Сумын шинэ төвийн хуучин байруудыг яах вэ

2015 оны 02 сарын 06      0      3186

Баянхонгор аймгийн Баянлиг суманд хэрэгжүүлсэн “Сумын шинэ төв” төслийн үр дүнд  ЗДТГ, эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр нь шинэ байрандаа орсон. Эдгээр байгууллагын хуучин байрыг яах вэ гэдэг асуудал үүсчээ. Хоосон байлгавал тоногдох эрсдэлтэй, харуул манаа тавьж, халаалт, цахилгааныг нь таслахгүй байлгая гэхээр зардлыг дийлэхгүйд хүрээд байгаа аж. Тиймээс суларсан байруудаа эзэнтэй байлгах зорилгоор дэлгүүр хоршоо, төрийн бус байгууллагуудад...

Дарханыг буцаагаад хот болгуулахаар хөөцөлдөж эхэлжээ

2015 оны 02 сарын 06      0      2820

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ энэ оны нэгдүгээр сарын 22-ны   хуралдаанаас 07 дугаар тогтоол гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Дархан хотын статусыг эргүүлэн сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Найман  хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн ахлагчаар Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгааг томилсон юм байна. Уг ажлын хэсэг өчигдөр анхны уулзалтаа хийж, өнгөрсөн 10 гаруй хоногт хийсэн ажлаа ярилцжээ. Тус аймгийн Архивын тасгийн дарга...

Ц.Азбаяр хүүг нэг өрөө байраар мялаав

2015 оны 02 сарын 05      0      1999

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудын нэг болж Дундговьд мэндэлсэн хүүд аав, ээж нь Азбаяр гэдэг нэр хайрлажээ. Хүү Х.Монголжин охиноос долоон цагийн ах агаад нэгдүгээр сарын 24-нд Мандалговийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт мэндэлсэн ганц хүүхэд юм байна. Түүнийг аймгаас нь 40 сая төгрөгийн үнэ бүхий нэг өрөө байраар мялаахаар болсон. Тус аймгийн төвд саяхан орон сууц ашиглалтад оруулсан дөрвөн компанийн барилгаас байраа сонгох эрхийг Ц.Азбаярын эцэг эхэд олгосон юм. Энэ дагуу...

Гурван аймаг аюулгүйн нөөцийнхөө өвс, тэжээлээс хэрэглэжээ

2015 оны 02 сарын 04      0      3531

Аймаг, сум бүр малдаа өвс, тэжээл хангалттай бэлтгэн, аюулгүйн нөөц бүрдүүлэх үүрэгтэй. Засгийн газрын 2014 оны 241 дүгээр тогтоолын дагуу аймгууд аюулгүйн нөөцдөө хэдий хэмжээний өвс, тэжээл бэлтгэснийг дор харуулав. Аймаг, сумын нөөцөд өнгөрсөн намар 28.5 мянган тн өвс, 4.2 мянган тн тэжээл бэлтгэгдсэнээс 112.5 тн өвс буюу 0.4 хувь, 196.2 тн тэжээл буюу 4.6 хувийг нь Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь аймаг хэрэглэжээ. Бусад аймгийн аюулгүйн нөөц хэвээрээ байгаа аж.  №...

Шатахуун, цахилгаан, дулааны үнийг шалгаж байна

2015 оны 02 сарын 04      0      2944

Шатахуун импортлогч компаниудыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгаж эхэлжээ. Өрсөлдөөний тухай хуулийн 22.1.3 дахь заалтыг үндэслэн хийж буй эл шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирж борлуулдаг аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ үнийг  хэрхэн тогтоодгийг судалж байгаа аж. Үүний зэрэгцээ уг үнэ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан...

2.2 литр сүү саалгадаг ингэ гойд ашиг шимтэйгээр шалгарчээ

2015 оны 02 сарын 04      0      2747

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багт уржигдар “Тэмээчний алдар”тэмээний баяр боллоо. Баярын үеэр шилмэл ингэ, буур, тором, гойд ашиг шимтэй мал шалгаруулав. Цохио багийн малчин З.Зөнбилэгийн бор ингэ нэг удаад 2.2 литр, У.Батцэнгэлийн ширээ шар ингэ 2.1 литр сүү өгч, гойд ашиг шимтэй ингээр тодорсон бол Улааншороот багийн малчин У.Отгонсүхийн хар буур шилмэл бууруудаас онцгойрчээ. 26 тором оролцуулсан уралдаанд Жаргалант багийн малчин П.Жаргалын хар тором өнгөлж,...

Цасанд боогдсон өрхүүдэд тусламж хүргэж чадаагүй байна

2015 оны 02 сарын 03      0      2619

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Артолбо, Арурт, Арсүүж, Бортолгой, Дэрвэдэг зэрэг газраар цасны зузаан 30-35, гуу жалгандаа 70-120 см-т хүрч хунгарлан,  зам хаагдсан байна. Эдгээр газарт 48 өрх 18000 гаруй малтайгаа өвөлжиж байгаа аж. Хушаат сумын ЗДТГ малчдаас холбоо тасрахгүй байх, хүн болон мал эмнэлгийн тусламж үзүүлэх, хүнсний бүтээгдэхүүн, өвс тэжээл хүргэх зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, сумаас хүн, малын эмч, сувилагч нарыг томилон дээрх өрхүүдэд хоёр удаа тусламж...

Хэнтий аймаг хоёр өрөө байр өглөө

2015 оны 02 сарын 03      0      2550

Хэнтий аймаг гурван сая дахь иргэний чацуутанд хоёр өрөө байр өгөхөөр болжээ. Тус аймгийн Норовлин сумын I багийн харьяат Т.Бадамдорж,Ц.Нямцэцэг нарын хүү Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжинтой чацуу найз нь болсон юм. 3200 грамм жинтэй, 50 см өндөртэй энэ хүү нэгдүгээр сарын 24-ний 11 . 37 цагт Эх, хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ. Түүнийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар энэ онд ашиглалтад орох “Хэрлэн” хорооллын хоёр өрөө байраар мялаахаар...

Х.Монголжингийн найзуудын 10 нь ихэр

2015 оны 02 сарын 03      0      2417

Монголын Улс нэгдүгээр сарын 24-нд гурван сая дахь иргэнээ хүлээн авсан. Гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжинтой 180 хүүхэд зэрэг шахам мэндэлж, найзууд болцгоосон билээ. Тэдний дунд хоёр ихэр хүүхэд тав байна. Ихрүүдийн  хоёр нь охин, найм нь хүү. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б.Сонинбаяр, М.Цэрэндэжид, Налайх дүүргийн иргэн Б.Баяртуул нар ихэр хүү, охин той болсон бол Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Цогнэмэх, Э.Үүрцайх, Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн...

Хоёрдугаар сар хайрынх

2015 оны 02 сарын 03      0      2733

МЗХ энэ сарыг “Хайрын сар” болгон зарлажээ.  Эхний долоо хоногийг “Найз нөхдийн хайр”-ынх болгож, найз нөхөдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, нэгнийгээ ойлгож, хүндлэхэд анхаарахыг зөвлөж байна. Хоёр дахь долоо хоногт Гэгээн Валентиний баяр болох учраас “Амраг хосуудын хайр”-ынх. Дараа нь “Гэр бүлийн хайр”-ын долоо хоног үргэлжлэх тул залуус аа гэр бүлдээ заавал цаг гаргаарай. Харин сүүлчийнх нь “Эх орноо хайрлах ха жил бүр уламжлал...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй