Булган, Үенчид гарсан шүлхийгээр 743 мал өвчлөөд байна

2015 оны 03 сарын 04      0      2876

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, 743 мал халдвар аваад байна. Өвчний голомтод тус аймгийн Мал эмнэлгийн газрын эмч нар ажиллан, халдвар авсан малыг түргэвчилсэн оношлуураар шалгахад шүлхийн вирус илэрсэн аж. Тиймээс энэ сарын 2-нд тус аймгийн Онцгой байдлын комисс хуралдан, Булган, Үенч суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Шүлхийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, хошууч Д.Дандараар ахлуулсан, Мал эмнэлгийн газрын дарга,...

Чита-Улаанбаатарын хооронд автобусаар зорчигч тээвэрлэж эхэллээ

2015 оны 03 сарын 04      0      2209

Чита-Хиагт-Улаанбаатар чиглэлд автобусаар зорчигч тээвэрлэж эхэллээ. Энэ сарын 3-нд ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын нийслэл Чита хотын төв талбайгаас Монголын нийслэл Улаанбаатар хот руу дөрвөн автобус нэгэн зэрэг хөдөлжээ. Хиагтаар дамжин 1100 км замыг 13 цаг туулах энэхүү аяллын хоёр талын тасалбарын үнэ 5500 рубль юм байна. Зорчигчдыг “Өвөр Байгалын хязгаарын Чернобылийн сан” хэмээх ахмад дайчдын нийгэмлэг тээвэрлэж байгаа аж. Уг нийгэмлэг тус бүр нь 18 хүний суудалтай,...

Т.Буян-Өлзийг хоёр өрөө байраар мялаав

2015 оны 03 сарын 04      0      2286

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй ойролцоо цагт Увс аймагт найман нярай мэндэлжээ. Х.Монголжингоос дөрвөн минутын өмнө Улаангомын Нэгдсэн эмнэлэгт мэндэлж, гурван сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон Туулын Буян-Өлзийг орон нутгаас нь 70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө шинэ байраар мялаасан байна. Бусад долоон хүүхэд тус бүрийг нь гурван сая төгрөгөөр урамшуулав. Тэд Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн аж. 

1000 морин хуурч бэлтгэхээр төлөвлөж байна

2015 оны 03 сарын 04      0      2196

Булган аймаг 1000 морин хуурчтай болохоор зорьж байна. Морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах зорилгоор “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус аймаг 2013 онд Наадмынхаа нээлтийн арга хэмжээнд 108, 2014 онд 333 хуурчаар морин хуур тоглуулж байв. Тэгвэл энэ жилийн Наадмаар 600, цаашид тоог нь нэмсээр 1000 хуурчийн тоглолт хийхээр төлөвлөжээ. “Морин хуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 59 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүний 95.7...

Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэв

2015 оны 03 сарын 03      0      2126

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-ын Женев дэх Ерөнхий ассамблейн IX тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил ОУИХБ-аас “Иргэний хамгаалалт, гамшгийн аюулыг бууруулах, тогтвортой хөгжил” уриалга дэвшүүлжээ. Онцгой байдлын ерөнхий газар энэ уриалгын хүрээнд монголчуудынхаа иргэний хамгаалалтын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм. ОУИХБ нь гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй...

“Кожеговь” 2015 оноос туршилтаар уран олборлож эхэлнэ

2015 оны 03 сарын 03      0      2220

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд ураны хайгуул хийж буй Францын “Арева Монгол” компанийн охин “Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьери Плезант өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзан, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна. Тус компани дээрх хоёр суманд хийж буй ураны хайгуулаа дуусаж байгаа агаад үйл ажиллагаа явуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж батлуулжээ. Тиймээс...

Хуурамч 20.000-тын дэвсгэрт гүйлгээнд оржээ

2015 оны 02 сарын 27      0      2857

Говь-Алтай аймгаас хуурамч 20.000 төгрөг илэрчээ. Цагаан сарын өмнөхөн болсон үзэсгэлэн, худалдааны үеэр ХААН банк болон дэлгүүрийн гүйлгээнд хуурамч 20.000-тын дэвсгэрт гурван ширхэг орсон байсан гэнэ. Эдгээр мөнгийг тус аймгийн Цагдаагийн газар хураан авч, шалгаж байна. Уг дэвсгэртийг хувилагч машинаар канондсон, хоёр нь ижил дугаартай, жинхэнэ дэвсгэртээс арай богино, бас ямар ч нууцлалгүй аж. 

ХҮНЭЭ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ЯАЛТАЙ

2015 оны 02 сарын 27      10      4952

СТРАТЕГИЙН ЯЛ БАЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ Хүний сэтгэлийн дуутай энэхэн хорвоод хүүхдийн энэлэнт хашгираан сонсогддог болсоор хэр удсан юм, бүү мэд. Хойд эцэг нь дагавар хүүхдээ заазуурдаж гэнэ, хойд аав нь дагавар охиноо хүчирхийлжээ, хойд эх нь дагавар хүүхдээ амбаарт нохой шиг уяад угаадсаар хооллон 10 гаруй жил болгожээ, хүнд захиалга өгөн өргөмөл хүүхдээ алуулжээ... гэх хар мэдээ зүрх зүсдэг байсан бол бүр сүүлдээ төрүүлсэн охиныхоо толгойг эх нь заазуураар тасалчихжээ, төрсөн...

Алимнаас улаан хачиг илэрчээ

2015 оны 02 сарын 27      0      2860

Говь-Алтай аймгийн зах, дэлгүүрт зарж буй алимнаас улаан хачиг илэрчээ. Жимс худалддаг 14 цэгт зарж буй алимнаас Мэргэжлийн хяналтын газрынхан шинжилгээний дээж авч шинжлэхэд долоод нь уг хортон байсан гэнэ. Тус аймагт жимс борлуулж байгаа иргэийн зарим нь Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоор Хятадаас жимс оруулж ирдэг бол нөгөө хэсэг нь Улаанбаатар хотын “Нарантуул”, “Барс” захаас бөөндөж авдаг аж. 

Төрийн далбаагаа зээлүүлээд 274.4 сая төгрөг олжээ

2015 оны 02 сарын 25      0      2276

Зам, тээврийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас гаргасан 2014 оны статистик мэдээллээс үзвэл манай улс далайн тээврээс өнгөрсөн жил 274.4 сая төгрөг олсон байна. Энэ мөнгийг гадаадын 30 орны 493 хөлөг онгоцноос авчээ. Тэд Монгол Улсын төрийн далбааг мандуулан далайд аялсан юм байна.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй