Дэлхийн алдарт “Цөмөөхэй” балет 12 сарын 24-28-ны өдрүүдэд тоглоно

2014 оны 12 сарын 02      0      2481

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотноо тоглох гэж байна. Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн...

Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй

2014 оны 12 сарын 02      0      2001

Монголын залуучуудын холбоо 2012 оноос “Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй” уриан дор “Авлигын эсрэг би авахгүй, өгөхгүй” аян өрнүүлж буй. Энэ аяныхаа хүрээнд МЗХ энэ арванхоёрдугаар сарыг “Авлигын эсрэг сар” болгон зарлаж, авлигын эсрэг таван янзын зурагт хуудас гаргасан байна. Үүнийгээ нэгийг нь 1000 төгрөгөөр зарж олсон орлогыг авлигын эсрэг ажилд зарцуулах юм байна.

Хужир хамж байтал машин нь живжээ

2014 оны 12 сарын 01      0      1939

Монгол орны гол, нуурууд бүрэн хөлдөөгүй байгааг онцгой байдлынхан болон цаг уурчид анхааруулсаар байтал усанд машинтайгаа осолдсон тохиолдол гарсаар байна. Хэнтий аймгийн Казах нуурт энэ сарын эхээр гэр бүлийн хоёр “Портер”-тойгоо осолдон, амиа алдсан бол өнгөрсөн баасан гаригт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Айрхан нуурт машин живжээ. Тус сумын хэсэг малчин уг нуураас хужир хамж байсан аж. Энэ үед нуурын мөс цөмөрсөн юм байна. Онцгой байдлын аврах салбарын албан хаагчид энэ...

Улаан буудайн цавуулаг нэмэгджээ

2014 оны 12 сарын 01      0      2342

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд өнгөрсөн намар хураасан үр тариа, хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг хянан шалгажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн Сүхбаатар, Сайхан сум дахь салбар, Орхонтуул, Мандал сум дахь Улсын нөөцийн салбар, “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Од” групп, “Өег“ компанийн салбар, газар тариалангийн 158 аж ахуйн нэгж, иргэний улаан буудай, хүнсний ногоог уг шалгалтад хамруулсан аж....

Биеэ үнэлэгчдийн бодит амьдралыг хөндөнө

2014 оны 11 сарын 30      0      2149

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан, үзэгчдэд “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжиг толилуулахаар бэлтгэл байгаа юм. Энэхүү жүжгийн найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э.Мөнхдалай, Б.Хэрлэн нар тоглоно. Эмэгтэйчүүдэд тулгардаг олон саад бэрхшээл болон нийгмийн тодорхой хувийг эзэлдэг биеэ үнэлэгч хүүхнүүдийн бодит амьдралыг  энэхүү жүжгээр хөндөх юм байна....

Баталгаажилтын хуудсыг энэ онд багтааж олгоно

2014 оны 11 сарын 30      0      2127

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын байгууллага улсын хэмжээнд 540.8 мянган иргэний 1990-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй тасарсан хугацааг нөхөн тооцож, 454.3 мянган хүнд баталгаажилтын хуудас олгоод байна. Бусад иргэдийн баталгаажилтын хуудсыг энэ онд багтаан олгох юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ хүндэтгэн үзэх шалтгаанаар нөхөн тооцуулж чадаагүй иргэд холбогдох материалаа бүрдүүлэн, харьяа...

“Solgar ABC Dophilus® Powder”ыг уугаад амиа алджээ

2014 оны 11 сарын 30      0      2147

Дутуу төрсөн нярайгаас эхлээд бүхий л хүн хэрэглэж болно хэмээн сурталчилдаг “Solgar  ABC Dophilus® Powder ” нэртэй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ зах зээлээс буцаан татаж эхэлжээ. Энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч Rhizopus Oryzae мөөгөнцөр илэрсэн байна. Уг мөөгөнцөр хүний арьс, дотор эрхтнийг гэмтээж, аминд хүрэх аюултай гэнэ. Үүнийг уусан хүн хордлогонд орж, нас барсан тохиолдол өнгөрсөн аравдугаар сард АНУ-д гарчээ. Тус бүтээгдэхүүнийг АНУ...

Эмч нар халдвар авахад ойрхон байна

2014 оны 11 сарын 27      0      2926

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэл, аймгуудын Эрүүл мэндийн газар, цусны салбар банкны бэлэн байдлыг шалгажээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, МХЕГ-ын “Эбола вируст халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-ний дагуу хийсэн эл шалгалтын үеэр орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь есөн нэрийн 14 төрлийн, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байжээ. Гэсэн ч нэг удаагийн маск, малгай, бээлийнээс...

Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем хүлээлгэн өглөө

2014 оны 11 сарын 27      0      4821

    Хүн ам олноор төвлөрсөн сая гаруй иргэнтэй нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн  төслийн нэгдүгээр үе шатанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Шуурхай...

Хэнтийнхэн усан спортын төвтэй боллоо

2014 оны 11 сарын 27      0      2657

Хэнтий аймаг анх 2007 онд усан спортын төвтэй болсон ч тоног төхөөрөмж нь эвдэрсний улмаас үйл ажиллагаа явуулалгүй хэдэн жил сул зогссон аж. Үүнийгээ Орон нутаг хөгжүүлэх сангийн 120 сая төгрөгөөр шинэчлэн засаж, энэ сарын 23-нд ашиглалтад оруулсан байна. Өвөрмонголын Хөлөнбуйр аймаг уг төвд усан сан болон сауны тоног төхөөрөмж бэлэглэн, мэргэжилтнүүдээ илгээн суурилуулж өгчээ. “Дээлээ сольсон” усан спортын төвийнхөө нээлтэд зориулан, 25-50 метрийн задгай сэлэлт, эрэгтэй...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй