Японы судлаачид говийн цагаан дэрсийг судалж байна

2015 оны 03 сарын 22      0      4315

Хуурай хээрийн бүсийн бэлчээрийг зүй зохистой ашиглах аргачлал боловсруулахаар Японы судлаачид Дундговь аймгийн Сайнцагаан, Өлзийт суманд төсөл хэрэгжүүлж байна. 2012 онд эхэлсэн энэ судалгаандаа тэд нутгийн иргэдийг татан оролцуулж буй аж. Малчдын уламжлалт арга барил, мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар баяжуулбал байгалийн гамшиг тохиолдсон үед малчид барьц алдахгүй, бэлчээр доройтох асуудал гарахгүй болно гэж судлаачид үзэж байна. Тэд судалгаандаа цагаан дэрс ашиглаж байгаа...

Ноолуур 65.000-70.000 төгрөгийн үнэтэй байна

2015 оны 03 сарын 22      1      2055

Малчид ямаагаа самнаж эхэлжээ. Мал арай эрт төллөдөг, дээрээс нь харьцангуй дулаан байдаг тул Монголд хамгийн түрүүнд зүүн аймгийн малчид ноолуураа самнадаг. Дорнод аймагт өчигдрийн байдлаар нэг кг ноолуур 68.000 төгрөгийн үнэтэй байв. Ноолуурын ханш урьд жилийнхтэй харьцуулахад хямд байгаа ч эрэлт оргил үедээ хүрэх болоогүй байгааг чэнжүүд ярьж байна. Өнгөрсөн жил Дорнодын зах зээл дээр ноолуурын үнэ дээд тал нь 90.000 төгрөгт хүрч өсчээ. Тэгвэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын биржид...

”Чонон сүлд”-ийг казах хэлээр хэвлүүлнэ

2015 оны 03 сарын 22      1      3175

Хятадын зохиолч Зян Руны ”Чонон сүлд” романыг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Р.Шынай казах хэлээр хөрвүүлж эхэлжээ. Тэрээр Д.Болдбаатарын монгол хэл дээрх орчуулгаас нь казах хэлнээ буулгаж буй аж. Англи, Франц, Герман, Япон, Итали, Испани зэрэг 30 гаруй оронд хэвлэгдсэн энэ зохиолыг казахаар хэвлүүлэхэд Д.Болдбаатар тусалж дэмжихээ илэрхийлжээ. Р.Шынай уг зохиолын зарим үг хэллэгийг казахуудад ойлгомжтой болгох үүднээс бага зэрэг өөрчилж байгаа гэнэ. Тухайлбал,...

Наурызаар Баян-Өлгийд бөх барилдаж, морь уралдуулав

2015 оны 03 сарын 22      0      1774

Өдөр шөнө тэнцэж, нар наашлах цагаар казах үндэстэн Нарны баяр Наурызаа тэмдэглэдэг. Энэ баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнгөрөгч бямба гаригт Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн болон орон даяар энэхүү тоглолтоо үзэх гэж байгаа нийт иргэддээ хаврын баяр, Наурызын баярын мэнд хүргэж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүгдийн маань буян заяа үргэлж дэлгэрч...

ССАЖЯ-ны байрыг 6.7 тэрбум төгрөгөөр зарлаа

2015 оны 03 сарын 20      0      2599

- Анхны үнэ 774.450 мянган төгрөгөөр нэмэгдэв - Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 90, 111 дүгээр тогтоолоор Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэ байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор Ерөнхий сайд шийдвэрлэн, Ажлын хэсэг байгуулсан ч Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан уг...

Хүүхэд хоногт хэдэн грамм давс хэрэглэж болох вэ

2015 оны 03 сарын 20      0      2408

Жил бүр өдийд өрнүүлдэг Дэлхийн давсны долоо хоног эхэллээ. Өнөө жилийн эл арга хэмжээг дэлхийн хүмүүст давс хэтрүүлэн хэрэглэхийн хор уршгийг ойлгуулж, багаас нь давс бага хэрэглэж хэвшүүлэхэд чиглүүлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас “Давс ба хүүхэд” уриалга гаргажээ. Хүүхдүүд шарж ууталсан төмс (чипс), лаазалсан самар гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан давсыг насанд хүрэгчдээс дутахааргүй их хэрэглэх хандлагатай байгаа аж. Тиймээс ДЭМБ энэ аюулыг хүмүүст...

“Залуу хүн” лекцийг www.mongolnews.mn сайтаас үздэг боллоо

2015 оны 03 сарын 20      0      2335

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийг www.mongolnews.mn сайтад байрлуулан, залууст толилуулж байхаар боллоо. “Залуус” танхимд очиж амжихгүй оюутан, залууст “Залуу хүн”-ийг хүргэх, завтай боломжтой үедээ үзэх, дахин сонсох боломж олгох үүднээс энэхүү цуврал лекцийг тухай бүрт нь www.mongolnews.mn сайтад байрлуулах юм. Манлайлагч залуусыг урьж оролцуулан, залууст үнэ төлбөргүй сонсгодог энэ...

14-нөөс хойш мал нэмж шүлхийтээгүй байна

2015 оны 03 сарын 20      0      2292

Ховд аймгийн Булган, Үенч сумын дөрвөн газарт гарсан шүлхийгээд нийт 922 мал өвчлөөд байна. Сайн мэдээ гэвэл энэ сарын 14-ны өдрөөс хойш нэмж халдвар авсан мал байхгүй аж. Шүлхийн тархалтыг зогсоож чадсан бол 21 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцлах учиртай. Адуунаас бусад малыг шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакциныг Үенч, Булган, Алтай сумын 312.665, Баян-Өлгий аймгийн Булган сумын 34.741 малд тарьжээ. Ингэснээр...

ССАЖЯ-ны байрыг 6.7 тэрбум төгрөгөөр зарлаа

2015 оны 03 сарын 20      0      2174

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 90, 111 дүгээр тогтоолоор Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэ байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор Ерөнхий сайд шийдвэрлэн, ажлын хэсэг байгуулсан ч Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан уг барилгад эмнэлэг оруулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан...

Цагааннуурын боомтыг түр хаана

2015 оны 03 сарын 20      0      2272

Казахын үндэсний баяр Наурызыг тохиолдуулан энэ сарын 21-23-нд Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтыг түр хаахаар болжээ. Улс орнууд нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолын үеэр авто замын шалган нэвтрүүлэх боомтоо түр хаадаг. Ингэхдээ тухайн боомт аль улстай хиллэдэг хэсэгт оршдогоос хамаарч тухайн оронтой Засгийн газрын түвшинд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр ийм зохицуулалт хийдэг юм. Гэхдээ агаарын хил болон төмөр замын шалган нэвтрүүлэх боомтыг ямар ч баяраар хаадаггүй. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй