Сарьдагийн хийдийн “алт”-ыг олон нийтэд анх удаа үзүүлэв

2014 оны 12 сарын 07      0      3570

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдээс олдсон эд өлгийн зүйлсийг энэ сарын 5-нд анх удаагаа олон нийтэд дэлгэн үзүүллээ. Өндөр гэгээн Занабазар өргөөгөө улам өргөтгөж, шарын шашны төв болгох зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт “Рибогэжай гандан шадублин” хийд байгуулж, 1680 оны зун барьж дуусгасан түүхтэй. Гэтэл 1687 оноос Халх, Ойрадын дайн болж, Галдан бошигт Халхын гүнд цөмрөн Хэрлэн гол, Хэнтий уул хүртэл давших үеэр уг хийд сүйдсэн гэдэг. Өндөр Гэгээн энэ...

Хөвсгөлийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холболоо

2014 оны 12 сарын 07      0      3610

Мөрөн-Уньт чиглэлийн замыг өнөөдөр нээснээр Хөвсгөл аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Мөрөн, Улаанбаатарын хооронд нийтийн тээврийн автобус 20 цаг явдаг байсан бол одооноос энэ хугацаа хоёр дахин богиносож байна. Мөрөн-Уньт чиглэлийн 253.3 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахад нийт 115.5 тэрбум төгрөг зарцуулсны 66.5 тэрбумыг нь “Чингис” бондоос санхүүжүүлжээ. Энэ ажилд 700 гаруй инженер, техникийн ажилтан, туслах ажилчин 270...

Бээжинд Монголын соёлын өдрүүд эхэллээ

2014 оны 12 сарын 07      0      2913

Урд хөршийн ард түмэн урлаг, соёлоо сурталчлах “Монголын соёлын өдрүүд” өнөөдөр Бээжин хотод эхэллээ. Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний үеэр “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс энэ оныг...

Франц эмч нар зургаан хүнд хагалгаа хийжээ

2014 оны 12 сарын 07      0      3201

Ховд аймагт саяхан франц эмч нар очин, түлэгдсэний улмаас янз бүрийн гэмтэл, сорвитой болсон 60 хүнд үзлэг хийн, зургааг нь мэс засалд оруулжээ. Дэлхийн эмч нарын нийгэмлэг болон гадаадын зарим орны эрүүл мэндийн байгууллагатай тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран ажилладаг юм байна. Франц эмч нар энэ шугамаар ирсэн аж. Үүний өмнө америк эмч нар Ховдын 532 иргэнийг үзэж, 145 хүнд хагалгаа хийсэн бол Австралийн дурангийн эмч нар эмэгтэйчүүдэд үзлэг хийсэн гэнэ.

Их дэлгүүрийн баруун талын байранд гал гарлаа

2014 оны 12 сарын 04      0      3286

Дөчин мянгат буюу Улсын их дэлгүүрийн баруун талын байранд өнөөдөр 14.00 цагийн үед гал гарч, нийслэлийн Онцгой байдлын аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид унтраажээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад “Тус байрны гуравдугаар давхрын айлаас анх гарсан гал дөрөвдүгээр давхрын айлын тагт руу дамжин тархсан байсан. Одоогоор галыг бүрэн унтрааж, гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна” гэж мэдээллээ. Наадмын дараахан Дөчин...

Сөүлийн төлөөлөгчид Улаанбаатарын хүнс бэлтгэлтэй танилцлаа

2014 оны 12 сарын 04      0      2152

БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай  уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нийслэлийн хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Улаанбаатарт худалдааны 3724,  нийтийн хоолны 3092, ахуйн үйлчилгээний 2134 цэг, салбар ажиллаж байна. Ахуйн үйлчилгээний чиглэлээр 2134 аж ахуйн нэгж үйл...

Резиний үйлдвэр үүдээ нээлээ

2014 оны 12 сарын 04      0      2464

Резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэр Орхон аймагт ашиглалтад орлоо. Өдөрт 1.1-1.8 тонн түүхий резин үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэртээ “Майнспринг” компани жилд 300-400 тн түүхий резин болон резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Уг үйлдвэрийг байгуулахад нэг тэрбум төгрөг зарцуулжээ. Таслах, холих, зуурах, элдэх, индүүдэх, савлах гэсэн зургаан дамжлагаар 10 ажилчин түүхий резин үйлдвэрлэж байна. Гол түүхий эд болох каучукаа Вьетнамаас оруулж ирж байгаа агаад тэр нь...

Баянголын XXI хорооны гүүрийг 12 хоног хаана

2014 оны 12 сарын 03      0      1812

Нийслэлийн Баянгол дүүргийн XXI хороонд байрлах 10 метр урт гүүрэн гарцыг энэ сарын 4-16-ны хооронд хааж, уг гүүрийг засахаар болжээ. Энэ гүүрээр гардаг зорчигчдыг Горькийн 18 дугаар гудамжаар 604 дүгээр худгийн урдуурх замаар тойрч явахыг анхааруулъя. Хаагуур хэрхэн явахыг зургаас харна уу.    

Баянголын 39 барилгыг дахин төлөвлөнө

2014 оны 12 сарын 03      0      2112

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 90 дүгээр тогтоолоор баталсан журам, нийслэлийн Засаг даргын А/977 дугаар  захирамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны 39 барилгыг дахин төлөвлөхөөр болсон. Ашиглалтын шаардлага хангахгүй эдгээр нийтийн байрыг буулгаж, газар дээр нь шинэ орон сууц барин, айлуудыг нь аюулгүй орон сууцтай болгох ажлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хариуцаж буй. Уг газрын ажилтнууд дээрх 39 байрны оршин суугчдад мэдэгдэх хуудас тарааж, төсөл...

“Саусгоби сэндс-ийн Жастин Капла НҮБ-д зарга мэдүүлжээ

2014 оны 12 сарын 03      0      2046

Татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа, АНУ-ын бизнесмен Жастин Капла НҮБ-д “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ыг Монгол Улс зөрчиж байна” хэмээн зарга мэдүүлжээ. Түүний өргөдлийг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газар бүртгэж авсан байна. АНУ-ын Миннесота муж улсын Элк Ривер хотын оршин суугч, “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Каплаг “Саусгоби сэндс” компанийн...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй