Иргэний нисэхийн салбарын хоёр дахь суурь стандарт бүртгэгдлээ

2015 оны 01 сарын 05      0      2054

ИНЕГ 2015 онд агаарын хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд Фүүтийн нэгжийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Агаарын навигацийн үйлчилгээний газраас “Агаар ба газрын үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэмжигдэхүүн болон нэгж”-ийн стандартын төслийг боловсруулан хоёр удаагийн техникийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, 2014 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Стандартчилал хэмжил зүйн газар зохион байгуулагдсан Стандартын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн...

Төрийн архив зориулалтын байртай болов

2015 оны 01 сарын 05      0      2617

Төв аймгийн Архивын газрын Төрийн архивын тасаг шинэ оны өмнөхөн зориулалтын байртай болжээ. Төр, захиргааны хоёрдугаар байрны нэг давхарт нүүж орсон тус архив нийт долоон  өрөөтэй аж. 1957 онд байгуулагдахдаа ганц орон тоотой, есөн хөмрөг үүсгэгч байгууллагын 290 хадгаламжийн нэгжтэй байсан энэ тасаг эдүгээ 159 хөмрөг үүсгэгчийн 51 мянга гаруй хадгаламжийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Төрийн архивын тасаг үүнээс өмнө зориулалтын байргүй байсан дөрвөн удаа...

Гурван дэлгүүр, дөрвөн баарны тусгай зөвшөөрлийг цуцлав

2015 оны 01 сарын 05      0      1971

Булган аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Засаг даргын захирамжаар томилсон Ажлын хэсэг хамтран, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг, салбарыг аттестатчиллаа. Үүгээр Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн”, “Өнөр”, Ачуут” дэлгүүр, Рашаант, Сайхан, Тэшиг суманд байрлалтай “Мөнх цагаан хайрхан”, “Ундрах”, “Синка”, “Эргэл” баарны тусгай зөвшөөрлийг цуцлав. Эдгээр аж ахуйн...

Улаан хальст сармисны 70 кг үр нөөцөлжээ

2015 оны 01 сарын 05      0      2682

Завхан аймаг улаан хальст сармисны тариалалтыг нэмэгдүүлэх, хадгалах технологийг сайжруулах зорилгоор “Завханы улаан хальст сармис” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. 2012-2016 онд биелүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд 2015 онд дээрх ажилд 10 сая төгрөг зарцуулахаар тусгажээ. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, энэ хаврын тариалалтад зориулан 70 кг үр нөөцөлсөн аж. Улаан хальст сармисыг Завханы брэнд бүтээгдэхүүн болгож, ногоочдынхоо...

“Эрдмийн далай” цогцолбор спорт заалтай боллоо

2014 оны 12 сарын 29      0      3680

Хөвсгөл аймгийн төвийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр 2000 хүүхдийн багтаамжтай, стандартад нийцсэн спорт заалтай боллоо. Усанд орох шүршүүр, хувцас солих өрөөтэй энэ зааланд олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм байна. Үүнийг “Сант-Өндөр” компанийн барилгачид чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулжээ.

Мандалговийнхонд автобусаар үйлчилж эхэллээ

2014 оны 12 сарын 29      0      3543

Энэ онд аймгууд нийтийн тээврийн үйлчилгээгээ шинэчлэн сайжруулж байна. Дархан-Уул аймаг хот доторх нийтийн тээврийн үйлчилгээндээ том оврын автобус явуулаад бүтэн жил, Орхон аймаг нэлээд хэдэн сар болж байна. Тэгвэл Дундговь аймаг өнгөрсөн долоо хоногоос бага оврын автобусаар иргэддээ үйлчилж эхэлжээ. Энэ аймгийн төв дотор өмнө нь зөвхөн суудлын машинтай иргэд таксинд явдаг байсан бол одоо нэмээд автобустай болж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд автобус явуулахаар төсөл бичин, зээлд...

Шувууны мах, өндөг идэхгүй байхыг зөвлөв

2014 оны 12 сарын 29      0      2843

БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар тархан, таван хүн нас бараад байна. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 52. Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод энэ өвчин бүртгэгджээ. Иймд өмнөд хөршийн дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөг зэрэг бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөж байна.

Зүүнбаянгийн худгийн усыг ууж болохгүй гэсэн дүгнэлт гарчээ

2014 оны 12 сарын 26      0      3245

  Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэдийн ундандаа хэрэглэдэг зарим худгийн ус эрүүл ахуйн хувьд шаардлага хангахаа байжээ. Тус багаас зүүн хойш 20 км зайтай орших Хөх усны худгаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч энэ онд дээж аван шинжлэхэд хүнд металлын агууламж нь ихэссэн байсан тул унданд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Байгаль орчны зарим төрийн бус байгууллагынхан үүнд Зүүнбаянгаас нефть олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай...

Зүүнбаянгийн худгийн усыг ууж болохгүй гэсэн дүгнэлт гарчээ

2014 оны 12 сарын 24      0      3320

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэдийн ундандаа хэрэглэдэг зарим худгийн ус эрүүл ахуйн хувьд шаардлага хангахаа байжээ. Тус багаас зүүн хойш 20 км зайтай орших Хөх усны худгаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч энэ онд дээж аван шинжлэхэд хүнд металлын агууламж нь ихэссэн байсан тул унданд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.  Байгаль орчны зарим төрийн бус байгууллагынхан үүнд Зүүнбаянгаас нефть олборлодог БНХАУ-ын хөрөнгө...

“Үлгэр амилах мөч”

2014 оны 12 сарын 24      0      3521

Булган-Аймгийн ЗДТГ-аас он солигдох мөчид төв талбайдаа “Шилдэг маскарад шоу” зохион байгуулж, шилдгийг нь шалгаруулах бол ахлах ангийн сурагчид “Үлгэр амилах мөч” уралдаан зохион байгуулна. Сурагчид багштайгаа хамт үлгэрийн баатруудын дүрд хувирч, гурван минутад багтаан дуу, бүжиг, хөгжим, жүжиглэлтээрээ өрсөлдөнө.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй