Жигнүүр дээр гялгар уут дэвсэх нь хортой

2015 оны 02 сарын 13      0      4165

Бууз, ууцны мах гэх мэт ямар ч хүнсний бүтээгдэхүүн жигнэхдээ жигнүүр дээрээ гялгар цаас дэвсэхгүй байхыг танд зөвлөе. Ялангуяа цоолж нүх гарган, дугуй хэлбэрт оруулсан, жигнүүрийн гялгар уутыг худалдаж авахгүй байсан нь дээр. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторид хийсэн шинжилгээгээр “Жигнүүр дээр дэвсэх зориулалттай” хэмээн иргэдийн гар дээрээс зарж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирдсон, 10-15 хувиас нь гэдэсний савханцар үүсгэгч нян илэрчээ....

Мах, гурилын үнэ нэмэгджээ

2015 оны 02 сарын 13      0      3406

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 11-ний байдлаар хийсэн судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ. Үүнээс үзвэл аливаа баяр, ялангуяа Цагаан сарын өмнө юань, ам.долларын ханш өсөн, түүнийг далимдуулаад наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг муу зуршил энэ удаа ч давтагдав. Бараа бүтээгдэхүүний үнийг нэгдүгээр сарынхтай харьцуулахад 0.7 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувиар өссөн байна. Бууз, баншны гол орц болох мах, гурил, сонгино болон салатны...

Тэмээ галзуурчээ

2015 оны 02 сарын 13      0      3134

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн Улаан хонд гэдэг газарт өвөлжиж буй малчны тэмээ галзуурчээ. Тус сумын малын эмч энэ сарын 8-нд уг малчныд дуудлагаар очиж, тэмээг нь үзэхэд гоц халдварт өвчний шинэ тэмдэг илэрсэн тул устган, дээж авч лаборатори луу илгээсэн аж. Шинжилгээний хариу энэ сарын 10-нд гарч, тэмээг галзуурсныг тогтоосон байна. Иймд Баян-Уул сумын Засаг даргын захирамжаар тэнд 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Өнгөрсөн...

Хатаасан жимснээс өт илэрчээ

2015 оны 02 сарын 13      0      3021

Булган аймгийн Булган сумын III багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт зарж байсан хаяг, шошгогүй, долоон кг-аар савласан хатаасан жимснээс өт илэрчээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар ийм зөрчил илэрсэн аж. Тиймээс уг дэлгүүрийн нийт 56 кг хатаасан жимсийг хурааж, устгасан байна. Мөн Бугат, Булган сумын зарим дэлгүүрт борлуулж байсан хадгалах хугацаа нь дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 72 нэрийн, 870 гаруй...

Цагийн ажлын хөлс 1000-25.000 төгрөг

2015 оны 02 сарын 11      0      4485

Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ихэвчлэн байгууллагын сурталчилгаа, боршур, сонин, урилга тараах, шинэ барилга цэвэрлүүлэх, лавлах утасны оператор, ачаа зөөх, айл нүүлгэх, бараа борлуулах гэх мэтчилэн мэргэжил шаарддаггүй цагийн ажил эзнээ хүлээж байна. Оюутнуудын амралт эхэлсэн энэ үед цагийн ажил хайж, тус биржийг зорих хүн ихэссэн гэнэ. Гэртээ хүүхдээ харж буй эхчүүд, ээлжийн ажилтай хүмүүс, ажлынхаа хажуугаар орлого олох хүсэлтэй иргэд бас цагийн ажил сонирхдог юм. Цагийн ажлын...

Автобусны картанд 10-60 хоногийн мөнгө хийж болно

2015 оны 02 сарын 11      0      1617

Ирэх дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт цахим систем нэвтрүүлж, зорчигчдод картаар үйлчилдэг болно. Зорчигчид автобусаар 10-60 хоног зорчих мөнгөө цахим картандаа хийж болох нь. Тэгэхээр нэг хүн 10.000-120.000 төгрөг картандаа хадгалах боломжтой гэсэн үг. Гэхдээ дөрөвдүгээр сараас хүн бүрийг карт ав гэж шахахгүй. Бэлэн мөнгөө төлөөд зорчих эрхийг нь хэвээр үлдээх аж. Ингэхдээ жолоочийн хажуу талд байрлуулсан хайрцганд 500 төгрөгөө ухамсраараа хийх үүрэгтэй. Зорчигч...

Аргальд ус, өвс хэрэгтэй болжээ

2015 оны 02 сарын 11      0      1969

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтнууд Түвшинширээ, Баяндэлгэр, Онгон сумын нутаг дахь аргаль хэр өвөлжиж буйг энэ сарын 1-10-нд шалгасан байна. Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул, Сувраагийн бууц, Их өвөлжөө, Малгар, Зараагийн уул, Баяндэлгэр сумын Нүдэнгийн уул, Онгон сумын Бударын чулуу хавиар ноднин зун өвс муу ургасны дээр олон малчин өвөлжиж байгаагаас аргалийн бэлчээр хомсдон, ундны усаар гачигдаж байгаа аж. Иймд энэхүү нэн ховор амьтан нутагшсан газарт өвс,...

Төв аймгийн “Алтан төл”-ийн эзэд тодорлоо

2015 оны 02 сарын 11      0      2229

Төлийн дуу цангинаж эхэлсэн энэ үед Төв аймаг “Алтан төл”-ийн эздээ  шалгарууллаа. “Алтан унага”-ны эзнээр Цээл сумын малчин П.Баяраа, “Алтан ботго”-ны эзнээр Баяндэлгэр сумын Д.Батсүх, “Алтан тугал”-ын эзнээр Дэлгэрхаан сумын Д.Лхамсүрэн, “Алтан хурга”-ны эзнээр Баянжаргалан сумын малчин Р.Мөнхдорж, “Алтан ишиг”-ний эзнээр Баянцагаан сумын Ц.Ширнэнбадрах нар тодров. Тус аймгийн малчид модон морин жилд...

Харанхуй гэрт хагалгаа хийж, эх хүүхдийг эсэн мэнд амаржуулав

2015 оны 02 сарын 10      0      1939

Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нар алсын дуудлагаар аймгаасаа  230 километрийн зайд орших Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг малчин айлд очиж төрөх эхэд хагалгаа амжилттай хийж, эх хүүхдийн амийг аварчээ. Тэднийг дуудлагаар очиход 28-29 хоногтой төрөх дөхсөн эхийн эхэс нь ховхорч цус алдсанаас хол тээвэрлэхэд хугацаа алдах эрсдэлтэй тулгарсан байжээ. Ийм учраас алсын дуудлагын эмч нар гэрэл цахилгаангүй орчинд шөнөөр айлын гэрт хагалгаа амжилттай хийж эх хүүхдийн алтан амийг...

Бөөр орлуулах эмчилгээний аппараттай болжээ

2015 оны 02 сарын 10      0      1845

Эрүүл мэнд, спортын яам наас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийг бөөр орлуулах эмчилгээний аппараттай болгожээ. 74 . 8 сая төгрөгийн үнэ тэй хоёр аппарат суур и луул ж, их эмч, сувилагч, техникч нарыг б элтгэн дадлагажуулсан байна. Тус аймгийн , бөөрний архаг дутагдалтай хүмүүс өмнө нь Улаанбаатар болон Дорнод явж бөөрөө шүүлгэдэг байсан бол одоо ийм зардал чирэгдэл гүй боллоо. Сүхбаатарт бөөрний архаг дутагдалтай найман өвчтөн байдаг аж....

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй