Улаанбаатар-Бусаны хооронд “Боинг” нисгэнэ

2016 оны 03 сарын 30      3      513

МИАТ компани Улаанбаатараас Бээжингээр дайран, Чэжү арал руу зорчигч тээвэрлэх эрх авахаар хөөцөл дөж буй. БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аныг өнгөрсөн оны сүүлчээр Монголд айлчлахад манай улс ийм санал тавьсан юм. БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаа үүнийг дэмжжээ. Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Интэй өнгөрсөн долоо хоногт Сөүлд уулзахдаа энэ талаар ярилцахад нааштай хүлээж авсан байна. Гэхдээ Өмнөд Солонгосын тал үүний хариуд...

Түймэрт 15351.5 га талбай, 40 мал өртжээ

2016 оны 03 сарын 30      0      464

Хавар айлчилж, цас ханзарснаас хойш (энэ сарын 28-ны байдлаар) Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Мөнххаан, Хэнтий аймгийн Биндэр суманд түймэр гарлаа. Дөрвөн аймгийн долоон суманд гарсан эдгээр долоон түймрийн уршгаар 1.5 га ой, 15350 га тал хээрийн талбай өртжээ. Мөн хоёр гэр, нэг саравч шатаж, 40 мал хорогдсон байна. Түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 71 албан хаагч зургаан...

94 байрыг түрээслэхээр 600-гаад хүн бүртгүүлжээ

2016 оны 03 сарын 29      0      455

Төрийн орон сууцны корпорацын ажлын хэсэг Ховд аймагт энэ сарын 20-ноос ажиллаж, түрээсийн байр хүссэн иргэдийг бүртгэж дуусав. Тус аймагт барьсан 120 айлын байрнаас 94-ийг нь түрээслүүлнэ. Ингэхдээ нэг ам метр талбайг 4000 төгрөгөөр үнэлжээ. Эдгээр байрыг түрээслэхээр 600-гаад хүн хүсэлт гаргасан байна. Б.БАЙГАЛ

МИАТ компани “CAT1” ангилалд тэнцвэл Америк руу ниснэ

2016 оны 03 сарын 28      2      655

МИАТ компани АНУ руу нислэгийн чиглэл нээхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан, “Авэйшн инсайкт” олон улсын байгууллагаас ИНЕГ-ийн Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарыг сургалтад хамрууллаа. Манай улс Америк руу агаарын тээвэр хийдэг болохын тулд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн ерөнхий газар (FAA)-аас улс орнуудад тавьдаг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ “САТ1” буюу нэгдүгээр ангилалд багтсан байх шаардлагатай....

БИ муухай МОНГОЛ ХҮН

2016 оны 03 сарын 25      4      1238

“Муухай америк хүн”-ээс эхлээд дэлхий даяараа өөр өөрсдийн муу, муухай зан чанарыг илрүүлэн олж, “даран сөнөөх”-өөр “Муухай япон хүн”, “Муухай хятад хүн” гэхчилэн ар араасаа ханцуй шамлаж байна. Энэ хөдөлгөөнөөс монголчууд ч хоцорсонгүй, сэтгүүлч, нийтлэлч эрхмүүд ч нэлээд түрэв. Үнэндээ тэр муухай монгол хүмүүсийн нэг нь би. Тиймээс нэг өдрийнхөө үйл хөдөлгөөн, үг бүрийг тэмдэглэн авч, өөрийгөө тэндээс тольдлоо. Толинд ямар хүн харагдсан...

Б.БАВУУ: Цагдаагийн нэр төрийг хамгаалах нэрийдлээр хэсэг хүн хуйвалдаад байна

2016 оны 03 сарын 21      1      1157

Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ)-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтнууд 2015 оны аравдугаар сарын 9-нд Тэрэлжид амарч байгаад нэгнийхээ аминд хүрсэн. Тухайн үед эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч Х.Хашболор, ахлагч Б.Өлзийбуян нар хоорондоо маргалдан, гар зөрүүлснээс болж Х.Хашболор чулуун дээр унан, амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан билээ. Энэ талаар хохирогч Х.Хашболорын ээж Б.Бавуутай ярилцлаа. Өнөөдөр Налайх дүүрэгт энэ хэргийн шүүх хурал болох юм....

Авиа компаниуд хамтарч, баруун аймгуудыг холбосон нислэг хийнэ

2016 оны 03 сарын 17      0      822

“Хүннү эйр”, “Аэро Монголия” компани хамтран, дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн Улаанбаатар хотыг баруун гурван аймагтай холбосон нислэг үйлдэхээр болжээ. “Аэро Монголия” компани Ирландын “CIT Aerospace” компаниас МИАТ компанийн нэр дээр онгоц түрээслэхээр болоод буй. Түрээсийн төлбөрт сар бүр 200 мянган ам.доллар төлөх юм. Монголынхоо нэг компанийг хөлөгтэй болж, баруун аймгууд руу зорчигч тээвэрлэхэд нь туслах, нийслэлээс алс орших...

Орон сууцны зээлийн хүүг ГУРВАН ХУВЬ БОЛГОХ УУ

2016 оны 03 сарын 16      4      1211

Монголчууд бид буянтай улс юм. Аль насандаа хийсэн буян юм, бүү мэд. Алтан дээр суусан гуйлгачин гэж дуудуулдаг ч зүгээр сууж байгаад төр, засгийн хайр халамжийг хүртдэг улс тийм ч олон биш болов уу. Малчид нь 29 хувийн хүүтэй зээлдээ 18, бүр 10 хувийн хүүтөлдөг боллоо. Иргэд нь анх 18 байсан орон сууцны зээлийн хүүг одоо таван хувь болгуулж байна. Зээлийн хүүг багасга, халамжийн мөнгө өг гэж иргэд гудамжинд жагсаагүй, элдэв лоозон бариагүй атал намууд өөрсдийнхөө санаачилгаар ийм...

АХИАД Л АЖИЛГҮЙ

2016 оны 03 сарын 11      1      1216

Шинэчлэлийн Засгийн газар анх байгуулагдахдаа “Дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгоно” гэж амлаж байв. Ам асуух цаг одоо ард түмний мэдэлд ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар байхгүй болж, шийдлийнх байгуулагдсан гэсэн доожоогүй хариултаар ам таглах гэж оролдох байх л даа. Олон хувьсагчтай тоо бодолгүйгээр одоо эргэн тойрноо харахад л ажилд орсныг биш, ажилгүй болсныг нь тоолоход хялбар байна, уг нь. “Монгол Улс 2013 оноос ажиллах...

Дандаа ийм БАЙГААСАЙ

2016 оны 02 сарын 24      1      918

Хатуу чихтэй хүмүүсийн сонсгол дөрвөн жилд нэг удаа, тэгэхдээ хэдхэн сарын хугацаатай сайжирдгийг та анзаарав уу. Тэдний сонсгол сайжрах мөчлөг нь энэ онд тохиож байгаа. Учир нь өнөө жил сонгууль болно. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хог шүүрдэж, сонгогч хойморт заларна. Дөрвөн жил тутамд зүүд мэт хоромхон зуур үргэлжилдэг энэ үзэгдлийг яг тэр чигт нь гацааж орхимоор. Хөх, шар хуванцар савнуудаа хортой хэмээн голдог ч тэрийгээ хаячихъя гэхээр сүү саалиа юунд хийх, ундны усаа...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй