Хөвсгөлийн Татварын хэлтэс 30 сая төгрөгийн урамшуулал авчээ

2014 оны 11 сарын 27      0      2986

Хөвсгөл аймгийн Татварын хэлтэс татварын орлогын төлөвлөгөө давуулан биелүүлсний урамшуулал болгож энэ онд орон нутгийн давсан орлогоос 30 сая төгрөг авчээ. Өмнө нь тус аймаг Татварын хэлтэст шаардлагатай машин техник авч өгөх замаар татварын давсан орлогын хувийг олгодог байсан бол 2013 онд өгөөгүй аж. Учир нь тухайн оны татварын давсан орлогын 10 хувь болох 99 сая төгрөгийг Татварын хэлтэст өгөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж тус аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс үзжээ. Шүүх ч уг...

Суманд 320 хүүхдийн сургууль ашиглалтад оров

2014 оны 11 сарын 27      0      2790

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 320 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орлоо. ӨВМТХ компани уг барилгыг улсын төсвийн 2.02 тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барьж, хүлээлгэн өгөв. Халуун, хүйтэн устай, орчин үеийн стандартын дагуу барьсан эл барилга тус аймгийн хэмжээнд энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн таван сургуулийн нэг юм. Бат-Өлзийн дунд сургуульд 1500 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ сургуультай болсноор  хоёр ээлжээр хичээллэн, төрөл...

Малын хил дамнасан өвчинтэй хамтарч тэмцэхээр болов

2014 оны 11 сарын 26      0      2126

Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны Ажлын хэсэг уржигдар Бээжинд VI хурлаа хийж, малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ  сортын үр гарган авах хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан байна. Мөн Монголд малын гоц халдварт өвчин гардаггүй тайван бүс бий болгох, малын хил дамнасан өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүд, фермерүүдийг Хятадад сургахаар болжээ. Үүнээс...

Англи хэлний тэмцээнийг 16 настнууд өнгөлөв

2014 оны 11 сарын 26      0      2139

МЗХ-ноос 2004-2008 он хүртэл жил бүр зохион байгуулсан “Англи хэлээр уран илтгэгч” уралдааныг дөрвөн жилийн дараа сэргээлээ. “Монгол залуу хүний эрхэмлэх зүйлс” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн уралдааны эхний шатанд 50 гаруй залуу эсээ бичин оролцсоноос II шатанд 26 залуу шалгарсан бол сүүлчийн шалгаруулалтад шилдэг 10 залуу туналаа. Тэдний гурав нь эрэгтэй, долоо нь эмэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн 16 настай дөрвөн сурагч сүүлчийн шатанд тунасан нь өсвөр...

41.7 мянган тонн үр нөөцөлжээ

2014 оны 11 сарын 25      0      2134

Энэ жилийн ургац хураалтын дүнгээр Монгол Улс нийтдээ 518.7 мянган тонн үр тариа хураав. Үүний нь 489.4 мянган тонн нь буудай, 164 мянган тонн нь төмс, 102.2 мянган тонн нь хүнсний ногоо, 51.7 мянган тонн нь тосны ургамал, 40.3 мянган тонн нь тэжээлийн ургамал. Тариаланчид нэгжээс 16.6 цн үр тариа авсан байна. Өөрөөр хэлбэл, нэг га талбайгаас 16.9 цн улаан буудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал хураалаа. Үүнээс дараа жилийн хавар...

Иргэдийн улаан хас олборлодог газарт хайгуул хийлгэхээр зөвшөөрөл олгожээ

2014 оны 11 сарын 24      5      3540

Өнгөрсөн жилээс иргэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн гэдэг газраас улаан өнгөтэй чулуу их хэмжээгээр түүн, Хятад руу нууцаар гаргаж эхэлсэн. Энд барагцаагаар 3000 хүн цуглан, газрыг хайр найргүй сэндийлэн, газар доогуур нүхэн хонгил ухсанаас нэг хүн нурангид дарагдан амиа алдаж, хоёр хүн бэртэж гэмтсэн удаатай. Гурвантэс сумын жирийн иргэд төдийгүй төрийн албан хаагчид хүртэл тэнд очин чулуу олборлодог болж, эмх замбараагүй байдал үүссэн юм байна. Иргэд олборлосон чулуугаа нууцаар хил...

66 иргэнээс 1300 кг чулуу хураагаад байна

2014 оны 11 сарын 21      0      2627

Өмнөговь аймаг дахь Шивээхүрэнгийн боомтоор БНХАУ руу 125 кг улаан өнгийн хас чулуу хууль бусаар хил давуулахаар оролдсон хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Цагдаа, гаалийн байгууллагын ажилтнууд хамтран, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Н-ын жолоодож явсан 15-12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн “Фургон”-д үзлэг шалгалт хийхэд дотор талын хана, таазыг зориуд тоноглож, 125 кг хас чулуу нуун далдалсан байжээ. Чулууны дээжийг шинжлүүлэхээр лабораторид  хүргүүлж,...

Нөхөн сэргээх нэрийдлээр алт олборлож байна

2014 оны 11 сарын 21      0      2340

Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийж буй эсэхийг Байгаль орчны болон Мэргэжлийн хяналтын газар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг шалгажээ. Энэ сумын 600 гаруй га талбайг нөхөн сэргээх ёстойгоос энэ жил 53 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Компаниудаас “Аум алт”, Бум ундрам” л аймгийн Засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан аж. Бусад жижиг уурхай нь энэ...

Гишүү, мөчир дор мод нуусан байжээ

2014 оны 11 сарын 21      0      2834

Өвөрхангай аймгийн Уянга суман дахь уул уурхайн компаниудыг шалгасан Ажлын хэсэг мод ачиж явсан машинуудыг зогсоон шалгахад ноцтой зөрчил илэрчээ. 16-80 ӨВР улсын дугаартай “Портер” машин, 56-62 ӨВР улсын дугаартай машинд хөрөөдөөд удаагүй залуу модод ачаад, унанги мод, мөчрөөр халхалсан байжээ. 16-80 ӨВР дугаартай “Портер”-ын жолооч нь Уянга сумын VII багийн “Дархант” нөхөрлөлөөс, 56-62 ӨВР улсын дугаартай машины жолооч V багийн нутагт үйл ажиллагаа...

Хөдөөгийн 180 хүүхэд цэцэрлэгтэй боллоо

2014 оны 11 сарын 20      0      2892

Өвөрхангай аймгийн төвд 150 хүүхдийн цэцэрлэг өчигдөр ашиглалтад орлоо.  Шинэ суурьшлын бүсэд барьсан тус цэцэрлэгт Арвайхээр сумын зургаа, 10, 11 дүгээр багийн 2-5 насны 180-аад хүүхэд явж эхэллээ. Уг цэцэрлэгийн барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгөөр “Бат-Энххүү” компани барьжээ.  Бусад тоног төхөөрөмж, хүүхдүүдийн ор, гудас, гал тогооны хэрэгсэлт орон нутгаас 100-гаад сая төгрөг зарцуулсан байна. Энд 29 хүн шинээр ажилтай болсон аж. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй