглолтод 15 дуучин, бүжгийн зургаан хамтлаг, 16 гоо охин шалгаран оролцсон юм. Тэднээс гоо охиноор А.Сайхантамир тодорсон бол Батноров сумын харьяат Алтаншагай дууны төрөлд, "Мөнгөн долгио"...

Мастер үсчин Х.Болорцэцэг “Тэргүүний залуу” боллоо

2014 оны 11 сарын 13      0      3324

Тайландын нийслэл Банкок хотноо энэ сарын 4-5-нд болсон Ази, Номхон далайн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд амжилттай оролцсон мастер үсчин Х.Болорцэцэгийг Монголын залуучуудын холбоо  “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагналаа. 13 орны 300 гаруй үсчин, гоо засалч оролцсон уг тэмцээнд Х.Болорцэцэг эмэгтэй үсний чөлөөт загварын төрөлд хоёр, будагтай үсний загварын төрөлд гуравдугаар байр эзэлсэн юм. Тэрбээр “Чингис хаан” олон улсын...

Өмнөговьд дэлхийн жишигт нийцсэн их сургууль байгуулна

2014 оны 11 сарын 10      0      2625

БШУЯ, "Оюутолгой" компани, Монгол дахь Америк их сургууль, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран, Даланзадгадад их сургууль байгуулахаар зэхэж байна. Уул уурхай, технологийн чиглэлийн инженер бэлтгэх зорилготой уг их сургуулийн хөтөлбөрийг дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулахаар төлөвлөжээ. Одоогоор их сургууль байгуулах судалгааны ажил болон барилгын зураг төсөвийг  боловсруулаад дуусаж байгаа гэнэ. Барилгыг нь 2015 онд барьж эхлээд 2016 онд ашиглалтад оруулснаар энэхүү судалгааны их сургууль...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй