Малчид хаваржаандаа бууж эхэллээ

2015 оны 02 сарын 25      0      1904

Баруун аймгуудын нутгаар энэ өвөл цас багатай харьцангуй дулаан өвөлжсөн тул малчид хаваржаандаа эрт бууж эхэлжээ. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын малчид гэхэд Цагаан сар өнгөрөөгөөд энэ долоо хоногоос хаваржаа руугаа малаа тууж эхэлсэн байна. Тэд Даян нуур дахь хаваржаа хүртл ээ 120-180 км зам туулна. Үлдсэн хүмүүс нь энэ долоо хоногийн сүүлчээр гэр, эд хогшлоо тэмээ , машин д ачаад араас нь нүүхээр төлөвлөжээ. Малчдын нүүдлийн замд таарах Харганатын даваа зузаан...

”Залуу хүн” цуврал үргэлжилнэ

2015 оны 02 сарын 25      0      2153

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекц долоо дахь жилдээ үргэлжилж байна. Энэ оны лекцийн салхийг МЗХ-ны дэргэдэх “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэл хагалахаар боллоо. Тэрээр гуравдугаар сарын 6-нд “Аmerician Smile” сэдвээр лекц уншина. Дараа хэнийг  урьж ярилцмаар байгаагаа https://www.facebook.com/events/1771385333086630/?fref=ts хаягаар ирүүлэх боломжтой.  

Баянхошуу боомтыг ажлын өдрүүдэд нээнэ

2015 оны 02 сарын 25      0      2996

Дорнод аймгийн Халхгол сум дахь Баянхошуу боомт энэ сараас байнгын ажиллагаатай боллоо. Өмнө нь тус боомтыг жил бүрийн хоёр, тав, найм, арваннэгдүгээр сарын 1-15-нд нээдэг байсан бол одооноос ажлын өдрүүдэд ажлын цагийн хуваариар ажиллуулах юм. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нар өнгөрсөн жил уулзахдаа улирлын чанартай Бургастай-Лаоемао, Хавирга-Архашаат, Ханги-Мандал,...

ЭХ ЭЦЭЖ, тугал турсангүй

2015 оны 02 сарын 25      1      5102

Үүцээ ухуулчихаад там болж хоцорсон байгаль дэлхий гаслангаасаа салж, лицензээ чөдөрлүүлчихээд дэмий л төрөөс нөхөн олговор нэхсэн компаниуд үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр болж, өөрөө өөртөө нүх ухсан төр 222.5 тэрбум төгрөгийн өрнөөс ангижирлаа. Татвар төлөгчид ч төрд хураалгасан мөнгөө уул уурхайн компаниудад алдахгүй хожоотой. Эх нь эцэж, тугал нь турсангүй, асуудал шийдэгдэв. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,...

Хамгийн удаан амрах нь “Нарантуул”

2015 оны 02 сарын 16      0      3626

Цагаан сараар захууд хэдэн хоног амрахыг танилцуулъя.   “Нарантуул” битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад, II/ 19-26-ныг дуустал  амарна. “Хархорин ” битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад II/ 19-23-ныг дуустал амрна. “Барс”  1, 2 зах битүүнд 19.00 цаг хүртэл ажиллаад II/19-22-ныг дуустал амрна. “Хүчит шонхор”  битүүнд 07.00-13.00  цаг  хүртэл  ажиллаж,  II/19-25-ныг дуустал...

“Гайхамшигт Хөвсгөл нутаг” гуравдугаар сарын 3, 4-нд болно

2015 оны 02 сарын 16      0      3828

Байгалийн болон спорт аялал хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг  “Гайхамшигт Хөвсгөл нутаг” мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3, 4-нд Хатгал тосгоны Хүзүүвчийн шилд болно. 16 дахь жилдээ болох энэ баярын үеэр жуулчны долоон бааз ажиллах юм байна. Зохион байгуулагчид нь гадаад, дотоодын жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаарч байгаа гэнэ. Уг баярт зориулан шөнийн гэрэлтүүлэгтэй мөсөн хотхон байгуулж эхэлжээ. Мөн мөсөн шагайн тэмцээн, чаргатай...

Их газрын чулуу дундуур ашигт малтмал тээвэрлэдгийг болиулж эхлэв

2015 оны 02 сарын 16      0      3916

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгаас мөнгө олборлож буй “Жи Пи Эф” ХХК Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны шаардлагаар ашигт малтмал тээвэрлэхээ түр зогсоожээ. Тус компанийн ашигт малтмал тээвэрлэдэг зам дээрх байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс дундуур өнгөрдөг аж. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул “Жи Пи Эф” компаниас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхийг шаардсан юм байна. Энэ...

Гэр бүлийн хос “Цагаан уул”-ыг тэргүүллээ

2015 оны 02 сарын 16      0      3961

Энэ жил 17 нас хүрч буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд Улаанбаатар хот,  орон нутгийн нийт 120 оролцогч бүтээлээ ирүүлснээс хоёр дахь шатанд шигшигдсэн 50 залуу яруу найрагч энэ сарын 13-нд Улаанбаатар чуулгын тайзнаа  шүлгээ уншсан юм. Тэднээс сүүлчийн шатанд тунаж үлдсэн таван яруу найрагчаас Орхон аймгийн Б.Сосорбарам тэргүүн байр эзэлж, Л.Лхагвасүрэн, Б.Оролзод нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Б.Сосорбарам, Л.Лхагвасүрэн нар нэг гэр бүл. Жил бүрийн...

Өндөр настнуудын хамгийн ахмад нь 109 настай

2015 оны 02 сарын 16      0      5553

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл Монгол Улсад энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 ба түүнээс дээш наслан, зургаадай таяг тулсан 120 буурай энх тунх амьдарч байна. Тэдний 18 нь буюу 15 хувь нь эрэгтэй, 102 нь буюу 85 хувь нь эмэгтэй. Өндөр настнуудын  хамгийн ахмад   нь болох нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XV хорооны иргэн Лувсан гийн Данзан  109 нас зооглож байна. Амьдран суугаа засаг захиргааны харьяаллаар Нийслэл 50, Баян-Өлгий 11,...

Ажлын ширээ, компьютерийн гар хамгийн бохир

2015 оны 02 сарын 13      0      3247

Айл гэр, албан тасалгааны хамгийн бохир тавилга хэрэгсэл юу вэ гэж ойр хавийнхаа хүмүүсээс асуугаад үзээрэй. Жорлон, суултуур гэж бүгд дуу нэгтээ хэлэх вий. Бид ингэж андуурч явдаг юм байна. Лондоны их сургуулийн микробиологич эрдэмтэд албан тасалгааны ямар тавилга, тоног төхөөрөмж хамгийн бохир байдгийг 2008 онд судалжээ. Судалгааны дүн санаанд оромгүй. Бичгийн ширээ, хаалганы бариул, утас, факсын аппарат, компьютер, сантехникийн шугам сүлжээ зэрэг бүх тавилга хэрэгслийг цэвэрхэн цагаан...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй