Согтууруулах ундааны 43 зөвшөөрлийг хүчингүй болгов

2014 оны 12 сарын 17      0      2412

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг 13 суманд ажиллан, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг хянаж шалгасан байна. Тус аймагт ийм зөвшөөрөлтэй 260 орчим аж ахуйн нэгж байдгаас 80-ынх нь тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзжээ. Эдгээрээс аттестачлалд хамрагдаагүй, ажлын байраа сольсон, стандартын болон галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй 43-ынх нь тусгай зөвшөөрлийг аймгийн...

Зөвшөөрөлгүй 77 объектыг албадан буулгажээ

2014 оны 12 сарын 17      0      2467

Дархан-Уул аймагт зөвшөөрөлгүй барьсан нийт 77 объектыг энэ жил албадан буулгажээ. Үүнд хоёр сая 274 мянган төгрөг зарцуулсан байна. 2008 оноос өмнө зөвшөөрөл авсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийг хэвээр нь үлдээж, зөвшөөрөлгүйгээр барьсныг нь буулгасан байна. Нийтийн зориулалттай орон сууцуудыг өргөтгөх, гарааш барихад тухайн байрны агааржуулалтын хоолой таглагддаг эрсдэлтэй. Үүний улмаас 4-5 дугаар давхрын айлуудын тааз цантаж, дээвэр нь нэлэнхүйдээ хөлддөг юм...

Дотуур байргүй сурагчид зутарч байна

2014 оны 12 сарын 17      0      2668

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүд аж ахуйн зориулалттай, хүн амьдрах аргагүй стандартын бус байранд толгой хоргодож байгаа гэнэ. Дотуур байр нь шатсаны улмаас хүүхдүүд аргагүйн эрхэнд ийм газарт амьдарч буй аж. Сумын төвд хамаатан садангүй 50 гаруй хүүхдийг дотуур байртай болгохоор өнгөрсөн онд улсын төсөвт тэрбум 240 сая төгрөг суулгасан ч олон дахин тендэр зарлан, цаг алдсаны уршгаар мөнгийг нь төсөвт буцаан татжээ. Өмнө нь дотуур байранд жилд 120 орчим...

Чиргүүлтэй машин онхолдон, шатахуунаа асгажээ

2014 оны 12 сарын 17      0      2764

Ховд аймгийн Манхан сумын III багийн нутаг Усны эх гэдэг газарт 3400 литр А-92 бензин тээвэрлэж явсан 81-88 УНЗ улсын дугаартай, чиргүүлтэй машин онхолдон, шатахуунаа асгажээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, НИК компанийн ажилчид хамтран, осолдсон машиныг чиргүүлтэй нь босгосон байна. Жолооч нь гэмтэж бэртээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.

Онгоц шувуутай мөргөлдөх аюул нүүрлэжээ

2014 оны 12 сарын 17      0      2598

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын онгоцны буудлын ойролцоо олон тооны шувуу цуглан, онгоцтой мөргөлдөж мэдэх аюул нүүрлээд байгаа гэнэ. Иргэд идшээ бэлтгэхдээ малын гэдэс дотор зэргийг зориулалтын цэгт аваачихын оронд залхууран онгоцны буудлын орчимд хаяж байгаа аж. Үүний улмаас тэр хавьд шувуу эргэлдэх болжээ. Тиймээс нисэх буудлын ажилчид нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс өөрсдөө хог хаягдлыг түүн цэвэрлэж байна. Мөн аймгийн Цагдаагийн газартай хамтран нисэх буудлын орчимд хог хаясан...

Төсвийн мөнгөөр гадаадад аялсан Дундговийн ИТХ-ын 12 төлөөлөгчийг 50 саяа буцааж өгөхийг шаарджээ

2014 оны 12 сарын 17      0      2976

Дундговь аймагт өгөх орлогын шилжүүлгийг Сангийн яам зогсоожээ. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нараар ахлуулсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг төсвийн мөнгөөр Чех, Словак улсад арав гаруй хоног аялахаар мордсоныг “Өнөөдөр” сонин арваннэгдүгээр сарын 27-ны дугаартаа мэдээлсэн. Тэд аяллын зардал болох 50 сая төгрөгөө долдугаар сарын 8-нд төсөвт тодотгол хийх замаар татвар төлөгчдийн халааснаас авсан байдаг. Энэ нь...

Жуулчдыг “Мөнгөн цагариг”-аар аялуулна

2014 оны 12 сарын 17      0      2611

Хөвсгөл аймаг аялал жуулчлал цогцоор хөгжүүлэхээр “Мөнгөн цагариг” аялал жуулчлалын маршрут гаргажээ. Далай ээжийг үзэхээр очдог гадаад, дотоодын жуулчдыг тэндээс нь буцаалгүй Алунгоо эхийн хөшөө, Аригийн гол, Булнайн халуун рашаан, Дани толгой зэрэг түүх дурсгалт газруудаар аялуулахаар энэхүү маршрутыг боловсруулсан юм байна. 50 хүнийг энэ чиглэлд аялуулж судалгаа хийхэд өндөр сэтгэгдэлтэй байсан тул 2015 оноос жуулчдад “Мөнгөн цагариг” санал болгохоор зэхжээ.

ҮНЭНЭЭС ӨӨР САНААГҮЙ, ҮЗЭГНЭЭС ӨӨР ЗЭВСЭГГҮЙ

2014 оны 12 сарын 15      1      3731

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн үйл хэргийг үргэлжлүүлэн, Монгол нутгийн хөрсөнд төлжин буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалж, тордон ургуулах замаар нийгэмд шударга ёс бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжихээр гэр бүлийнхэн нь 2008 оны хоёрдугаар сард “Балдорж” санг байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэнчлэн “Ц.Балдоржийн унах цагтаа унаж, босох цагтаа босож бүтээлцсэн чөлөөт хэвлэлийн жим...

Тав дахь “Алтан үзэг”-тэн тодорлоо

2014 оны 12 сарын 08      0      4075

Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХУИС)-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан үзэг” наадмын шагналтнууд өчигдөр тодорлоо. Энэ жилийн Гран при шагналыг ХУИС-ийн оюутнуудын “Out line” баг “70 буусны дараа” нэвтрүүлгээрээ авч, “Алтан үзэг”-ийн эзэд болцгоов. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудаас 18 нь сэтгүүлч бэлтгэдэг. Тэднээс 12-ынх нь оюутнууд энэ жилийн шалгаруулалтад...

Хөрөнгө, орлогоо нуусан хоёр хүнийг ажлаас халжээ

2014 оны 12 сарын 08      0      3148

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргалангийн албан тушаалын нэг сарын цалинг 30 хувиар бууруулжээ. Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан компанийг хөрөнгө,...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй