“Хэвлэлийн зөвлөл бол шүүх биш, сэтгүүлчдийг яллах байгууллага бүр ч биш”

2016 оны 02 сарын 23      0      811

Монгол Улсад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад нэг жилийн ойтойгоо золгож байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдоржтой уулзаж ярилцлаа. -Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж хэний, ямар зорилготой байгууллага вэ? -Эхлээд байгууллагын зорилгын талаар товч...

Цахилгаан тасалсны улмаас зуух дэлбэрчээ

2016 оны 02 сарын 22      2      1160

Гэрлийн байцаагч нар төлбөрөө төлчихсөн айлын цахилгааныг тасалчихаад залгаж өгөлгүй удах, залгахдаа 5000 төгрөгийн хураамж авч дахин хохироох, төлбөрийг нь нэмж бичих зэрэг алдаа дутагдал гаргадаг. Үүнийг нотлох нэгэн үйл явдал Өвөрхангай аймгийн төвд болжээ. Арвайхээр сумын II багийн нэгэн иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд цахилгааны төлбөрөө төлчихөөд хөдөө явжээ. Тэрээр мөнгөө төлөхдөө гэрлийн байцаагч руугаа утсаар ярин, дансны дугаар авсан аж. Гэтэл хөдөөнөөс ирэхэд нь...

ГАЛ ТҮЙМЭРТ НЭГ ХҮН УГААРТАЖ, НЭГ ХҮН АМИА АЛДАВ

2016 оны 02 сарын 19      0      653

Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд хоёр объект шатаж, хоёр айл орон гэргүй болсноос гадна нэг хүн амиа алдаж, нэг хүн угаартлаа. Баянзүрх дүүргийн XXI хороонд Жамсран уулын өврийн гудамжинд 17-ны 20.44 цагт дөрвөн ханатай гэр, эд зүйлс шатах үед дотор нь байсан 44 настай эрэгтэй угаартсан байна. Уг дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн найман аврагч очин, дээрх хүнд анхны тусламж үзүүлээд, нийслэлийн Яаралтай тусламжийн төвд...

Монгол, хэл бичгийн шалгалтад тэнцэхгүй бол оюутан болгохгүй

2016 оны 02 сарын 16      3      762

Их, дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг өчигдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18.00 цагт дуусна. Бүртгүүлсэн хүмүүсээс БШУ-ы сайдын 2013 оны гуравдугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар баталсан Оюутан элсүүлэх журам болон холбогдох бусад эрх зүйн актын дагуу элсэлтийн ерөнхий шалгалт авах юм. Энэ хавар ерөнхий боловсролын сургууль төгсөн, бүрэн дунд боловсрол эзэмших сурагч, 2016 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш...

“МОНГОЛД ШАШИНЫ МӨРГӨЛДӨӨН ГАРДАГГҮЙ НЬ САЙН ЗҮЙЛ”

2016 оны 02 сарын 05      6      1440

Хойд Америкийн Исламын нийгэмлэгийн Олон нийттэй харилцах албаны дарга, доктор Мохамед Элсаноси Монголд ирээд байна. Шүтэн бишрэгсдийн өргөн нэвтрүүлгийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Шашины харилцагчдын зөвлөл, Тарчлаан зовоохын эсрэг үндэсний шашины хөдөлгөөн зэрэг байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн, зөвлөхөөр ажилладаг энэ хүн Пакистаны Олон улсын лалын их сургуулийн хуулийн ангийг бакалавр зэрэгтэй төгсөөд Индианагийн их сургуульд хууль зүйн ухааны мастер, докторын зэрэг...

Сурагчдад сар бүр, эцэг эхчүүдэд улирал бүр Замын хөдөлгөөний дүрэм заахаар болов

2016 оны 01 сарын 28      0      1406

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эргэн тойронд гарч буй зам, тээврийн ослыг цөөлөх, хүүхдийг ийм ослоос сэргийлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар нийслэлийн Боловсролын газрын дарга энэ сарын 26-нд албан даалгавар гаргалаа. Ингэснээр сургуулиуд эргэн тойрон дахь машины зогсоол, зам, гарцыг хүүхдэд аюулгүй байлгаж, самбар байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авах үүрэг хүлээв. Мөн 10 нас хүрээгүй хүүхдийг...

Өргөст торонд өрлүүлсэн цагаан зээр өр өвтгөнө

2016 оны 01 сарын 27      1      1632

Өр өвтгөх юм энэ хорвоод мундахгүй юм. Яг л шоронгийнх шиг өргөстэй, харахад намхан ч харайхад өндөр тор. 1949 оноос хойш Монгол орон Айраг-Бор-Өндөр, Багахангай-Багануур, Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн зэрэг салбар зам байгуулсаар 1815 км урт төмөр замтай болжээ. Өргөст торон хашааны нэг талын урт үүнтэй яг тэнцэнэ. Орос, Хятадыг холбосон гол зам нь 1110 км. Энэ замын Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 709 км хэсэг нь цагаан зээрийн хувьд...

50 ортой төрөх эмнэлэг үүдээ нээв

2016 оны 01 сарын 26      1      723

Дорнод аймаг төрөх эмнэлэгтэй боллоо. Тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг өчигдөр томорч, 50 ортой, тусдаа шинэ байртай эмнэлэг болсон юм. Хүлээн авах, хэвтүүлэн эмчлэх, төрөх, хагалгааны тасагтай, хурлын заал, чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий тусгай өрөөтэй энэхүү эмнэлгийн барилгыг 2013 онд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгатай залган барьж эхэлжээ. Хоёр тэрбум 774...

Хөвсгөлд 1039 мал хорогджээ

2016 оны 01 сарын 25      0      722

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум зудтай, Ренчинлхүмбэ, Тариалан, Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Уул, Цэцэрлэг сум зудархуу байдалтай байгаа юм. Хүйтний эрч энэ хэвээр хэд хоног тачигнавал, эсвэл цас нэмж орвол Баянзүрх, Түнэл, Галт, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Рашаант зэрэг найман суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй. Одоогийн байдлаар тус аймагт 24 адуу, 44 үхэр, 459 хонь, 512 ямаа, нийт 1039 толгой мал хорогджээ. Үүнээс гадна 36.088 мал турж эцэн, бэлчээрт...

Баянхонгор гэдэг мазаалай Тэнгэр ууланд зусаад хоёр сарын дараа буцаж иржээ

2016 оны 01 сарын 22      3      868

АНУ-ын “Говийн баавгай” төслийн хүрээнд 2005 оноос хойш 27 мазаалайд GPS суулгаад байна. Харри Рэнолдсоор удирдуулсан энэхүү судалгааны баг өнгөрсөн зун нэг мазаалай барьж, GPS суулган, Баянхонгор гэдэг нэр өгчээ. Түүний хүзүүвчин дэх сансрын дохиоллын мэдээллээр бол Баянхонгор мазаалай зун Хятадын хил даван Тэнгэр ууланд зусаад хоёр сарын дараа эх нутагтаа буцаж ирсэн байна. Тэд бүх мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүн, байршлыг нь тогтоож, амьдардаг тархац...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй