“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн оролцож байна

2015 оны 01 сарын 13      0      1883

Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн анхны хурал өчигдөр боллоо. Хурлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргалж, тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл оролцов. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, нийслэлийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2015 онд зохион байгуулах...

Угсармал орон сууцнуудыг үе шаттай дулаална

2015 оны 01 сарын 13      0      1821

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар, таазны дулаалга, гадна орцны цонх, хаалгыг солих юм. Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилга нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа юм. Гадна хашлага хийцийг дулаалснаар...

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар санал асуулга явуулна

2015 оны 01 сарын 13      0      2616

Нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 2014 оны арваннэгдүгээр сараас ажил эхэлсэн. Энэ сарын 9-нд нийслэл болон Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд оролцсон уулзалт зохион байгуулж, Налайх, Багануурт хот байгуулах, хотын үндсэн дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын явц, цаашид хийх ажлынхаа талаар хэлэлцлээ. Багануур дүүргийн...

343 микро автобус үйлчилгээнээс хасна

2015 оны 01 сарын 13      0      1806

Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явуулах боломжгүй  байдаг тул энэ чиглэлд бага оврын автобус үйлчилдэг. Нийслэлийн Тээврийн газраас бага оврын автобусуудыг журамлан цэгцэлж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оролцуулж, авто тээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2014 онд стандартын шаардлага хангаагүй 519 бага оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасчээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын...

Цагийн ажил эрэлт ихтэй байна

2015 оны 01 сарын 12      0      2350

Урт хугацааны өвлийн амралт эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуучуудын дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа зүйл бол цагийн ажил юм. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн нэг жилийн хугацаанд цагийн ажлын сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн бирж ажиллуулах гээд шат дараатай олон ажил зохион байгуулсны үндсэн дээр өнөөдөр оюутан, залуучууд, байгууллагуудын хооронд үл ойлголцол арилж, хоёр талын харилцаа хамтын ажиллагаа...

“Гарааны сар” эхэллээ

2015 оны 01 сарын 12      0      1985

Монголын залуучуудын холбоо 2015 онд “Бүтээе” хэмээн залууст уриалж байгаа. Ингэхдээ сар бүрийг нэртэй, зорилготой болгож, үйл ажиллагаагаа түүнд чиглүүлэн зохион байгуулж байгаа аж. Нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын...

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байхыг уриалж байна

2015 оны 01 сарын 12      0      1701

Нийслэлийн Замын цагдаагийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран ажиллахаар 2014 оны тавдугаар сард санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд залуучуудад чиглэсэн олон ажил шат дараатай хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр "Залуус аа, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин бүү жолоодоорой!" гэсэн  уриалга гаргаж, залуусыг согтуудаа жолооны ард суухаас  сэргийлэх олон ажил зохион байгуулахаар болсон байна. Шинэ жил, Цагаан сар гээд томоохон баяр ар араасаа...

Нийтийн тээврийг ингэж шинэчилнэ

2015 оны 01 сарын 12      0      1909

Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын (GPS) систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах цахим тогтолцоо бий болгоно гэж заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор...

Сонсголонгийн гүүрээс Яармаг хүртэлх замын ажлыг үргэлжлүүлнэ

2015 оны 01 сарын 12      0      1872

Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх, Шаргаморьтын амны 6.3 км авто замыг  шинэчлэх, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэл 1.8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам (Баянзүрх дүүргийн XIV хороо), Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4.9 км авто замуудыг энэ онд үргэлжлүүлэн тавина. Мөн Зүүн Алтан-Өлгийн авто замыг үргэлжлүүлэн барьж, 630 урт/метр гэрэлтүүлэг...

Нарны замыг XIX хороололтой холбоно

2015 оны 01 сарын 12      0      2309

Энэ жил Улаанбаатар хотод зам засварын нэлээд ажил хийхээр төлөвлөжээ. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлд 9.06 км авто зам тавьж, төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто замыг гүйцээж (“Дүнжингарав” худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх), Нарны замыг XIX хорооллын арын замтай 1.5 км шинэ замаар холбох нь. Ингэхдээ замын байгууламжийн 58 метр урт гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 метр...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй