Малд зориулсан “АСД-3Ф”, “АСД-2Ф”-г хууль бусаар оруулахыг завджээ

2014 оны 11 сарын 19      0      2422

Малд зориулсан “АСД-3Ф”, “АСД-2Ф”-г хууль бусаар оруулахыг завджээ Б.БАЯСАЛМАА Хөвсгөл аймаг дахь Ханх боомтоор “АСД-3Ф”, “АСД-2Ф” нэртэй бэлдмэл хууль бусаар оруулж ирэхээр завдсан хэрэг гарчээ. Үүнийг гаальчид илрүүлэн саатуулсан байна. ОХУ-ын “Агроветзащита”, “Армавирская биофабрика” үйлдвэрт  үйлдвэрлэсэн энэ эмийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжлэн, ҮХААЯ-ны Малын эмийн салбар...

Ч.Мөнгөндалай долоо хоногийн дараа ирнэ

2014 оны 11 сарын 19      0      2852

Хэлгүй, дүлий ч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн юм. Өдгөө 6000 км аялаад Шарын гол суманд ирсэн байна. Өнөөдөр нийслэлрүү хөдөлж Зүүнхараа, Борнуур сумаар дайран долоо хоногийн дараа гэхэд ирнэ гэдгээ мэдээллээ. Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт Монголын Залуучуудын Холбооны салбар холбоод хүлээн авч, хоол унд буудаллах газар мөнгөн хандив өргөж байсан бөгөөд дугуйчин маань аяллынхаа туршид өөрийн Facebook хуудсандаа...

Монгол Улсын гавьяат багш Ц.Дэмбэрэл Дархан нутгийн оюунлаг залууст лекц уншина

2014 оны 11 сарын 19      0      2586

Улаанбаатар хот дахь Дархан Уул аймгийн залуучуудын холбооноос  оюутан залуучуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "ДАРХАНЧУУДАА ДУУДАЖ БАЙНА” цуврал лекцийг  энэ сарын 06-аас эхлэн зохион байгуулж байгаа билээ.  Энэхүү цуврал лекцэнд  УИХ-н гишүүн С.Ганбаатар “Нүүхээсээ өмнө бэлчээрээ сонго”, Эдийн засагч Л.Наранбаатар “Байшингийн үлгэр” сэдвээр тус тус лекц  уншихын...

Цасан болон шороон шуурга шуурна

2014 оны 11 сарын 19      0      2052

Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутаг, Ховдын хойд хэсгээр өнгөрсөн шөнө цас орж, шуурлаа. Өнөөдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр өдөртөө цастай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Төвийн аймгуудын ихэнх нутгаар өдөртөө цастай. Салхи баруун...

Ханх боомтод рентгэн аппарат суурилуулжээ

2014 оны 11 сарын 19      0      2337

Хөвсгөл аймаг дахь Ханх боомтын гаалийн хяналтын талбайд чингэлэг шалгах рентгэн аппарат суурилуулжээ. 2011 оноос олон улсын зэрэглэлтэй болсон энэ боомт хоногт ачааны дөрвөн автомашин, суудлын 14 машин,  зорчигч тээврийн хоёр автобус, 20-80 хүн нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна. Гэтэл тус боомтоор нэвтэрдэг автомашин болон зорчигч үүнээс олон байгаа тул Хил хамгаалах алба, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний алба, Гаалийн хороо, Мэргэжлийн хяналтын алба ачаалалтай ажилладаг гэнэ....

“Ай Ти Би Берлин-2015”-д хэрхэн бэлтгэж буйгаа танилцуулна

2014 оны 11 сарын 18      0      1987

Монгол Улсын Засгийн газар 2013 онд 190 дүгээр тогтоол гаргаж, ХБНГУ-ын “Ай Ти Би Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагт түнш орноор оролцохоор шийдвэрлэсэн юм. Уг арга хэмжээнд бэлтгэхээр ССАЖЯ, аялал жуулчлалын компаниуд, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ байгуулжээ. “Ай Ти Би Берлин-2015” нь Монголын аялал жуулчлалын нэгдсэн сурталчилгаа болно гэж энэ салбарынхан үзэж байгаа аж. Тус...

Нөөцийн махны менежерээр зургаан компани шалгарчээ

2014 оны 11 сарын 18      0      2138

Айсуй хавар худалдаанд гаргаж, махны үнийг тогтворжуулах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас нөөцийн махны менежер бэлтгэх компанийг сонгон шалгаруулдаг. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулж, нийт 12 мянган тн мах нөөцөлнө. Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан А-166/А-24 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн нэгдүгээр хэсэг дэх “Махны нөөц бүрдүүлэх, үнэ...

Иргэний андгай өргөх ёслол 23-нд болно

2014 оны 11 сарын 18      0      1996

Монгол Улсын иргэний үнэмлэх авч байгаа 16 настнууд энэ сарын 23-нд тохиож буй Монгол бахархлын өдөр, их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Төрийн ордны их танхимд иргэний андгай өргөнө. Иргэний андгай өргөх ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа. Дашрамд дурдахад, үе тэнгийнхнээсээ сурлага, авьяасаараа тодорсон 16 настнууд энэ долоо хоногт “Ариг” банктай танилцан, мэргэжлээ хэрхэн сонгох тухай лекцэнд сууна. Үүнээс гадна хөвгүүд, охидоороо ялгаран тусгай...

МЗХ, МОХ хамтарч ажиллана

2014 оны 11 сарын 18      0      1962

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаярыг хүлээн авч уулзаад, хамтарч ажиллахаар болсон байна. Оюутан залуучуудыг нэгтгэж, тэдэнд хэрэгтэй, үр дүнтэй ажлуудыг хамтарч зохион байгуулах, “Би авлига авахгүй, өгөхгүй”, “Спирт үү, спорт уу” аянд оюутнуудыг уриалан оролцуулахаар тэд тохирчээ. МОХ оюутнуудыг хамгаалдаг байгууллага байсан бол одоо тэднийг төлөвшүүлэхэд илүү анхаарна гэж МОХ-ны шинэ ерөнхийлөгч...

Эмнэлэгт зуух тавин галлаж байгаад жирэмсэн эмэгтэйг төрүүлжээ

2014 оны 11 сарын 18      0      2004

Увс аймгийн Өмнөговь сумын хүн эмнэлэгт өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр их засвар хийж эхэлсэн ч одоо болтол дуусаагүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор халаалт өгөөгүй байгаа гэнэ. Цахилгаан халаагуур тавьсан ч өрөө тасалгаануудыг бүхэлд нь халааж хүчрэхгүй байгаа тул өвчтөн хэвтүүлэн эмчлэх аргагүй болж, эмч, ажилчид нь даарч бээрэн хэцүүхэн нөхцөлд ажиллаж байгаа гэнэ. Саяхан жирэмсэн эмэгтэй амаржихаар ирсэн тул хоёр өрөөнд зуух тавин галлаж байгаад төрүүлжээ. Зуны дэлгэр цагт засвар...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй