Монголчууд 46982 буутай

2015 оны 01 сарын 06      0      2148

Улсын хэмжээнд 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 5-ны хооронд галт зэвсгийн тооллого явуулсан. ЦЕГ энэхүү тооллогын дүнг нэгтгэжээ. "Галт зэвсэг-2014" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн тооллогоор Улаанбаатар хотын иргэд 13190 ширхэг галт зэвсэг тоолуулсан бол улсын дүнгээр 46982 ширхэг галт зэвсэг байна гэсэн тоо гарчээ. Галт зэвсэг ашиглах, хадгалах зөвшөөрөлгүй иргэд, аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага ногдуулан, Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөх...

Биржээр зуучлуулсан 8148 залуу ажилтай болжээ

2015 оны 01 сарын 06      0      2087

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж 8148 залууг ажилтай болгожээ. Төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоог үүнд оруулгүй юм байна. 2015 онд үүнээс хоёр дахин олон залууг ажилтай болгохоор тус бирж зорьж байгаа аж. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуусыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, хөдөлмөрийн бирж явуулаар ажиллуулах зэрэг олон үйлчилгээг шат дараатайгаар...

Залуус 1000 гаруй хүүхдийг баярлууллаа

2015 оны 01 сарын 06      0      2205

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Залуучуудын  холбоо  "Хүүхэд бүрийг хайрлая" аян  санаачлан зохион байгуулав. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 12-29-нд өрнүүлсэн уг аяны хүрээнд нийслэлийн таван дүүргийн 1000 гаруй хүүхдэд бэлэг, нэн ядуу 30 гаруй айлд түлээ нүүрс, гурил гоймон, ургамлын тос өгч баярлуулсан байна. Сүхбаатар дүүргийн I-XX хорооны 600 хүүхэд, Чингэлтэй дүүргийн 17 хорооны нэн ядуу өрхийн хүүхдүүд, Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдардаг хүүхдүүд,...

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барих барилга байгууламж, автозамын зураг төслийг баталлаа

2015 оны 01 сарын 06      0      2153

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/1073 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжнуулан барих барилга байгууламж, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн XIX...

65 нярайд өлгий бэлэглэжээ

2015 оны 01 сарын 06      0      2358

Ховд аймгийн Мөнххайрхан сум “Өлгий” төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олуулаа болъё” гэсэн уриалгыг дэмжиж, төслийн хүрээнд өнгөрсөн жил 65 нярайд өлгий бэлэглэжээ. Сумынхаа хүн амыг өсгөх зорилготой энэ төсөлд 1.5 сая төгрөг зориулж буй аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд тус сумын 1126  иргэнд Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж хэлбэрээр 184.5 сая  төгрөг олгосон байна.

Баруун-Уртад хоккейн талбай байгуулж байна

2015 оны 01 сарын 06      0      2045

Сүхбаатар аймгийн төвд барьж байгаа “Олимп цогцолбор” төслийн хүрээнд  хоккейн талбай байгуулж буй. Уг талбайн эхний хэсгийг шинэ оны заагаар ашиглалтад оруулжээ. Монголын хоккейн холбооны дэд тэргүүн Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн Хоккейн холбооны тэргүүн Д.Хосбаяр нарын санаачилгаар хоккейн талбай босгох ажлыг “Том ноёд” компани гүйцэтгэж байгаа аж.   “Бага Өлгий”, “Дөрвөлж”, “Би Би сервис”, “Чулант”...

Гааз дэлбэрч, гурван хүн түлэгджээ

2015 оны 01 сарын 05      0      2148

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа-1” хорооллын 718 дугаар байрны дөрөвдүгээр давхрын 28 тоот айлд энэ сарын 2-нд хэрэглээний гааз дэлбэрчээ. Үүний улмаас гурван өрөө байрны цонхнууд нь хагарч, 30 настай эрэгтэй Н, 33 настай эмэгтэй Э, 31 настай эмэгтэй Э нар нүүр, хүзүүндээ түлэгдсэн байна. Тэднийг онцгой байдлынхан аварч, нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

16-р сургууль, 69-р цэцэрлэгийн дулааны гэмтсэн шугамыг засна

2015 оны 01 сарын 05      0      2097

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гаднах дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч, ус их хэмжээгээр алдаж байгаагаас тоног төхөөрөмжүүд алдаа зааж, аваарын байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гарган, тус шугамг засахад шаардагдах 36.865.189...

2015 онд нийслэл томоохон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ

2015 оны 01 сарын 05      0      1998

Нийслэлийн удирдах ажилтнуудын энэ оны анхны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныханд үүрэг өглөө. Энэ оны гуравдугаар сараас эхлэн  хэрэгжүүлэх, зам засвар, шинэчлэлт, барилга, байгууламж, тохижилтын ажлын төлөвлөгөө, графикийг урьдчилан гаргаж,  ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, шуурхай зөвлөгөөний хуралд гэмт хэргийн мэдээллээс...

Сонгинохайрхан дүүрэгт 20 хүний амь хохирчээ

2015 оны 01 сарын 05      0      2177

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны  анхны  шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Дүүргүүдэд гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцох гэмт хэрэг өссөн байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл буурчээ. Нийслэлийн нутаг дэвсгэрийн...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй