Дүүргүүдийн замыг 9843.4 сая төгрөгөөр засна

2015 оны 01 сарын 12      0      1604

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүрт нь 1.500.0 сая, Багануур дүүрэгт 367.2 сая, Багахангай дүүрэгт 108.6 сая, Налайх дүүрэгт 367.6 сая төгрөгийн санхүүжилтээр төв замын засвар болон хороолол доторх зам засвар шинэчлэлтийн ажил хийхээр шийдвэрлэсэн байна.

Сургуулиудын цагийн хуваарийг өөрчлөхөөр судалж байна

2015 оны 01 сарын 12      0      1817

Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байрлалтай  төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажиллаж эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосон. Энэ хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь замын хөдөлгөөн удаан хугацаагаар түгжрэх нэг шалтгаан болж байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэгийн...

Гааль, татвар, нийгмийн даатгал, боловсролын байгууллагын үнэлгээ буурчээ

2015 оны 01 сарын 12      0      2105

  Төрийн байгууллагууд хэр шударга байгааг Авлигатай тэмцэх газар хоёр жил тутамд үнэлэн, олон нийтэд мэдээлдэг. Авлигын эсрэг хуулийн 18.1.7-д заасны дагуу энэ үнэлгээг төрийн байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэд, байгууллагаас судалгаа авч гаргадаг аж. 2010 оноос явуулж эхэлсэн уг судалгааны гурав дахийг олон нийтэд танилцууллаа. Энэ удаа төрийн нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба, татвар, улсын бүртгэл, гааль,...

РНХ ба ДНХ илрүүлэх шинжилгээ хийх боломж бүрдэв

2015 оны 01 сарын 11      0      4305

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд саяхан байгуулагдсан вирус судлалын лаборатори ДЭМБ-ын санхүүжилтээр оношлуур урвалж, лабораторийн хэрэгсэлтэй боллоо. Ингэснээр томуу болон амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн нуклейн хүчил (РНХ ба ДНХ) илрүүлэх шинжилгээг тус аймагт тогтмол хийх боломж бүрдэв.

“Спортлог залуус” тодруулав

2015 оны 01 сарын 11      0      1966

Дундговь аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Залуучуудын холбоо хамтран, энэ сарын 10-11-нд “Спортлог залуус” уриан дор залуучуудын аварга шалгаруулах гар бөмбөгийн нээлттэй зохион байгуулав. Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр явуулж, шилдэг довтлогч, холбогч, тэгш тоглогч шалгаруулсан эл тэмцээнд Дундговийн харьяат, 18-45 насны залуус оролцжээ.

”Бидний бахархах түүх” сэдэвт лекц уншина

2015 оны 01 сарын 11      0      2011

Дорноговь аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, Залуучуудын холбоо, "Говь мэргэн ван" ТББ хамтран, Үндсэн хууль батлагдсан өдрөөр буюу энэ сарын 13-нд Сайншандын иргэд, дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад "Бидний бахархах түүх" сэдэвт лекц зохион байгуулах нь. Лекцийг тус аймгийн уугуул, түүхийн ухааны доктор, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Угсаатан судлалын салбарын эрхлэгч, “Говь мэргэн ван” холбооны тэргүүн Б.Баатархүү унших юм. Тэрээр лекцээ Дорноговийн түүх, соёл болоод...

Гааль, татвар, нийгмийн даатгал, боловсролын байгууллагын үнэлгээ буурчээ

2015 оны 01 сарын 11      0      1946

Төрийн байгууллагууд хэр шударга байгааг Авлигатай тэмцэх газар хоёр жил тутамд үнэлэн, олон нийтэд мэдээлдэг. Авлигын эсрэг хуулийн 18.1.7-д заасны дагуу энэ үнэлгээг төрийн байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэд, байгууллагаас  судалгаа авч гаргадаг аж. 2010 оноос явуулж эхэлсэн уг судалгааны гурав дахийг олон нийтэд танилцууллаа. Энэ удаа төрийн нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба, татвар, улсын бүртгэл, гааль,...

Хонины махны үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ

2015 оны 01 сарын 11      0      2070

Улаанбаатар хотод энэ сарын эхний долоо хоногт хонины ястай, нэг кг махны үнэ дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах 7465 төгрөг байв. Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад нэмэгдээгүй. Үхрийн мах “Баянзүрх” захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 200 төгрөг, цул мах 70 төгрөгөөр өсчээ. “Хүчит...

49 зээр хулгайгаар агнажээ

2015 оны 01 сарын 11      0      2166

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шинэ оны өмнөхөн Матад суманд үзлэг шалгалт хийн, Хэрлэн сумын нэг иргэн хууль бусаар 49 зээр агнасныг илрүүлжээ. Хулгайгаар ийм олон зээр намнасан түүнийг 49 сая төгрөгөөр торгож, хэргийг нь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг зээрийн нөхөн төлбөр 500 мянган төгрөг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлж, торгох хуультай. Агнасан зээрийг хурааж аван, Матад сумын зөвлөлд хүлээлгэн өгч, худалдан...

Цэцэрлэгүүдийг 20 хүртэл түр хаалаа

2015 оны 01 сарын 08      0      2694

Баянхонгор аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрчээ. 45 ортай тус тасгийн ачаалал хэтэрсний улмаас өвчтөнүүдийг Мэдрэлийн тасаг, Өдрийн эмчилгээний тасагт хүлээн авч, хэвтүүлэн эмчилж байна. Өчигдрийн байдлаар 90 гаруй хүүхэд эл гурван тасагт хуваагдан, хэвтэж байв. Ханиад томуу туссан гэсэн шалтгаанаар өдөрт 200 орчим хүүхэд амбулаториор үзлэг хийлгэж байгаа аж. Үүний улмаас Баянхонгорын цэцэрлэгүүд өчигдрөөс хөл хорио тогтоожээ....

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй