Малын хулгайч нар үйлдэл дээрээ баригдлаа

2015 оны 03 сарын 08      0      2131

Малын хулгайлж гаршсан бүлэг хүнийг 12 дахь хэргээ хийж байхад нь цагдаагийнхан баривчлав. Төв аймгийн Зуунмод, нийслэлийн Налайх дүүргийн иргэн Г, Э, Г, Б нар  энэ сарын 3-нд Төв аймгийн Сэргэлэн сумын II багийн иргэн Д.Даваацэрэнгийн үхрийг Зүлэгт хэмээх газар тууж аваачин нядалжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мал  хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнуудыг очиход “Соната 5” маркийн автомашинтай нэг эмэгтэй, дөрвөн  эрэгтэй  хулгайлсан үхрээ нядалж...

Эмэгтэйчүүдийг өрсөлдөөнд бэлтгэнэ

2015 оны 03 сарын 08      0      1847

МЗХ-ны дэргэдэх “Полиси” төв “Эмэгтэйчүүдийн алсын хараа” олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурийг дээшлүүлэх,  манлайлагч болоход нь туслах, залуу эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлох зорилготой энэ хөтөлбөрийн эхлэл болгон, Булган аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, бусад агентлагийн эмэгтэй ажилтнуудад “Эмэгтэйчүүдийн манлайлал ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа” сэдэвт...

Хилээр зорчигчдын тоог хязгаарлажээ

2015 оны 03 сарын 08      0      1863

Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан шүлхийгээр 767 мал өвчилж, нэг бяруу үхээд байна. Өдөрт 4-5 мал нэмэн өвчилж буй аж. Өвчин гарсан сумдын 289 мянган малд 160.2 мянган тун вакцин, хамгаалалтын бүсэд байгаа малд 58 мянган тун вакцин тарьж эхлээд байгаа бол ариутгал халдваргүйтлийн хувцас, зүү тариур, бусад зардалд 12.7 сая төгрөг зарцуулаад байгаа гэнэ. Шүлхийн зургаан голомтод 7000 хүн, 8000 гаруй мал байна. Булган сум дахь боомтод хил хаалгүйгээр нэвтрүүлэх зорчигчдын тоог тодорхой...

Үндэсний сэтгүүл зүйн 102 жилийн ойгоор 10 сая төгрөг хандивлав

2015 оны 03 сарын 08      0      2029

Монголд үндэсний сэтгүүл зүй үүссэн түүхэн тэмдэглэлт өдөр энэ сарын 6-нд тохиолоо. 1913 оны гуравдугаар сарын 6-нд Ж.Цэвээн нарын хэсэг монгол сэхээтэн “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг хэвлэн түгээснээс хойш 102 жил болж байна. Энэ ойг тохиолдуулан МСНЭ ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, яруу найрагч Ж.Баяржаргал нарт Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль гардуулж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг "Хэвлэл...

Онцгой байдлын албаны 300 гаруй ажилтныг орон сууцаар хангана

2015 оны 03 сарын 08      0      1941

Албан хаагчдаа орон сууцтай болгоход нь Онцгой байдлын ерөнхий газарт Төрийн орон сууцны корпорац туслахаар боллоо. Эл зорилгоор 2015-2017 онд хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 6-нд ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал, ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга нар гарын үсэг зурав.  Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцсон юм.   ТОСК нийслэлийн Хан-Уул дүүрэгт бариулсан “Буянт-Ухаа 1”,...

Тогтвортой хөгжлийн төлөө хуралдана

2015 оны 03 сарын 04      0      2653

Уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн олон улсын хурал, үзэсгэлэн яармаг энэ сарын 23-25-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно. Энэхүү үзэсгэлэнд Австри, Белги, Чех, ХБНГУ, Итали, ОХУ болон Монголын энэ салбартаа тэргүүлэгч компаниуд оролцож,  бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологио танилцуулан сурталчилна. Дотоод, гадаадын төр засгийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзах, хамтран ажиллах боломж олгох энэхүү арга хэмжээний үеэр хурал, уулзалт...

Аврагчид супер “туслах”-тай болов

2015 оны 03 сарын 04      0      2635

Орхон аймгийн Онцгой байдлын газар “КАМАЗ 65-115” маркийн автомеханик машинтай боллоо. 886 сая төгрөгийн үнэтэй энэ машин Монголд хоёрхон байдаг аж. Уг машины шат 50 метр буюу 16 давхар өндөр байшинтай тэнцэхүйц сунаж, 360 градус эргэдэг агаад цагт 80 км хурдлах чадалтай, гурван хүн ажиллах зориулалттай. Бүрэн автомат энэ машин аврагчдын цагийг хэмнэхээс гадна  иргэдийг өндөр юман дээрээс аюулгүй буулгах, аврах ажиллагааг бүрэн хөнгөвчилдөг ач тустай. Тус аймгийн Онцгой...

Дугуйн талаар хэлэлцэнэ

2015 оны 03 сарын 04      0      2619

Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, “Залуу дугуйчин” клуб зэрэг 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийх ажлаа өнөөдөр  хэлэлцэхээр болжээ. МЗХ-ны “Залуус” танхимд болох “Унадаг дугуйтай Улаанбаатар 2015” хэлэлцүүлгээр унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчныг хэрхэн хангах,...

мөс цөмөрч автобус суужээ

2015 оны 03 сарын 04      0      2878

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 21 хүнтэй, 31-66 УБУ улсын дугаартай, зорчигч тээврийн автобус голд суусан байна. Уг автобусны жолооч Оргих багийн нутаг Дуганатын хясаа гэдэг газраар урсах Идэр голыг гатлахдаа гүүрээр биш мөсөн дээгүүр явснаас цөмөрч, ийм байдалд хүрчээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч өчигдөр дуудлагаар очин, уг автобусыг татаж гаргав.  

Загасчдын аваргаар Г.Билгүүн тодров

2015 оны 03 сарын 04      0      2773

Монголын загасчлалын спортын холбоо, Дархан-Уул аймгийн Загасчлалын спортын холбоо хамтран, 2015 оны улсын аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. “Хадран”, “Ice team”, “Яргай” зэрэг клуб, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн 40 орчим загасчин өрсөлдсөн энэ тэмцээнд “Хадран” клубийн тамирчин Г.Билгүүн түрүүлж, С.Энхтулга, И.Алтангэрэл нар удаалав. Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй