Бүх иргэдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулна

2015 оны 02 сарын 03      0      2689

Өвөрхангай аймаг 2015 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлажээ. Энэ хүрээнд аймгийнхаа бүх сумын иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар зэхэж байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотор, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, гэмтэл согог, эрэгтэйчүүд, бэлгийн замаар дамжих халдвар, шүд, эрүү нүүр, ЭХО-гийн эмч нар шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээ энэ сарын 30-наас эхлэн бүх суманд очиж, үзлэг шинжилгээ хийнэ. Үзлэг, шинжилгээ Төгрөг...

Малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж эхлэв

2015 оны 02 сарын 02      0      2384

Дархан-Уул аймгийн нийт нутгаар өнгөрсөн намраас хойш олон удаа цас лавсан орж, зудархуу нөхцөл үүсэн, өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй болжээ. Иймд тус аймгийн ИТХ-ын "Нээлттэй төлөөлөгч" клубээс малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж эхлэв. Уг клуб өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээн ард иргэдэд уриаллаа. Цугларсан хандив, тусламжийг малчдад хүргэж өгөх ажлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хариуцах юм байна.

Интернэтээр 10 сая төгрөгөө луйвардуулжээ

2015 оны 02 сарын 02      0      2819

Интернэтээр бэлэн мөнгөө бусдад луйвардуулсан хэрэг Орхон аймагт гарчээ. Тус аймгийн гурван иргэн “Мөнгөө богино хугацаанд өсгөж авах боломжтой” гэсэн интернэтийн зар сурталчилгаанд итгэн, нийт 10 сая төгрөг байршуулаад алдсан байна. Тэд бусдаар дамжуулан, интернэт дэх гадаад улсын дансанд мөнгөө байршуулсан гэнэ. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн хүсэлд дөрөөлөн, мөнгийг нь луйварддаг иргэд интернэт ашиглан,...

Өлдөж харангахад хүрсэн аргаль, янгирт өвс, мөс тавьж өгчээ

2015 оны 02 сарын 02      0      2576

Дундговь аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн зун, намар гандуу байсны дээр энэ өвөл цас ороогүй аж. Үүний уршгаар зэрлэг амьтад идэш тэжээл, усгүй болж, турж эцэн хорогдоход хүрчээ. Аргаль, янгир өлдөн харангадаж байгааг Өлзийт сумын малчид мэдэн, орон нутгийнхаа удирдлагуудад мэдээлсэн байна. Ингэснээр сумын нөөцөөс 100 гаруй боодол өвс гаргаж, 90 гаруй аргаль, янгир нутагладаг Хөтөлийн ууланд мөстэй хамт тараан тавьжээ. Мөн ойр хавийн худгийн онгоцыг усаар дүүргэж үлдээсэн гэнэ. Тэгвэл Их...

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дүрмийг шинэчлэн баталлаа

2015 оны 02 сарын 02      0      2944

Монголын сэтгүүлчдийн эвлэл (МСЭ) ээлжит XVI их хурлаа нэгдүгээр сарын 30-нд хийж, хамгийн эхэнд нь ерөнхийлөгч Б.Галааридын ажлын тайланг сонслоо. Тэрээр гурван жил 20 хоног ажиллахдаа Монголын сэтгүүл зүйн анхдагчдыг анх удаа батламжилж, МСЭ-ийн 1988-2011 оны бичиг баримтуудыг цэгцлэн, Архивын ерөнхий газарт хадгалуулж, цахим архив бүрдүүлжээ. Энэ хугацаанд Хөвсгөлийн “Скай”, ТВ8, SBN телевизэд халдсан, amjilt.com сайтыг хаасан, infi.mn сайтын ерөнхий эрхлэгчид эрүүгийн хэрэг...

Онцгой байдлын техник хэрэгслийг шинэчлэхэд 20 тэрбумыг зарцуулна

2015 оны 01 сарын 29      0      5154

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Шадар сайд У.Хүрэлсүх онцгой байдлын албаны удирдлага, бие бүрэлдэхүүнд хандан, албаныхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бэлэн байдал, чадавхийг бэхжүүлэх, багаж, техник хэрэгслийг сайжруулах, аврагч, гал сөнөөгчдийг орон сууцаар хангах, нийгмийн баталгааг нь сайжруулах талаар...

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО

2015 оны 01 сарын 29      0      3649

  Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт анх удаа Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдлаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, сэтгүүлчдийг хамгаалахад дэмжлэг үзүүлж, энэ салбарт хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэн, үнэнийг мэдэх гэсэн ард түмний эрхийг хамгаалж, хэвлэл мэдээллийнхэнд дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэх боломж олгох нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үндсэн үүрэг. Энэ үүргээ гүйцэтгэхийн тулд тус зөвлөлийн 45 гишүүн өчигдөр анхны хурлаа хийж,...

Нарны замыг XIX хороололтой холбоно

2015 оны 01 сарын 27      0      2082

Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг XIX хороололтой холбоно. Өлзийт хороолол-Ш"увуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам "Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, 120...

6000 тарваганы арьс хил давуулахаар завдав

2015 оны 01 сарын 27      0      1570

Дорнод аймгийн Эрээнцавын автозамын боомтоор 500 боодол буюу 6000 ширхэг тарваганы арьс нэвтрүүлэхээр завдсан хэргийг хилчид илрүүлжээ. Тус аймгийн Чулуунхороот сумын гуравдугаар багийн иргэн Ч эдгээр арьсыг ОХУ руу авч гарахаар оролдсон аж. Түүний байгаль орчинд учруулсан хорилыг нөхөн тооцуулж, хууль бусаар ан хийсэн, ангийн арьс үс олж авч хадгалсан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Хоёр сая дахь иргэний чацуутнуудаар эдгээр 25 хүүхдийг тодруулжээ

2015 оны 01 сарын 27      0      1732

Гурван сая дахь иргэн өнөө маргаашгүй төрнө, үгүй хэдийнэ төрчихсөн байгаа хэмээсэн яриа 2015 он гарснаас хойш монголчуудын амнаас салсангүй. Тэгвэл Монгол Улсын хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сарын 11-нд Улсын баяр наадмаар төржээ. Түүний чатуутнуудаар 25 хүүхэд тодруулж, хоёр өрөө байраар мялаасан юм байна. Тэдэнтэй танилцана уу.   Хүүхдийн овог нэр Үндсэн захиргаа Төрсөн газар       Хүйс...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй